Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН

НИЙТЛЭСЭН: 2019-03-20 13:15:10
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

АН-ын ҮБХ-ны гишүүдийн эргэлт /ротаци/-ийн сонгуулийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн зарлаад байгаа билээ.  Эргэлтийн  сонгуулийн талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.

 

-АН-ын ҮБХ-ны гишүүдийн эргэлтийн сонгууль үргэлжилж байна. Эргэлтийн сонгуулийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Ардчилсан намын Үндсэн дүрэмд ротаци буюу эргэлтийн сонгуулийн асуудлыг тусгасан байдаг. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Энэ жилийн хувьд ҮБХ-ны 410 гишүүнээс  112 нь эргэлтийн сонгуульд оролцож байна.

Хэнтий аймгаас бусад 73 тойрогт ротацийн сонгууль явагдаж байгаа. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явагдаж байна. Эмэгтэйчүүд 14, эрэгтэйчүүд 21 суудал дээр ротаци явагдаж байгаа. Ротацийн сонгууль бол  Ардчилсан нам ажлаа дүгнэж байгаа хэлбэр. Сонгуульт гишүүд намынхаа үйл ажиллагаанд тухайн жилд хэрхэн оролцсоноос хамаарч дөрвөн шатны байгууллагаас  үнэлгээ өгдөг. Дунд шат, тухайн харъяалагдаж буй Бодлогын зөвлөл, төв нам, залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагаас үнэлгээ өгч, хамгийн бага үнэлгээ авсан хүнд дахин сонгогдох боломж олгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн суудлын эргэлтийг нээж өгч буй үйл явц. Өөрийн саналаар ротацийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн ч бий. Учир нь өөрийн сонирхож буй аймаг, дүүрэг рүү ҮБХ-ны гишүүнд нэр дэвших хүсэлтээ хүргүүлж, одоо харъяалагдаж буй ҮБХ-ны гишүүнээсээ чөлөөлөгдөж байгаа. Янз бүрийн шалтгаанаар эргэлтийн сонгууль явагдаж болно. Энэ бол Ардчилсан намын Үндсэн дүрмээр батлагдсан ажлаа дүгнэж буй үйл явц юм.

-Эргэлтийн сонгууль нэрийдлээр АН зарим гишүүнээ “явуулах” гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд үүсчихээд байна. Ротацийн үеэр намын гишүүдийн үндсэн эрх, үүрэгтэй холбоотой ямар нэгэн асуудал хөндөгддөг үү?

-Ардчилсан намын гишүүнийг намаас хасдаг эрх бүхий байгууллага нь Дотоод сонгуулийн хороо биш. Ротацийн сонгуулийн үеэр АН-ын гишүүний эрхтэй холбоотой ямар нэгэн асуудлыг огт хөнддөггүй. Хэн нэгнийг намын гишүүнчлэлээс хасах үйл явц явагддаггүй. Зөвхөн сонгуульт гишүүд ажлаа хэр хийснээс хамаарч тухайн шат руу нь буцааж байгаа хэлбэр. Тухайн шатандаа буцаж очоод өөрийгөө үнэлүүлээд, сонгуульт гишүүнээр дахин сонгогдох үйл явц явагдаж байгаа  юм.

Түүнээс биш намын гишүүний үндсэн эрх, үүрэгтэй холбоотой асуудал биш. Сонгуульт гишүүн гэхээр намын гишүүн байж байгаад тухайн тойрогт ҮБХ болон аймаг, дүүргийн намын хорооны гишүүн болох тэр үйл явцыг л хэлж байгаа юм.

-Ардчилсан намын зарим удирдлагын үед ротаци буюу эргэлтийн сонгуулийг зогсоосон байсан.  Тухайн үед Ардчилсан нам вакумжих, аливаа асуудал хэдхэн хүний хүрээнд яригдах эхлэл нь тавигдсан гэдэг?

-Ардчилсан намд 2011-2016 онд ротаци буюу эргэлтийн сонгууль огт явагдаагүй. Н.Алтанхуяг даргын үед Ардчилсан намын дүрмээс ротацийг бүр хасчихсан байсан. Энэ хугацаанд нам өөрөө, өөрийгөө хайрцагласан, вакумжуулчихсан байсан л даа.

Намын ҮБХ-нд хэн нэгэн орж болдоггүй, гарч болдоггүй болчихсон байсан. Тухайн үед би дунд шатны намын даргаар ажиллаж байсан.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, намын дотоод эргэлтийг байхгүй болгосноор залуу боловсон хүчний боломжийг хязгаарлаж, хориглосон байсан. Үр дүнд нь Ардчилсан намын залуу боловсон хүчин бодлого тодорхойлох хэмжээнд ажиллах боломжийг 5-6 жилээр ухраасан. Харин 2017 оноос хойш ротаци буюу эргэлтийн сонгууль сэргэснээр ҮБХ-ны нийт гишүүдийн бараг 50 хувьд нь залуус орж ирсэн. Ийм л том шинэчлэл болсон доо.

-ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгд ротацийн сонгууль явуулна гэж Үндсэн дүрэмд тусгасан. Гэтэл энэ жил нийт гишүүдийн 50 хувьд нь ротаци явуулж байгаа тухай  мэдээлэл байна. Сонгуулийн өмнөх жил учраас ингэж байна уу?

-Ардчилсан намын Үндсэн дүрэмд  энэ талаар тодорхой заасан байдаг. Дунд шатны нам буюу нийслэл, аймаг, дүүргийн намын гишүүний эргэлтийн сонгуулийг эхний хоёр жил нэг суудал дээр, сонгуулийн өмнөх буюу гурав дахь жилд хоёр суудал дээр  эргэлтийн сонгууль явагддаг.

Дүүргийн намын хороо Иргэдийн хурлын тойрогт хуваагддаг. Иргэдийн хурлын тойргийг дөрвөөр үржүүлсэнтэй тэнцүү тооны намын хорооны гишүүн байдаг. Тэгэхээр мэдээж дөрвөн хүний хоёр нь ротацид орж байгаа учраас том дүнгээр нь харахаар 50 хувь гэж харагдаж байгаа болов уу. Энэ хүмүүс нэр дэвшиж, өрсөлдөөд буцаад сонгогдох эрх нь нээлттэй. Гагцхүү шинэ залуу боловсон хүчин нэмж өрсөлдөх боломж нээж өгч байгаа юм.

Сонгуулийн өмнөх жил ротацид орсон хүмүүсийн зарим нь гомдох тохиолдол бий. Үүнийг нь санаатайгаар дэвэргэдэг улстөрийн хүчин, бүлэг хүмүүс байдаг. Намын үйл ажиллагааг харлуулах зорилгоор хэсэг хүмүүсийн л хийж байгаа ажил. Жил бүр л ийм үйл явц явагддаг.

Өмнөх жилүүдэд Ардчилсан нам тийм, тийм хүмүүсээ хөөгөөд явуулжээ гээд л буруу, зөрүү мэдээлэл тараадаг шүү дээ. Гэтэл ротацид орсон хүмүүс нь буцаж өрсөлдөөд сонгогддог. Асуулттай чинь холбогдуулаад статистик мэдээлэл сонирхуулахад 2018 оны ротацийн сонгуульд 123 хүн оролцсоноос 90 хувь нь буцаад сонгогдсон.

Энэ жил ч ялгаагүй 112 хүний 70-80 хувь нь эргээд сонгогдох боломжтой. Ротацийн сонгуулийг өмнө нь огт байгаагүй мэтээр зарим хүн буруугаар тайлбарладаг. Ротацийн сонгууль 2000 оноос эхлэлтэй. 2000 онд таван нам нэгдэж Үндсэн дүрмээ батлахдаа тухайн жилд ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг дээр ротацийн сонгууль явуулна гэж тусгасан. Энэ зарчим 18 дахь жилдээ үргэлжилж байна. Завсар  нь 6-7 жил намын эрх бүхий албан тушаалтнууд зогсоож  байсан.

Үүнээс болж ротацийн сонгууль Ардчилсан намд огт байгаагүй мэтээр тайлбарлаж, ойлгуулж байсан юм. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын их хурал хуралдаж, Үндсэн дүрмийнхээ хуучин заалтыг сэргээсэн. Ротацийн сонгууль гурав дахь жилдээ явагдаж байна. Ардчилсан намын хэвийн явагддаг үйл ажиллагаануудын нэг нь ротацийн сонгууль. Шинэчлэлийн хүрээнд явагдаж буй намын дотоод үйл ажиллагааны нэг хэлбэр.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.