Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛЧУУД ЯПОН ХҮНТЭЙ АДИЛ НӨХЦӨЛД, АДИЛ ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ

НИЙТЛЭСЭН: 2019-04-19 10:55:35
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 1

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Японд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэ Хамтын ажиллагааны санамж бичгийг Япон улсын талаас Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний цагдаагийн агентлаг нь Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө сайд нар хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож халуун дотно яриа өрнүүллээ.

С.Чинзориг сайд  Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуульдаа өөрчлөлт оруулж, есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгэнд манай улс багтаж монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийллээ.

Хамгийн гол нь энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолсон.

Япон улсын Хууль зүйн сайд Такаши Ямашита хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж, холбогдох уулзалтууд хэд хэдэн удаа хийсний үр дүнд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж байгаад талархаад энэ нь манай хоёр орны олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагаа салбар бүрт гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээсэн. Тэрбээр мөн монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байгааг тэмдэглэв.

Уулзалтаар мөн Монгол Улс Япон улстай Ур чадвартай техникийн дадлагажигч илгээх санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулсан бөгөөд энэ хүрээнд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэй 76 байгууллага дадлагажигч илгээх ажлыг хариуцан хийж буй талаар сайд нар ярилцсан.

Харин шинээр байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ тогтолцооны хэрэгжилтийг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар тогтсон. Энэ нь төрийн холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, зөвшилцөх механизмыг бүрдүүлэхийн хамт хууль бус зуучлах үйл ажиллагааг зогсоох сайн талтай аж.

Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас  гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтсон байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Mongoldoo gadaadin irgedtei adil tsalintai baih nuhtsulig bvrdvvleh tal deer ajillaach!Chinzorigoo!!!!!!!!   
ОГНОО:2019-04-21 00:49:36 | IP:66.181.161.100   

ШИНЭ МЭДЭЭ
Д.ДАГВАДОРЖ: ИХ ӨВГӨДИЙН НУТГААСАА АДИС АВААД МОРД ДОО, ХҮҮ МИНЬ
47 секүнд    

“БОЛОР ЦОМ-37” НААДАМ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛНО
1 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
1 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

ИРЭХ САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
1 цаг    

УЛААНБААТАРТ 12 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

АРДЧИЛСАН НАМ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
16 цаг    

ЭРГЭЭД ХАРТАЛ Д.ДАВААХҮҮ АХ ТОЛГОЙ ДОХИЖ ХАРАГДСАН...
19 цаг    

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ
19 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
19 цаг    

ЖҮЖИГЧИН А.ТУЯАГИЙН "МӨӨМДСӨН" ЗУРГУУД...
20 цаг    

"MOODLE"-ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АРВАН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
20 цаг    

УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
20 цаг    

“ДОБИНО” ХЗХ-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
20 цаг    

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСНЫ АМЬД АХУЙДАА ӨГСӨН СҮҮЛЧИЙН ЯРИА
20 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЭД ОГЦРОХЫГ ШААРДЛАА
20 цаг    

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
21 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭМЦЛИЙГ ДЭМЖИНЭ
21 цаг    

НИЙСЛЭЛИЙН ОЙГООС 2019 ОНД БЭЛТГЭХ МОДНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
21 цаг    

"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
21 цаг    

БНПУ-ЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН АКАДЕМИД АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
21 цаг    

ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН 98 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
21 цаг    

ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО
21 цаг    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ
22 цаг    

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
23 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХ: О.ХАНГАЙ, Э.ОЮУНБОЛД НАР УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

MERRIGE MERRIGE ТӨГС ГОО ЗҮЙ EVOSTUDIO ХАМТДАА ТЭСРЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
23 цаг    

ХЗБХ: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
23 цаг    

УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
23 цаг    

МОНГОЛЫН САГСЧИД БНСУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
1 өдөр    

ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
1 өдөр    

‘’БИ СЭЛЖ ЧАДНА’’ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
1 өдөр    

ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙГ ХАДГАЛДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛОХ УУ
1 өдөр    

ФЭЙСБҮҮКЭЭС 2.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН: М.ЭНХБОЛДЫГ БООРЛОСООР БАЙГААД БИД ОГЦРУУЛСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД УИХ-Д ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ
1 өдөр    

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?
1 өдөр    

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛАА
1 өдөр    

ХӨРВӨХ ЭГНЭЭГ 32-ЫН ТОЙРГООС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМД ТУРШИНА
1 өдөр    

ЦЭЦИЙН ХУРАЛДААНААР 42 ДУГААР ТОЙРГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

ИПОТЕКИЙН ШИНЭ БОДЛОГО ХЭЗЭЭ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ВЭ
1 өдөр    

АХМАДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

С.ГАНБААТАР: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БУРХНЫ ЗАРЛИГ БИШ, АРД ТҮМЭНД АШИГТАЙ БОЛГОЖ ЗАСАХ ЁСТОЙ
1 өдөр    

ДОЛООН НАСТАЙ Ч ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ШИГ ӨСӨЛТТЭЙ ӨВЧТЭЙ ХҮҮГЭЭ ӨДӨР ШӨНӨГҮЙ АСАРДАГ ААВ
1 өдөр    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН 75 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
1 өдөр    

Ч.УЛААН: 60 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСЛАА
1 өдөр    

Б.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРЫН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

УИХ-ЫН ДАРГА АРХАНГАЙГ ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АЙМАГ БОЛГОСОН ХӨТӨЛБӨРӨӨ БУСАД АЙМГУУДАД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
1 өдөр    

АНУ “HUAWEI”-Н БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХЫГ БНСУ-Д УРИАЛЖЭЭ
1 өдөр    

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.БАТХҮҮГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.