Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Д.ДАМБА-ОЧИРЫГ ЭХ ОРНООСОО УРВАЖ,ТАГНУУЛ ХИЙСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАХ ЁСТОЙ

НИЙТЛЭСЭН: 2019-05-14 09:28:57
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн жил байгуулсан. Гэтэл Ажлын хэсгийн шалгалтын дүн бүхий  нууц матeриалыг Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир задруулсан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ Түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан ноцтой гэмт хэрэгт тооцож  хариуцлага ярих  ёстой гэж Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч  Э.Эрдэнэжамъян өчигдөр мэдэгдлээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

 Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох эрхзүйн үндэслэлийг та юу гэж үзэж байна вэ? 

-УИХ-аас Оюутолгойг шалгах ажын хэсгийг өнгөрсөн жил байгуулахдаа  улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудыг өргөн бүрэлдэхүүн оруулсан. Ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явагдсан. Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл юу хэлэлцэж байгаа, ямар дүгнэлт гаргаж байгаа, юуг нь шалгасан бэ гэдэг нь нууцлалтай  явсан. Энэ нь  хувь хүний, аль нэг байгууллагын нууц биш, бүхэл бүтэн Монгол Улсын нууцын зэрэглэлтэй гэдэг агуулгаар шалгалтын ажил явагдсан. Улс төрийн намын гишүүдийг ч гэсэн нууцын зэрэглэлтэй асуудал учраас ам чанга байхыг үүрэг болгож, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх зэргээр  мэдээлэл задруулж болохгүй  гэж үүрэгдсэн. Өнөөг хүртэл нууцын материалыг задруулсан хүн гараагүй. Гэтэл Д.Дамба-Очир гишүүн Ажлын хэсгээр шалгагдаж байгаа Оюутолгой компанид шалгуулж байгаа асуудлынх нь талаарх дүгнэлт, ажлын хэсгийн гишүүдийн байр суурийг урьдчилан задруулсан байна. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг. Өмнөх эрүүгийн хуульд ч байсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрүүгийн хуульд ч байгаа ийм  гэмт хэрэг. Нэгдүгээрт, улсын нууцыг задруулсан гэмт хэрэг, хоёрдугаарт магадгүй тагнуул хийсэн гэмт хэрэг. Эх орноосоо урвасан гэмт хэрэг. Монгол Улсын хууль тогтоох, эрх барих дээд байгууллага дотор гадаадын байгууллага, компанийн суурин төлөөлөгч маягаар ажилладаг хүн байгаа нь өнөөдөр илчлэгдэж байна.

-Өнөөдөр илчлэгдэж байна гэдгийн цаана өөр асуудлууд ч бас байна гэсэн үг үү?

-Д.Дамба-Очир гэдэг хүн   2009 онд Оюутолгойн гэрээг  хийх үeд УИХ-ын гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Тэр утгаараа магадгүй өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж янз бүрийн ажил, үйлчилгээ авсан байж болзошгүй. Авлига авах замаар ийм зүйлүүд хийсэн байхыг үгүйсгэхгүй.  Өнгөрсөн жил Оюутолгойг шалгах ажлын хэсгийн хуралдаанууд дээр анх Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд  шаардлага тавьж байгаад огцруулсан. Ямар шаардлага тавьсан гэхээр Оюутолгой компаниас замын тендер авсан, тиймээс ажлын хэсгийг ахлах эрхгүй гэсэн шаардлагыг тавьсан. Өөрөө “би  ашиг сонирхлын зөрчилтэй учраас” гээд ажлын хэсгийн ахлагчаас больж байсан. Албан ёсоор өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг илэрхийлсэн энэ хүн Ажлын хэсэгт үргэлжлүүлж ажиллаад нууцын зэрэглэлтэй материалыг задруулж байгаа нь маш ноцтой гэмт хэрэг юм.

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Д.Дамба-Очирын Оюутолгойд өгсөн материал нууцын зэрэглэлгүй” гэж өчигдөр мэдэгдсэн.Тэгэхээр хариуцлагын асуудал яригдахгүй бололтой?  

-“Оюутолгойг шалгасан материал одоо нууцын зэрэглэлгүй болсон. Д.Дамба-Очир гишүүн тэрийг Оюутолгойд өгсөн байсан ч яахав” гээд сууж байж болохгүй л дээ. Яагаад гэвэл энэ асуудал  процессын гэмт хэрэг юм, хуулиараа. Нэгэнт тэр хүн тодорхой хууль, дүрмээр тогтоосон журмыг зөрчөөд нууц гэж дүгнэсэн материалыг нууцаас гараагүй байхад нь өгөх ёсгүй хүмүүст өгсөн бол энэ нь өөрөө гэмт хэрэг. Хариуцлагын тухайд хэлэхэд, манайд дарга нарыг шалгадаг хуулийн зүйл заалт алга. Зөвхөн иргэдэд зориулагдсан, ард иргэдээ  шийтгэхэд чиглэсэн хуулиуд гарч байна. Хууль эрхзүйг дээдэлдэг улс оронд бол ийм тохиолдолд тухайн этгээдийг баривчилж шалгаад явж байх ёстой. Гэтэл манайд  УИХ-ын чуулганы танхим дотор “Би 43-хан хуудас материал өгсөн” гэж хээв нэг хэлээд сууж байгаа нь Монголын ард түмнийг доромжилж байна. Нөгөө талаас энэ нь хууль, хяналтын байгууллагуудын арчаагүй  байдлыг илэрхийлж байна. Зүй ёсоор бол  өнөөдөр  УИХ Ёс зүйн хороогоо яаралтай хуралдуулж, Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох ёстой.  Хоёрдугаарт, Ерөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг Тагнуулын байгууллага Д.Дамба-Очирын зүгээс Оюутолгойтой ямар яриа хэлцэлтэй, ажил үүргийн ямар хуваарьтай ажилладаг, ямар мэдээлэл задруулсан, түүнийхээ шан харамжид ямар гэрээ, тендер авсан зэргийг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой. АТГ ч гэсэн энэ асуудлыг яаралтай татаж шалгах ёстой. Өмнөх удирдлагууд нь ажлаа өгөхийн өмнө Оюутолгойтой холбоотой асар том материал байгааг гэдгийг хэлчихээд буусан. Тэгэхээр энэ дотор Д.Дамба-Очир гишүүний асуудал байгаа юу, үгүй гэдгийг бас тодруулах хэрэгтэй. Тэр хэргийг ч гэсэн одоо нийтэд задлах ёстой. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гишүүний  Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэх ёстой.

-Ер нь бол манайд тогтсон жишиг, бий болсон нөхцөл байдлыг харахад  Оюутолгойтой холбоотой асуудал байгаа гэчихээд төрийн толгойд байгаа хэдэн хүн хоорондоо мэдээлэл солилцсон гээд хав дардаг, магадгүй тохиролцдог юм уу гэмээр байдал байсаар ирлээ. Цаашид яах ёстой юм бол?

-Оюутолгойг шалгалаа, санал дүгнэлт гаргууллаа гэчихээд дээр байгаа эрх мэдэлтнүүд хоорондоо  оньсого таавар хэлэлцэж  байгаа юм шиг яриад өнгөрдөг, тэрийгээ нууж  дардаг байж болохгүй л дээ. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой асуудлыг  шалгах ёстой эрх бүхий бүхий бүх байгууллага өнөөдрөөс эхлэн байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж, шаардаж байгаа юм. Хэрэв эрх мэдэлтнүүд энэ асуудлаар чимээгүй байх юм бол гэмт хэргийг өмөөрч хаацайлж байгаа, эсвэл хуйвалдсан, тус тусдаа шан харамж авсан гэж ойлгогдохоор байна. Ардын нам ч гэсэн өөрийн дэвшүүлсэн, УИХ-д томилсон  Д.Дамба-Очир  гишүүндээ улсын нууц задруулсан, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцох ёстой. “60 тэрбумын хэрэг”-ээр тодорхой хүмүүст хариуцлага тооцсон болж толгойг нь илж өнгөрүүлсэн. Нэг ч хүнд хариуцлага тооцоогүй. Намын гишүүнээс хөөсөн гэх асуудлаар л хариуцлага ярьсан. Өнөөдөр Д.Дамба-Очир танай намын  гишүүн мөн юм уу, биш юм уу гэж асуух хэрэгтэй. Танай намаас байгуулагдсан УИХ-ын нууцыг задруулчихаад байхад ямар байр суурьтай байна вэ гэдгийг Ардын намын удирдлагууд, Ёс зүйн хороо, Хяналтын хороо нь байр сууриа илэрхийлэх ёстой.

-Гэхдээ энэ талаар хэн ч гомлол гаргасангүй. Та АТГ, ТЕГ-т энэ асуудлыг шалгуулахаар хандах уу?

-АТГ, ТЕГ, бусад хяналт шалгалтын байгууллага аль нэг иргэнийг гомдол гаргахыг хүлээгээд  суудаг  байж таарахгүй. Тэд ажлаа хийх ёстой. Харъяаллын дагуу хяналт шалгалт явуулах учиртай. Миний хувьд “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлаар шаардлагаа тавьсан гэж ойлгож болно. Ер нь бол энэ хэрэг хууль хяналтын байгууллагуудын зүгээс тэгж их удаагаад, гайхаад суугаад байх асуудал биш. Мэдэгдсэн даруйдаа хариуцлага тооцох ёстой ноцтой гэмт хэрэг. Өнөөдрийг хүртэл бүтэн долоо хоног өнгөрчихөөд байна. Гэтэл нууцын зэрэглэлтэй материалыг задруулаад 2-3 сар өнгөрсөн байж магадгүй байгаа. Яагаад гэвэл, Оюутолгой компани цаанаасаа нэлээд бэлтгэлтэй байдлаар хариултуудыг УИХ-д ирүүлсэн гэж ойлгогдож байгаа. Тиймээс нууц материалыг хэзээ задруулсан бэ, ямар нөхцөл болзолтой задруулсан гэдэг үндэслэлээр хяналт шалгалтыг даруй эхлүүлэх ёстой.

-Оюутолгой компани ч гэсэн  энэ асуудлаар хуулийн хариуцлага хүлээх ёстой байх?

-Мэдээж Оюутолгой компани хариуцлагаас бултах зайлах газар үгүй. Яагаад улсын нууцын зэрэглэлтэй асуудлыг албан тушаалтнуудад нөлөөлөх замаар олж авдаг юм бэ. Яагаад УИХ-ын тухай хууль, төрийн болон байгууллагын тухай хууль, нууцын тухай хуулийг зөрчүүлж байна вэ.  Энэ нь өөрөө гэмт хэрэг. Авлигын гэмт хэрэгт холбогдсон компанийг ямар ч улсын хуулиар өмгөөлж, хаацайлдаг явдаг байхгүй. Тиймээс Оюутолгой компани ч гэсэн авлигын, тагнуулын, албан тушаалын асуудалтай холбогдсон бол хариуцлага хүлээх ёстой. Ерөөс энэ асуудал нь өнөөдөр Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэл болно.

-Танай нам Оюутолгойг шалгах таван ажлын хэсгийн алинд нь орж ажилласан бэ?

-Манай намаас УИХ-ын гишүүн асан, Оюутолгойн гэрээг Монголд ашигтай байлгах, шударга болгох тухай  олон жил тууштай тэмцэж байгаа С.Ганбаатар, эдийн засгийн ухааны доктор Т.Дуламсүрэн нар ажлын хэсэгт орсон. Тэд өөр өөрийн холбогдох байнгын хороонд ажилласан. Тэгэхдээ нууцлалын зэрэгтэй асуудал  учраас  нам дээрээ болон аль нэг газарт мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээж ажилласан. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  гэдэг хүн Ажлын хэсгийн дарга  байгаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаа өгчихөөд нөгөө ашиг сонирхлын зөрчилтэй компанидаа мэдээлэл дамжуулж байгаа нь гэмт хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна шүү дээ.  Энэ бидний яриад байдаг МАНАН-гийн бодит байдал, тодорхой гэмт хэрэг.  Үйлдлийг нь харахад ч гэсэн  хэн нэгний хувийн эсвэл гадны байгууллагын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа, энгийн нүдээр харсан ч ил тодорхой байгаа асуудал. Хэн ч хариуцлага тооцдоггүй, тэгээд тайлбар тавиад суугаад байгаагаар энэ бүхэн нотлогдоно. Ийм явдал Монгол Улсад газар авсан байгаагийн нэг  илрэл. Тэгэхээр одоо  Д.Дамба-Очирыг УИХ-ын гишүүнээс эсвэл Байнгын хорооны даргаас огцруулаад өнгөрөх асуудал биш. Д.Дамба-Очир түүний хамаарал бүхий  бүх хүний дансыг, компанийг шалгаж, Оюутолгой компанитай ямар нэгэн байдлаар санхүүгийн харилцаанд орсон бол шууд шийдвэрлэх ёстой. Магадгүй түрүүнд миний хэлсэнчлэн Оюутолгойн гэрээг цуцлах хамгийн том үндэслэл энэ. Авлига өгөх замаар өөртөө давуу байдал олж авч байгаа нь Оюутолгойн гэрээний бусад бүх үндэслэлийг үгүйсгэж,  цуцлах хэмжээний гэмт хэрэг юм.

-Энгийн иргэн төрийн нууц задруулсан гэдэг нь тогтоогдвол хуулийн хүрээнд ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Олон нийт мэднэ дээ, олон ч удаа хэвлэлээр бичигдсэн жишээг дурдахад УИХ-ын гишүүн асан Б.Батчимэгийн зөвлөх нь гадаадын байгууллагад материал орчуулж өгсөн, тодруулбал улсын нууцад байгаа материалыг орчуулж өгсөн үндэслэлээр эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн. Мөн Элчин сайдын яаманд ажиллаж байсан нэг залуу уулзалтын хөтөлбөр орчуулж өгсөн, цаад талд мэдэгдсэн гэдэг үндэслэлээр бас ял шийтгүүлсэн. Уулзалтын хөтөлбөр  нь Оюутолгойн  ажлын хэсгийн дүгнэлт, шалгалтын материалтай  харьцуулахад хор хохирол бага байж магадгүй, гэхдээ л  нууц бол нууц байдаг. Ийм асуудлыг задруулснаараа ял шийтгэл авсан миний мэдэхийн 2-3 гэмт хэрэг байна. Гэтэл энэ хүмүүст ял шийтгэл  оногдуулсан юм бол  УИХ-ын гишүүн яагаад ийм эрх дархтай байх ёстой гэж. Ийм байж болохгүй. Д.Дамба-Очироос гадна Оюутолгой гэдэг компани өөрөө АНУ-ын хуулиар бий болсон компани, олон улсын хууль дүрмийг мөрдөх ёстой. Авлигаас ангид байх ёстой. Тиймээс Монгол Улсын аль нэг албан тушаалтанд авлига өгөх замаар, эсвэл ажил үйлчилгээ өгөх замаар өөрийн эрхшээлд оруулж, Монголын төрийг хахуульдаж, авлигадаж болохгүй. Хэрэв ингэсэн байх юм бол тухайн  компани АНУ-ын хуулиар хаагдах аюултай. Тэр асуудал нь улмаар АНУ-д байгаа Оюутолгой компанийн  хувьцаа эзэмшигчдийн эрхийг  зөрчинө. Иймд компанийн удирдлагууд ч гэсэн тэнд гэмт хэрэгт орох нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
5 цаг    

"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
6 цаг    

ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
6 цаг    

Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
7 цаг    

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
7 цаг    

МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
7 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
7 цаг    

2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
8 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
8 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
8 цаг    

ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
10 цаг    

ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
10 цаг    

Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
10 цаг    

Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
10 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
11 цаг    

ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
11 цаг    

ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
12 цаг    

УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
12 цаг    

ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
12 цаг    

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
12 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
13 цаг    

НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
13 цаг    

АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
13 цаг    

"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
13 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
13 цаг    

Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
13 цаг    

МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
13 цаг    

Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
13 цаг    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
13 цаг    

МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
13 цаг    

10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
13 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ
13 цаг    

ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
1 өдөр    

ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
1 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
1 өдөр    

ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
1 өдөр    

ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
1 өдөр    

ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
1 өдөр    

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
2 өдөр    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
2 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
2 өдөр    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
2 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
2 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.