ЖДҮХС-Г ЦӨЛМӨСӨН ГИШҮҮД ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДООЁОЛЖ ЭХЭЛЖЭЭ
Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-аас нэр бүхий 49 гишүүн, албан тушаалтан өөртөө болон өрөөлд зээл авч, авахад нь зуучилж өгч хувь шангаа авчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан дээрх гишүүдийн ийнхүү ЖДҮХСанг цөлмөсөн шалтгаан нь нэн тодорхой. Тэд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжсэн тул ийнхүү шагнал болгон жилийн гуравхан хувийн хүүтэй зээлийг шил даран авсан юм. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа билээ.
Гэтэл ЖДҮХСанг цөлмөсөн МАН-ын зарим гишүүд, төрийн түшээд өнөөдөр жирийн иргэдийг дооёолж, тохуурхаж эхэлжээ. Саяхны нэг өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэвлэлд яриа өгчээ.
Ингэхдээ тэрбээр “Би бол хариуцлагатай зээл авсан. Зээлийг хариуцлагатай төлдөг. Ажлын байр бий болгох гэж, улс орондоо татвар төлөх гэж, баялаг бүтээх гэж зээл авдаг. Ж.Энхбаяр гэдэг хүн жилд 300-400 сая төгрөг хувь хүний орлогын албан татвар гэж улсдаа төлж байгаа. Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгч иргэн. Ж.Энхбаярын хувьцаат аж ахуйн нэгжүүд сүүлийн 20 жил тасралтгүй тэрбум төгрөгийн татвар төлж ирлээ. Үүнд хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Би олон олон ажлын байр бий болгож, орон нутагт шинэ үйл ажиллагаа нэвтрүүлж байна. Залуучуудаа зээл гэдгээс битгий ай. Зээл зорилготой байх ёстой. Зөв зүйл хийх ёстой, энэ бол муу зүйл биш шүү дээ. Зах зээлд хүн бүхэн зээлээр амьдарч байна” хэмээн ярьсан байна.
Гэтэл бодит байдал дээр жирийн иргэд ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаярын “Газар Капитал Партнерс” ББСБ-аас жилийн 30, түүнээс ч дээш хувийн хүүтэй зээл авч мөлжүүлж, зээлийн хүүгийн дарамтад өртөж, айдастай амьдарч байна.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн эзэмшлийн “Газар” ХХК-ийн охин компани болох “Газар агро” компанидаа ЖДҮХС-аас 2016 онд, мөн 2018 онд "Газар Буудай" компанийнхаа нэр дээр гуравхан хувийн хүүтэй 950 сая төгрөгийн зээлийг авсан. Цаашилбал тэрбээр ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангаас мөн л хүү багатай нэг тэрбум төгрөгний зээл авсан байдаг. Түүгээр ч зогсоогүй тэрбээр Боловсролын зээлийн сангаас 2003 онд 6000 ам.долларын зээл авч, Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурчээ.
Ингэж л иргэдийнхээ бүх боломжийг урьтаж хулгайлсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар жилийн 30 болон түүнээс дээш хувийн хүүтэй зээл авдаг жирийн иргэдийг “зээлээсээ айхгүй бай” гэж дооёолж эхэлжээ. Үнэхээр доромжилж чадаж байгаа юм шүү. Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-ийн хулгайч нар гаарчээ гаар ч.
А.ТАМИР
АРДЧИЛАЛ.МН
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.