Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"ГЛОБАЛ ХУРД" ХХК"-ИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС БЕТОН УНАЖ ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРСТЭХ ШАХЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-04-19 17:35:38
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Хүүхдийн ордон"-ы ард байрлалтай “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын өндөр барилга дээрээс том бетон унаж бусдын амь насыг хохироох шахсан ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Барилга дээрээс унасан бетон тус орчимд зорчиж явсан иргэний машины урд талын шилийг цөм цохин машин дотор нь унажээ. Азаар чулуу машины урд талын салоны хэсгийг бяц цохиж унасан тул зорчиж явсан иргэд хүнд бэртэж гэмтээгүй байна.

Энэ талаар хохирогч иргэн өөрийн цахим хуудаснаа “Саар зүйлийг түгээж буйд уучлал хүсье. Гэхдээ энэ бол заавал бичиж үлдээж олны анхааралд хүргэх хэрэгтэй сэдэв. Өдөр бүр л нийслэл хотод минь аймшигт хэргүүд чих дэлсэнэ. Гэвч хүн бүр аан гээд л өнгөрнө. Хичнээн аймар хэргүүд гарсан ч ямар ч хариуцлага, ямар ч цочроо үгүй. Хэнээс ч хариуцлага нэхэхгүй. Хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй. Бид хичнээн уужим, хичнээн тайван улс юм бэ.

2 цагийн өмнө миний өмнө хэн нэгэн хүн амь насаа алдаж эсвэл би өөрөө амиа алдаж ч болох байлаа.

Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа 2 хос, ард нь би. Тэр том чулуу бид 3-ын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх.

ТА ЯМАР АЗТАЙ ЮМ БЭ гэж бодож байна уу? Тиймээ хэн ч амиа алдаагүй. Хэн ч ямар нэг эд эрхтэнээ гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь АМИА АЛДАЖ эсвэл НАСААРАА хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март...

Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ?

Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ? Хэдхэн жилийн өмнө нэгэн сайхан залуу Тэнгис кино театрын өмнөх барилгаас унасан төмөрнөөс бол амь насаа алдсан. Мөн хэд хэдэн аймшигт хэргүүд гарч байсан. Тэр бүхнээс сургамж аваагүй гэж үү? Хэн үүнд хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн энэ бүгдийн төлөө ажилласан юм бэ. Тэр аймшигт хэргүүдээс хойш юу хийсэн юм бэ. Бид гайхсаар, бухимдсаар л...

Таны хажууханд аюул оршсоор. Хэн нэгэн алга болж л байдаг. Хэн нэгэн үхэж л байдаг. Хэн нэгэн хүчирхийлэлд өртсөөр л байдаг. Гэхдээ хэн тэр бүхний төлөө юм хийх юм бэ. Бүгд л дөжирчихсөн. Бид дасан зохицож эхэлсээр. Бид нийгмийн хамгийн муу бүгдтэй дасан зохицож эхэлжээ. Ямар ч дуу хоолой үгүй. Дуугарсан нэгнээ дэмждэггүй. Дэмжье гэсэн зориг үгүй. Бие биедээ итгэхээ больсон. Зөвхөн би л болж байвал гэсэн амин хувиа хичээгч нар болж хувирсаар. Харамсалтай юм.

Тиймээс бүгдээрээ өөрчлөгдье. Бүх зүйлсээс урьдчилан сэргийлдэг байя. Аюултай бүх зүйлсээс өөрсдийгөө бас бусдыг хамгаалдаг байя. Хүн бүрт ээлтэй хот бүтээхийг мөрөөдөж суух биш өөрсдөө бүтээхэд хувь нэмрээ оруулъя. Чимээгүй ажиглагч биш оролцдог, дуугардаг, шаарддаг, шудрага бус зүйлсийг жигшдэг, түүнийг таслан зогсоодог байя. Дор бүрнээ хариуцлагатай байя. Хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байя. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдръя залуус аа. Ууж, идэж, наргиж цэнгэх, ухаангүй, болчимгүй үйлдэл бүхнээ засч залруулъя. Бүгдээрээ хүн шиг хүн байж, жинхэнэ амин хувиа хичээх үзлээсээ татгалзъя. Чин сэтгэлээсээ залуусаа. Хүмүүс ээ.

Уучлаарай. Шокноосоо гарах гээд л биччихлээ. Дараа арай өөр өнцгөөс, та бүхнийг уриалсан бичвэр оруулъя. Өнөөдөр үнэхээр хар бараан өдөр байлаа. 2019.04.19” хэмээн бичжээ.

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.