Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ИХ СУРГУУЛИЙН НОМ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-04-19 13:17:15
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өчигдөр (2018.04.18) боллоо.

“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд анх удаа гадаадад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа юм байна.

Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ.

“Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулалт хийж, Гран при шагналаас гадна хэд хэдэн номинациар шилдгүүдийг тодруулсан байна.

Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

 
Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн байна.     

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнэтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзсэн байна.

Гран при шагнал хүртэгчдэд диплом, ном уншиж буй баавгайн дүрсийг ногоон хашаар урласан цомын хамт гардуулав.

Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэл дээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг номинациар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
6 цаг    

"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
7 цаг    

ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
7 цаг    

Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
7 цаг    

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
8 цаг    

МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
8 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
8 цаг    

2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
8 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
8 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
8 цаг    

ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
10 цаг    

ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
11 цаг    

Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
11 цаг    

Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
11 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
11 цаг    

ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
11 цаг    

ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
12 цаг    

УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
12 цаг    

ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
13 цаг    

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
13 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
13 цаг    

НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
13 цаг    

АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
13 цаг    

"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
13 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
13 цаг    

Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
13 цаг    

МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
13 цаг    

Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
14 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
14 цаг    

ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
14 цаг    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
14 цаг    

МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
14 цаг    

10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
14 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ
14 цаг    

ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
1 өдөр    

ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
1 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
1 өдөр    

ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
1 өдөр    

ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
1 өдөр    

ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
1 өдөр    

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
2 өдөр    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
2 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
2 өдөр    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
2 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
2 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.