Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ХУУРАМЧ ДҮГНЭЛТЭЭР АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-02-20 13:39:03
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

“Оюу толгой” компани хуурамч дүгнэлтээр ажилчдынхаа цалинг хассан гэх асуудлаар өнөөдөр тус компанийн үйлдвэрчний эвлэл болон ажилчид /2019.02.19/ хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд Оюутолгой ХХК-ны Үйлдвэрчний эвлэлийн удирдлага, гишүүд болон хуульчдын холбооны хуульчид  оролцсон юм.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХУУЛЬЧ Б.ТУНГАЛАГНАРАН

“Оюу толгой ХХК-ны Уул уурхай ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтын маргаан үүсгээд байна. Маргаан үүсэх болсон гол шалтгаан нь “Оюу толгой” компани болон үйлдвэрчний хорооны хооронд байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа юм.  Энэ тухайн заалтын 2.9, 5.5-р хэсэгт хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг уур уурхайн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын нөхцөлд олгохоор хэмээн заасан. Гэтэл гэрээнд заагдсан энэ мөнгийг өгөхгүй байх шалтгаан гаргаж ажилчдын цалинг хасжээ. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа эдгээр ажилчдын нөхцөлийг мэргэжлийн бус газраар дүгнэлт үйлдүүлж, хөнгөн нөхцөл гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Тиймээс Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны  тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор болох хөдөлмөрийн хортой, халуун, хүнд мэргэжлийн нөхцөлд тооцогдох ажил мэргэжлийн 77-р  тушаалыг зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн энэ дүгнэлтээ Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх институтээр дүгнэлтээ үйлдүүлсэн байна. Энэ дүгнэлтээр 290 ажлын байрны 60-ыг нь хүнд хортой нөхцөлөөс хөнгөн нөхцөл хэмээн үзэж нэмэгдэл цалинг хасжээ. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг зөвхөн Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв хийнэ гэсэн журам байдаг. Хуурамч дүгнэлтээр ажилчдын цалин хөлсийг хассан явдал нь өөрөө хууль бус үйлдэл болж байна” гэлээ.

Мөн энэ асуудал дээр АШУҮИС-ийн зүгээс дүгнэлт гаргаагүй тайлан хүргүүлсэн гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин Оюутолгой компани энэ дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн нөхцөлийг тогтоосон гэх шалтгаанаар ажилчдын цалинг хасжээ.

Иймд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлсэн хэдий ч тус компани зүгээс нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Энэ нь цаашид хөдөлмөрийн маргааныг үргэлжлүүлэхгүй байх нөхцөлийг бий болгожээ. Үүнийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас 200 гаруй ажиллагсдын нэмэгдэл цалин хөлсийг өгөхгүй  удаан үргэлжлүүлэх зорилгыг агуулж байна хэмээн үзэж байгаа ажээ.

НЭМЭГДЭЛ ХӨЛСӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ

“Бидний ажлын хэвийн бусын нөхцлийг 13 хувиар тогтоосон байдаг. Өнгөрсөн оны  гуравдугаар сараас хойш 13 хувийн нэмэгдэл цалинг хассан. Энэ нөхцөлд шатахуун түгээх станц, дулааны цахилгаан түгээх станц, цахилгаан түгээх станцийн ажилчид хамрагдаж байгаа юм. Оюу толгой компани зүгээс энэ асуудалд Монгол улсын хууль тогтоомжид тодорхой бус зааж өгсөн. Түүнчлэн энэ асуудлаа бидэнд зардлын хэмнэлтийн хүрээнд явагдсан ажил хэмээн тайлбарлаж байгаа.

Монгол хүн хэвийн бус нөхцөлд ажиллаад түүнийхээ нөхөн төлбөрийг буцааж авах гэж байгааг илүү зардал гэж үзэж байгааг эсэргүүцэж байна.  Дээрх нөхцөл байдлаа бид зургаан сарын турш захиргаанд албан ёсоор мэдэгдэж, удаа дараагийн уулзалтыг хийсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна. Оюу толгой ХХК-ий бүтээн байгуулалт бол Монголын том байгуултын нэг. Бид олон улсын төсөлд хамрагдаж ажилдаг хүмүүс. Гэхдээ хэзээ ч бид олон улсын цалин авч байгаагүй. Олон улсын хэмжээний цалинг өгөхгүй юмаа гэхэд хэвийн бус нөхцлийн  нэмэгдлийг хасалгүй олгох хэрэгтэй.” гэсэн юм.

бичлэг: Mass.mn-ээс ашиглав.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
5 цаг    

"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
6 цаг    

ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
6 цаг    

Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
6 цаг    

ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
7 цаг    

МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
7 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
7 цаг    

2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
7 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
7 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
8 цаг    

ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
10 цаг    

ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
10 цаг    

Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
10 цаг    

Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
10 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
11 цаг    

ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
11 цаг    

ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
11 цаг    

УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
12 цаг    

ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
12 цаг    

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
12 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
12 цаг    

НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
13 цаг    

АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
13 цаг    

"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
13 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
13 цаг    

Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
13 цаг    

МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
13 цаг    

Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
13 цаг    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
13 цаг    

МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
13 цаг    

10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
13 цаг    

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ
13 цаг    

ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
1 өдөр    

ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
1 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
1 өдөр    

ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
1 өдөр    

ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
1 өдөр    

ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
1 өдөр    

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
1 өдөр    

УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
2 өдөр    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
2 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
2 өдөр    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
2 өдөр    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
2 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.