Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ОЮУ ТОЛГОЙГ ГАЦААХ НЬ ОРЛОГОО Л "ОСГООЖ" БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ

НИЙТЛЭСЭН: 2019-04-04 11:33:36
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Энэ жилийн Давосын чуулга уулзалтын үеэр Хятадын дэд дарга Ван Кишан “Поп улс төр дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлж байна” хэмээн илтгэл тавьж байлаа. Тэгэхээр поп улстөржилт гэдэг дэлхийн зовлон болчихсон хэрэг. Манайд ч ялгаагүй “баллаж” өгч байна даа.

Ерөөсөө төрийн хар хүн гэдэг ойлголт бүдгэрч (бүдгэрүүлж) сонгуулийн улстөрчид олноороо мэндэллээ. Нийтэд таалагдаж байвал юу ч хэлж чадах тэднийг нийгмийн учир мэдэх хэсэг нь хэдийнээ таниад байгаа. Нэг нам үнэмлэхүй олонх байхын зовлон нь сонгогдсон түшээд журмын нөхдөөсөө илүүгээ харуулж, уралдах зөн рүү түлхчихдэг аж. Хамгийн хорлонтой нь хуульт ёс, улс орны эдийн засаг хамаагүй болж байгаа нь юм. Олон тийшээ үсчилгүй Оюу толгойн далд уурхайн асуудлаар жишээ авч болж байна.

2016 онд шинээр эмхлэгдсэн парламент уламжлал ёсоор (Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эрх баригч бүр шалгадаг) “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан. Хангалттай ажилласангүй юу өнгөрсөн жилийн тавдугаар сард ажлын хэсгийг шинэчлэн байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сонгогдлоо. Бүрэлдэхүүнд нь ч өөрчлөлт орсон.

Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. Өмнө нь байсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар дээр нэмэгдээд шүүдээ. Бүрэлдэхүүнийг өргөтгөсний зэрэгцээ төрийн бус байгууллага, парламентад суудалгүй намуудын төлөөллөөс ч ажлын хэсэгт шингээх нь тэр. 

Ийнхүү уул уурхайг эсэргүүцэгчид гэмээр бүтэн бүлэг байгуулагдав. Дээр нь одоогийн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаар ахлуулсан УИХ-ын 15 гишүүнээс бүрдсэн Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх лобби бүлэг мэндэллээ. Олон жилийн турш поп улстөрчид, шантаажчин иргэний нийгмийн байгууллагуудын бай болсоор ирсэн энэ орд цагтаа эдийн засагт 17 хувийн өсөлт авчирч байсан ч ард түмний дунд нэр нь унаад байлаа.

Тэгэхээр жижиг тойрог дээрээс иргэдийн санал цуглуулан төр түшихээс өөр боломжгүй улстөрчдөөс бүрдсэн багийн хувьд зөвхөн “но” илрүүлэх ганцхан зорилготой замаар алхаж таарна.

Жижиг тойрог дээрээс иргэдийн санал цуглуулан төр түшихээс өөр боломжгүй улстөрчдөөс бүрдсэн багийн хувьд зөвхөн “но” илрүүлэх ганцхан зорилготой замаар алхаж таарна.

 
 
Нэг үгээр тэд ард түмнийхээ өмнө гавьяа байгуулах учиртай. Байгуулсан ч бололтой. Хэдэн өдрийн өмнө УИХ-аас байгуулсан Оюу толгойн гэрээнд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас Оюу толгойн гэрээнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай” гэлээ.

Ийнхүү эхлэх гэж олон жилийн драм туулсан манай улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслийн ирээдүй бүрхэг болов. Бидний “Дубайн гэрээ” гэж хочилж заншсан баримт бичиг бол нэгэн цагт “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн ажлынхаа зургийг гаргаж байсан Ерөнхий сайд асан

Ч.Сайханбилэгийн 2015 оны тавдугаар сарын 18-нд хийсэн Оюу толгойн далд бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө л дөө. Гэрээг хийсэн талууд тухайн үедээ зургаан тэрбум ам.долларын хэлцэл болсон гэж байлаа.

Гадаад дотоодын судлаачид үр дүнгээ Монгол Улсын эдийн засагт өгнө хэмээн хүлээж байсан төлөвлөгөө нуран унах нь, энэ. Уг төслийг “стандарт бус” Засгийн газар байгуулан, хоёр том хөршийг давж алхан эхлүүлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн жилийн өдийд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “XX зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюу толгой хоёр л хөдөлсөн юм биш үү.

Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюу толгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм” хэмээж байв.

Түүний сайн, муугаараа дуу-дуулан байж босгож үр өгөөжийг нь улсдаа оруулж явсан төслийн хоёрдугаар шат одоо гацах дээр туллаа. Хэдийгээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргэсэн төдий байгаа ч УИХ-ын бараг тал гишүүд нь шууд болон шууд бусаар оролцсон дээрх дүгнэлт чуулганаар ороод дэмжигдэхэд гайхах зүйлгүй.

Үр дүнд нь өнөөг хүртэл лавтай тоогоор 1.6 тэрбум ам.долларын (Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар) татвар төлсөн аж ахуй жагсаалтаас гарах боломжтой. (“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нэгэнтээ “Дотоодод зарцуулсан нийт хөрөнгө нь найман тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Зөвхөн үндэсний худалдан авалтад л гэхэд 2.5 тэрбум ам.доллар зарсан” тухай хэлж байв)

Оюу толгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна.

 
 Ер нь тэгээд гэрээний сайн муу, сайхан муухайг ярихаас илүүтэй дам утгаараа өгч буй үр шимийг нь бас бодох хэрэгтэй. Тэнд ажиллаж буй 20 мянган монголчууд дэлхийн жишиг цалинг авч байгаа хүмүүс. Солонгост барлаг хийж буй монголчуудаас илүү цалин авч, дээр нь дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнүүд болж байгаа юм. Тэд ажилгүй болох, үгүй ядаж ажилгүй суух нь том эрсдэл биш юм уу.

Оюу толгойн төслийг эхлэхэд гадаадад ажиллах монголчуудын урсгал буурч байсан юм. Харин одоо энэ төсөл гацвал гадагшаа чиглэх ажиллах хүчний урсгалаа бид тогтоож дийлэх үү, 500 гаруй туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд дампуурах уу гэдэг асуулт гарч байна.

Ерөөсөө бидний ярих дуртай баялгийн хараал гэдэг бол аль нэг бөө удганы хийчихсэн зүйл биш юм. Тэр бол хувьдаа ашиг хайхдаа үй түмэн хүмүүсийг өдөөн турхирагчдын армийг хэлээд байгаа хэрэг. Манай улсаас гадны улсад гаргаад овойж, оцойтол мөнгө олж байгаа бараа, үйлчилгээ байна уу. Хэдэн малтайгаа байхад өлсөөд үхчихгүй боловч тэд маань татвар төлдөг бил үү.

Наад зах нь, 160 мянган төрийн албан хаагчийн цалин, цэцэрлэг сургууль, цэрэг зэвсгийн хангалтыг бүрдүүлдэг төрийн төсөв тэгвэл юунаас бүрдэж байна вэ. Муу сайнаараа хэлүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүн манай экспортын 90 гаруй хувийг эзэлж байна. Компани нинжа нь мэдэгдэхгүй байгальд баахан нүх ухаад зугтдаг жижиг нөхдүүдийг өмөөрөх гээд байгаа юм биш. Харин хэдий болтол хариуцлагатай уул уурхайгаа балбах гээд байгаа юм бэ гэдгийг л асууж байгаа юм.

Ер нь тэгээд хэл амны бай болоод байдаг ногдол ашгийг ч одоо тайлбарлах хэрэгтэй байх. Оюу толгойн 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь “Рио Тинто”, “Айванхоу” болон өөр бусад компани, хувь хүмүүсийнх.

Ногдол ашиг гэдгийг Оюу толгой төсөлд хөрөнгө оруулсан хэн нэг нь түрүүлж хүртэхгүй.Ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна. Энэ ногдол ашгийг хүртэхийн тулд тодорхой үе шат туулдгийг бизнес гадарлах хүн бүр ойлгоно.

Тодруулбал, аливаа компани юуны өмнө олсон орлогоосоо үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус болон бусад) зардлын төлбөрийг хийнэ. Дараа нь “debt service” буюу авсан зээлийнхээ хүүг төлнө. Хугацаа болсон зээлээ төлнө. Тэгээд “Taxes”буюу тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө. Энэ мэтчилэн олсон орлогоо зарцуулсаар хамгийн сүүлд “equity return буюу ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ. Үүнийг бизнесийнхэн санхүүгийн хүрхрээ гэдэг.

Санхүүгийн хүрхрээний хамгийн сүүлчийн дамжлага дээр байгаа ногдол ашгаа хоосон бид улстөржилтөөрөө хойшлуулж байгаа юм. Оюу толгойг хөдөлгөсөн, түүний хоёрдугаар шатны төлөвлөгөөг баталсан хүмүүс өнөөдөр хуулийн байгууллагын хаалга татаад байна. Гэхдээ гэм буруутай эсэх нь энэ олон жил яагаад нотлогдохгүй байгааг ч бодох ёстой. Учир нь, Оюу толгойдоо биш улс төрийн талцал хуваагдал, нэгнээ намнах, нэр олох тулаанд байгаа юм.

Тийм болохоор л өнөөдөр далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах ёстой гэж дүгнэлт гаргаад байгаа багийн бүрэлдэхүүнийг харчих гээд байгаа хэрэг. Хэн нь ямар хууль баталж, хэний талд дуугарч, хэрхэн улс төр хийж ирснийг нь эргээд санахад л их юмны үзүүр цухуйна шүү дээ.

Эх сурвалж:Үндэсний шуудан

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ГУРВАН ҮЕИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
3 минут    

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
5 минут    

АН-ААС НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ
6 минут    

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ
7 минут    

Д.ДАГВАДОРЖ: ИХ ӨВГӨДИЙН НУТГААСАА АДИС АВААД МОРД ДОО, ХҮҮ МИНЬ
8 минут    

“БОЛОР ЦОМ-37” НААДАМ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛНО
1 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
1 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

ИРЭХ САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
1 цаг    

УЛААНБААТАРТ 12 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

АРДЧИЛСАН НАМ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
16 цаг    

ЭРГЭЭД ХАРТАЛ Д.ДАВААХҮҮ АХ ТОЛГОЙ ДОХИЖ ХАРАГДСАН...
19 цаг    

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ
19 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
19 цаг    

ЖҮЖИГЧИН А.ТУЯАГИЙН "МӨӨМДСӨН" ЗУРГУУД...
20 цаг    

"MOODLE"-ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АРВАН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
20 цаг    

УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
20 цаг    

“ДОБИНО” ХЗХ-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
20 цаг    

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСНЫ АМЬД АХУЙДАА ӨГСӨН СҮҮЛЧИЙН ЯРИА
20 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЭД ОГЦРОХЫГ ШААРДЛАА
20 цаг    

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
21 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭМЦЛИЙГ ДЭМЖИНЭ
21 цаг    

НИЙСЛЭЛИЙН ОЙГООС 2019 ОНД БЭЛТГЭХ МОДНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
21 цаг    

"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
21 цаг    

БНПУ-ЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН АКАДЕМИД АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
21 цаг    

ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН 98 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
21 цаг    

ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО
21 цаг    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ
22 цаг    

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
23 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХ: О.ХАНГАЙ, Э.ОЮУНБОЛД НАР УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

MERRIGE MERRIGE ТӨГС ГОО ЗҮЙ EVOSTUDIO ХАМТДАА ТЭСРЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
23 цаг    

ХЗБХ: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
1 өдөр    

УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛЫН САГСЧИД БНСУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
1 өдөр    

ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
1 өдөр    

‘’БИ СЭЛЖ ЧАДНА’’ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
1 өдөр    

ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙГ ХАДГАЛДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛОХ УУ
1 өдөр    

ФЭЙСБҮҮКЭЭС 2.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН: М.ЭНХБОЛДЫГ БООРЛОСООР БАЙГААД БИД ОГЦРУУЛСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД УИХ-Д ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ
1 өдөр    

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?
1 өдөр    

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛАА
1 өдөр    

ХӨРВӨХ ЭГНЭЭГ 32-ЫН ТОЙРГООС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМД ТУРШИНА
1 өдөр    

ЦЭЦИЙН ХУРАЛДААНААР 42 ДУГААР ТОЙРГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

ИПОТЕКИЙН ШИНЭ БОДЛОГО ХЭЗЭЭ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ВЭ
1 өдөр    

АХМАДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

С.ГАНБААТАР: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БУРХНЫ ЗАРЛИГ БИШ, АРД ТҮМЭНД АШИГТАЙ БОЛГОЖ ЗАСАХ ЁСТОЙ
1 өдөр    

ДОЛООН НАСТАЙ Ч ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ШИГ ӨСӨЛТТЭЙ ӨВЧТЭЙ ХҮҮГЭЭ ӨДӨР ШӨНӨГҮЙ АСАРДАГ ААВ
1 өдөр    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН 75 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
1 өдөр    

Ч.УЛААН: 60 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСЛАА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.