Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЮМСЫН ИНТЕРНЭТ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

НИЙТЛЭСЭН: 2019-04-19 14:11:29
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

Энэ удаагийн постоор юмсын интернэт буюу IoT (Internet of Things) гэж юу болох, томоохон компаниуд болон судалгааны байгууллагууд IoT-н хэтийн төлөвийг хэрхэн харж байгаа болон IoT-д суурилсан ямар ямар бизнес моделиуд байж болох талаар бичэхийг зорилоо. Мөн сүүлийн үед дижитал шилжилтийн талаар их ярих болсон. Дижитал шилжилтийг томоохон бизнесийн байгууллагууд хэрхэн хийж байгааг тайлбарлах зорилгоор бидний мэдэх General Electric компани IoT-д суурилан бизнес загвараа хэрхэн өөрчилж дижитал шилжилт хийсэн талаар мөн жишээ болгон тайлбарлах болно.

IoT ГЭЖ ЮУ ВЭ?

Нэлээд олон төрлийн тодорхойлолтууд байдаг боловч тэдгээрийг ерөнхийд нь дүгнээд хэлбэл олон төрлийн физик обьект (компьютер, гар утас, хөдөлгүүр, мэдрүүр, машин механизм, тээврийн хэрэгсэл гэх мэт)-ууд өөр хоорондоо болон аль нэг сүлжээнд холбогдож автоматаар мэдээллээ дамжуулах, алсаас хянах, удирдах боломжийг бий болгож буй технологийг юмсын интернэт буюу Internet of Things гэж нэрлэдэг. IoT-ын бизнест авчирсан гол ач холбогдол нь цаг хугацаа, орон зайн хамаарлыг багасгаж байгаа явдал юм. Эхний зургаас IoT-ын бодит хэрэглэх боломжуудыг харна уу.

IoT-ЫН ХЭТИЙН ТӨЛӨВ

Томоохон байгууллагууд, судалгааны компаниуд IoT-н зах зээлийн өсөлт болон чиг хандлагыг дараах байдлаар харж байна. Тухайлбал Майкрософт компани тооцож үзснээр 2021 он гэхэд 21 тэрбум юмс интернэт-д холбогдож түүний үр дүнд 180 Zetta байт дата үүсэх бөгөөд энэ зах зээлийн хэмжээ 450 орчим тэрбум доллар болно гэж үзсэн байна. 2 дахь зургаас тайлбарын хамт дэлгэрэнгүй харна уу.

IoT-ын хамгийн тодорхой жишээ бол бидний ухаалаг утас, таблет, компьютер юм. Нэгэн сонирхолтой тоо гэвэл 2 жилийн өмнө HBR (Harvard Business Review)-н хийсэн судалгаанаас харахад 2018 он гэхэд IoT төхөөрөмжийн тоо бидний өдөр тутам ашигладаг ухаалаг гар утас, таблет, компьютерийн тооноос илүү гарна гэж үзсэн байдаг. 3 дахь зургаас дэлгэрэнгүйг тайлбарын хамт харна уу.

IoT-Д СУУРИЛСАН БИЗНЕС МОДЕЛИУД

IoT бизнес моделийн хувьд хэрэглэгчдэд хэрхэн үнэ цэнийг бий болгох, уг үнэ цэнээс хэрхэн ашиг хүртэх вэ гэсэн хоёр зарчим дээр үндэслэсэн инновацилаг, бусдаас ялгарсан бүтээгдэхүүн бий болгох зорилготой. Энэхүү зарчим дээр үндэслэн дараах төрлийн бизнес загваруудыг нэрлэж болно.

1️⃣ Суурь хураамж дээр тулгуурласан загвар – Subscription Model

Энэ загвар нь IoT төхөөрөмж маань хэрэглэгчид байнгийн холболттой байх, мэдээллээ байнга дамжуулах боломжийг олгож байгаа учраас төлбөрийг сарын хураамж хэлбэрээр авах, харин програм хангамжийн шинэчлэлтийг тухай бүрт авах байдлаар зохицуулсан хэлбэрийг хэлнэ. Үүнийг дотор нь задлаж авч үзвэл хяналт хийсний төлбөр (Monitoring as a service), урьдчилан сэргийлэх үйлчилгээний төлбөр (Predictive maintenance as a service) гэх мэтээр хуваан авч үзэж болно.

2️⃣ Үр дүнд тулгуурласан загвар – Outcome-Based Model

Энэхүү загвар нь IoT-ын инновацлаг чиг хандлагуудын нэг юм. Хэрэглэгч тухайн IoT шийдлын бий болгож буй үр дүнд нь тулгуурлан төлбөрөө төлөх хувилбар юм. Жишээлбэл, уул уурхайн эсвэл гүний худгийн өрөмдлөгийн машин механизм дээр жишээ болгон авч үзвэл хүмүүс өрөм худалдаж авдаггүй, үр дүнг буюу цооногийг худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл хэдэн удаа цооног өрөмдсөн үр дүн дээр нь тулгуурлна гэсэн үг юм. Өрмийн машин хэдэн цооног өрөмдснийг өнөөх IoT шийдэл маань тоолно гэсэн үг юм. Хэрэглэгчийн хувьд нэг удаа үнэтэй төхөөрөмж авахаас зайлс хийж, тухайн үйлчилгээг хэрэглэгчдээ үзүүлэх бүрдээ төлбөрөө төлөх давуу талтай юм.

3️⃣ Хуваалцаж ашиглах боломжийг бий болгох загвар - Asset Sharing Model

IoT-ын дараагийн нэг бий болгож буй бизнес загвар бол нөөцийг хувааж ашиглах хэлбэр гэж ойлгож болно. Жишээлбэл, нарны зай хураагуур суурилуулсан айл өөрийн илүүдэл эрчим хүчээ зэргэлдээх айлдаа хуваалцаж ашиглах боломжийг бий болгодог.

4️⃣ Бусад төхөөрөмжийн борлуулалтыг дэмжих загвар - The Razor Blade Model

Зарим IoT төхөөрөмжүүд бусад төхөөрөмжийн борлуулалтыг дэмждэг. Жишээлбэл, ус цэвэршүүлэгч төхөөрөмж шүүгчний хугацааг нь дуусмагч өөрөө шүүгчээ захиалах, хэвлэх төхөөрөмжүүд хор нь дуусмагч өөрөө хороо захиалга хийх гэх мэт. Энэ нь хэвлэх төхөөрөмж хорны борлуулалтыг, ус цэвэршүүлэгч усны шүүгчийн борлуулалтыг дэмжиж байгаа хэлбэр юм.

5️⃣ Дата-г мөнгөжүүлэх загвар - Monetize your IoT Data Model

IoT төхөөрөмжөөс ирсэн өгөгдлийг боловсруулж хэрэгтэй байгууллага, шийдвэр гаргагч, бусад бизнесийн салбаруудад ашиглаглах боломжийг бий болгох загвар юм. Тухайлбал эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн хэмнэж буй эрчим хүчний хэмжээ эрчим хүчээр хангагч байгууллагад, авто замын ачааллын мэдээлэл хотын захиргаанд, ослын мэдээлэл даатгалын компанид гэх зэргээр ашиглагдана.

6️⃣ Хэрэглээнд суурилсан загвар - Pay-Per-Usage

Энэ нь хэрэглээн дээр суурилсан загвар юм. Жишээлбэл, даатгалын компани авто машинд зориулсан даатгалын үплчилгээ гаргахдаа хөдөлгөөнд оролцож байгаа хэмжээнд тулгуурлан үйлчилгээгээ санал болгож болно. Энэхүү боломжийг мөн IoT бий болгож байна. Манай улсын хувьд авто машины даатгалын үйлчилгээний үнийг тогтоохдоо хугацаагаар үнэлдэг.

7️⃣ Үйлчилгээ санал болгох загвар - Offer a Service Model

IoT-н давуу талыг ашиглан үйлчилгээний гэрээ байгуулах хэлбэр юм. Жишээлбэл, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянаж maintenance хийх, урьдчилан сэргийлэх үйлчилгээ санал болгох, дулааны алдагдал энергийн зарцуулалтыг хэмжин тохируулгын үйлчилгээ санал болгох, үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаснаар зөвлөх үйлчилгээ санал болгох гэх мэт.

GENERAL ELECTRIC (GE) ДИЖИТАЛ ШИЛЖИЛТЫГ IoT-Д СУУРИЛЖ ХЭРХЭН ХИЙСЭН БЭ?

Уламжлалт бизнес загварын асуудлуудыг дижитал технологи ашиглан шийдвэрлэж илүү хялбар, илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд илүү үр өгөөжтэй болгон өөрчлөхийг дижитал шилжилт хийх гэж ойлгож болно. 
General Electric-ийн хувьд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник хангамж (цахилгаан станц, онгоцны хөдөлгүүр, эмнэлэгийн тоног төхөөрөмж, газрын тосны шахуурга гэх мэт)-ийн үйлдвэрлэх, борлуулаа, борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлэх зэрэг уламжлалт бизнес загвартайгаар 2012 оныг хүртэл явсан. Цөөнгүй тооны өрсөлдөгчид зах зээл дээр гарч ирснээр бизнес загвараа өөрчлөх, хэрэглэгчдээ илүү их үнэ цэнийг бий болгох, түүнээсээ ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл дижитал шилжилтийг хийхдээ IoT технологид суурилан хийх томоохон алхамыг хийсэн юм. Ингэснээр уг компаний бизнес цаашид улам амжилттай үргэлжилж, өрсөлдөх чадвар нэмэгдсэн гэж үздэг байна. Тухайлбал тэд үйлдвэрлэлээс гарч байгаа бүх хөдөлгүүр, тоног төхөөрөмж дээр дижитал мэдрэгчүүдийг суурилуулж, мэдрэгчүүдээс ирсэн мэдээллийг cloud system дээр цуглуулж боловсруулснаар тоног төхөөрөмжийг эвдрэлээс урьдчилан сэргийлэх, аливаа эвдрэл гэмтлийг эрт илрүүлэх, илүү урт хугацаанд ашиглах боломжийг бий болгожээ. 
Үр дүнд нь зөвхөн бүтээгдэхүүний борлуулалт, засвар үйлчилгээнээс орлого олох биш хэрэглэгчидтэйгээ үйлчилгээний гэрээ байгуулан үүнээсээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Уг орлого эхний жилдээ 800сая долларт хүрсэн хэмээн уг компаний судалгаанд дурьджээ.

Эх сурвалж: Gantogoo Zundui

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ҮЕ ҮЕИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧИД ЧУУЛЖ БАЙНА
10 минут    

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ ШУУРНА
15 минут    

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН АЗИЙН АШТ: МОНГОЛЫН БАГ ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЛЭЭ
16 минут    

Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ДАРГААР АЖИЛЛАНА
23 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗҮҮН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
24 минут    

АНУ РУУ ТАТВАРГҮЙ ЭКСПОРТЛОХ ХУУЛЬ ОНЫ СҮҮЛЭЭР ХЭРЭГЖИНЭ
27 минут    

МАНАЙ ЭКСПОРТ ХЯТАДЫН ГАНЦ ӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГ Ч ХАНГАХГҮЙ
29 минут    

ГУЧИН ШУУДАЙ МАЛЫН ГҮЗЭЭГ ХИЛЭЭР НУУН ГАРГАХ ГЭЖЭЭ
31 минут    

ГУРВАН ҮЕИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
35 минут    

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
37 минут    

АН-ААС НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ
38 минут    

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ
39 минут    

Д.ДАГВАДОРЖ: ИХ ӨВГӨДИЙН НУТГААСАА АДИС АВААД МОРД ДОО, ХҮҮ МИНЬ
40 минут    

“БОЛОР ЦОМ-37” НААДАМ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛНО
2 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
2 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

ИРЭХ САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
2 цаг    

УЛААНБААТАРТ 12 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

АРДЧИЛСАН НАМ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
17 цаг    

ЭРГЭЭД ХАРТАЛ Д.ДАВААХҮҮ АХ ТОЛГОЙ ДОХИЖ ХАРАГДСАН...
19 цаг    

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ
20 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
20 цаг    

ЖҮЖИГЧИН А.ТУЯАГИЙН "МӨӨМДСӨН" ЗУРГУУД...
20 цаг    

"MOODLE"-ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АРВАН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
20 цаг    

УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
20 цаг    

“ДОБИНО” ХЗХ-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
20 цаг    

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСНЫ АМЬД АХУЙДАА ӨГСӨН СҮҮЛЧИЙН ЯРИА
21 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЭД ОГЦРОХЫГ ШААРДЛАА
21 цаг    

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
21 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭМЦЛИЙГ ДЭМЖИНЭ
21 цаг    

НИЙСЛЭЛИЙН ОЙГООС 2019 ОНД БЭЛТГЭХ МОДНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
21 цаг    

"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
22 цаг    

БНПУ-ЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН АКАДЕМИД АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
22 цаг    

ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН 98 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
22 цаг    

ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО
22 цаг    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ
23 цаг    

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
23 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХ: О.ХАНГАЙ, Э.ОЮУНБОЛД НАР УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

MERRIGE MERRIGE ТӨГС ГОО ЗҮЙ EVOSTUDIO ХАМТДАА ТЭСРЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
1 өдөр    

ХЗБХ: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
1 өдөр    

УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛЫН САГСЧИД БНСУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
1 өдөр    

ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
1 өдөр    

‘’БИ СЭЛЖ ЧАДНА’’ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
1 өдөр    

ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙГ ХАДГАЛДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛОХ УУ
1 өдөр    

ФЭЙСБҮҮКЭЭС 2.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН: М.ЭНХБОЛДЫГ БООРЛОСООР БАЙГААД БИД ОГЦРУУЛСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД УИХ-Д ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ
1 өдөр    

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?
1 өдөр    

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛАА
1 өдөр    

ХӨРВӨХ ЭГНЭЭГ 32-ЫН ТОЙРГООС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМД ТУРШИНА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.