Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Т.Энхбаатар: Урлагийнханд нийгмийн хариуцлага гэж байх ёстой

НИЙТЛЭСЭН: 2019-02-18 15:22:06
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Туурга тусгаар МОНГОЛ улсын минь уул ус, ургамал амьтан, өв соёл, зан заншил, уламжлал зэргийг нэвт шингээсэн шинэхэн уран бүтээл мэндлээд удаагүй байна. Чоно хамтлагийн нэг жил гаруйн хугацаанд хийж, бүтээсэн “МОНГОЛ” хэмээх уг бүтээл үзэгч, сонсогчдын талархал, магтаалыг хүртсээр байна. Бид “Монгол” хэмээн шинэ уран бүтээлийн талаар болоод урлагийн тухай тус хамтлагийн гитарчин Т.Энхбаатартай уулзаж, хэсэгхэн хором саатлаа.

-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Та бүхэн Гахай жилийн нар мандахтай зэрэгцээд шинэхэн МОНГОЛ хэмээх уран бүтээлээ хүргэж эхэллээ. Нилээд удаан хугацаанд бүтээгдсэн, бас ч чамгүй судалгаа хийгдсэн бүтээлийнхээ  талаар та хуваалцаач… 
-Юуны өмнө нийт уншигчдынхаа амар амгаланг айлтгаж мэндчилье. Чоно хамтлагийн шинэхэн уран бүтээл “Монгол” хэмээх дуу маань мэндэлж, үзэгч, сонсогчдодоо хүргээд удаагүй байна. Энэ дууны маань үгийг Г.Жаргалсайхан \Том Жагаа\ ах бичиж, аяыг Г.Түвшинтөр хийсэн. Монгол улсын тухай нэвт “үнэртсэн”  бүтээл болсон гэж ойлгож болно. Монгол хэмээн зургаахан үсэг асар их утга, билэгдэлийг шингээдэг, өргөн утга агуулгатай. Ийм ч учраас уг бүтээлийг хийхэд чамгүй их судалгаа хийгдсэн.
Энэ дөрвөн минутын дуунд уран бүтээлчид бид маш их утга санаа, агуулгыг шингээхийг хүссэн. Үндэс угсаа, 16 ястаны онцлогийг харуулахыг зорьж,  үүнийг дагаад клипээ хийхдээ ч нилээн судалгаа хийсэн. Монгол өв соёл, ёс заншил болгоныг л шингээхийг зорьсон доо.

-Клипний зураг авалт нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн гэсэн? 
-Тэгэлгүй яах уу. Зөвхөн клипний зураг авалтыг жилийн дөрвөн улиралд хийсэн. Олон хүний сэтгэл зүрх, хөдөлмөр шингэсэн уран бүтээл боллоо.  Урлагийн ах эгч нараас ч өндөр үнэлгээ авч байгаадаа сэтгэл хангалуун л байна. Мөн энэхүү уран бүтээлийн саналыг Азийн шилдэг яруу найрагч, Дорнын их яруу найрагч Д.Урианхай гуай сонсоод таатайгаар хүлээн авч, “Мөнхийн” нэртэй шүлгээрээ Монгол дуунд хөг нэмсэнд  бид маш их билэгшээж байгаа.

-Чоно хамтлаг нэг хэсэг урлагаас холдож, одоо эргэн эрчимтэйгээр уран бүтээлдээ ороод байна. Урлагаас хол байх үедээ та бүхэн юу хийж байсан бэ?
-Бид бүхэн уран бүтээлдээ эргэж ороод 2 жил өнгөрчихлөө. Тэрнээс өмнө  тус тусдаа хувийн амьдралдаа анхаарал хандуулж өөр өөр ажил хийж ирсэн. Миний хувьд Америкд гэр бүлээрээ 5 жил ажиллаж амьдарлаа. Гэхдээ төрсөн газар, эх орноос сайхан зүйл үгүй шүү дээ. Америк улс  хэдий өндөр хөгжилтэй орон ч гэсэн хүний төрсөн нутгийг хэзээ ч гүйцэхгүй.  Багагүй хугацаанд тэнд амьдарч монголдоо ирэхэд сайхан байсан ч нэг зүйл дээр их эмзэглэсэн шүү. Хүүхэд багачууд маань их задгай сэтгэлгээтэй, замбараагүй болж, ахмад хүмүүсээ хүндэлэхээ больж, хараалын үгийг хамаагүй хэлдэг, үүнд ичиж зовохоо ч байж… Сошиал ертөнцөөр хүний нэр төрд халдахад амархан болж. Энэ бүгдийг хараад эцэг хүний хувьд хүүхдийнхээ ирээдүйд үнэхээр санаа зовж эхэлдэг юм билээ. Тийм ч учраас залуу хүнийхээ хувьд, уран бүтээлч хүний үүднээс зүгээр сууж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Бидний хийж чадах зүйл бол уран бүтээл. Тийм ч учраас чансаатай, чанартай уран бүтээл хийж хүүхэд багачууддаа соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж, уран бүтээлдээ орсон доо.

-Та АНУ-д амьдраад өөр нэг шинэ орчинг мэдэрсэн. Мэдээж авах, гээх зүйлүүд их байсан байх? 
– Америк  эрх чөлөөний орон гэдэг ч тэнд хүмүүс нь миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг маш сайн ойлгож, бусдын эрхэнд хүндэтгэлтэй ханддаг. Бүх зүйл хуулийн дагуу. Харин Манай улс эсрэгээрээ. Хүмүүс өөрийнхөө эрхээ сайн мэддэг ч бусдын эрхийг хүндэтгэх тал дээр  тааруу. Энэ нь өнөөдөр урлагаас ч бас илэрсээр л байна.  Гадны соёлыг маш их даган дуурайж байна. Бид чинь уртын сайхан дуутай, уянгалаг сайхан шуранхайтай, хөөмий, уран биелгээ бүжигтэй, утга эгшиглэнт урлагтай улс. Үүнийгээ гээгээд эхэлжээ. Харин дэлхий манай ардын урлаг, өв соёлыг сонирхоод эхэлсэн. Нүүдэлчдийн үндэсний өв соёл бол манайхаас өөр хаана ч байхгүй шүү дээ.

-Урлаг хүмүүжил олгож, соён гэгээрүүлдэг. Бас муу ч үлгэр дуурайлал үзүүлэх нь бий… Хайрлаж, хүндлэж, шүтэж явдаг дуучид нь ямар үг үйлдэл гаргана тэрийг нь залуус, хүүхдүүд дуурайдаг болж. Дууны үг, клип дээр ч гэсэн анхаармаар байдаг шүү. Садар самуунд уруу татсан, хараалын үг хэлсэн дуу олноор төрөх боллоо… Тиймээс урлагийнхан маань нэгдэж, уран бүтээлээрээ соён гэгээрүүлэхэд анхаармаар санагдаад байдаг юм? 
-Яг тийм. Хэтэрхий хөнгөн, садар самуун, задгай байдлыг сурталчилсан бүтээлүүд урлагийн багагүй хувийг эзлэж байна. Дуучид, жүжигчид ялгаагүй. Нэг ёсондоо урлаг соён гэгээрүүлэх үүргээ алдаад зөвхөн баясан цэнгүүлэх л хандлагатай болчихжээ.  Миний уран бүтээлээс залуус, хүүхдүүд юуг ухаарч ойлгож үлдэх вэ гэдгийг цаг ямагт бодох хэрэгтэй шүү дээ. Амархан мөнгө олж байвал болно гэсэн ядмагхан сэтгэлгээгээр уран бүтээлдээ хандаад байдаг юмуу даа гэж бодогдож байгаа.  Энэ нь хүүхдүүд хараал хэлж, садар самуунд дурлах муу үлгэр дуурайлалыг л үзүүлж байгаа хэрэг. Урлагийнханд бас нийгмийн хариуцлага гэж байдаг. Тийм ч учраас манай хамтлагийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уран бүтээлээрээ мартагдах гэж буй өв соёлоо сэргээж, хүүхэд багачууддаа таниулж мэдүүлэх зорилготой ажиллаж байгаа.

 -Таньтай санал нэг байна. Урлагийнхан нийгмийн хариуцлагаа л ухамсарламаар байгаа юм даа? 
– 300 сая хэдийнэ давчихсан хүн амтай Америкийг даган дуурайж хараалыг хамаагүй урсгаад байж үнэндээ болохгүй л дээ. Авах гээхийн ухаанаар хандах л хэрэгтэй. Мөн уран бүтээл хийж байгаа хүмүүст нийгмийн хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Бүр заавал шүү. Тэрнээс биш хараал, садар самуун үг дуундаа оруулчихаад бусдаас онцгойрно гэдэг бол урлаг биш шүү. Урлагт насны хязгаар гэж байдаггүй. Бага балчир хүүхдээс эхлээд залуус, ахмадууд хүртэл сонсоно. Тэрнээс биш ойрын ашиг биш холын үр дүнг л харж уран бүтээл хийх ёстойг дахин дахин хэлмээр  санагддаг шүү.

 -Уран бүтээлд цензур байх ёстой санагддаг? 
-Чоно хамтлаг байгуулагдаад 20 жил боллоо. Хүнээр бол юмыг ойлгож ухаарах, олон талаас нь харж дүгнэх хэмжээнд хүрсэн. Бид дөнгөж  18-20 настай залуучууд урлагт хөл тавьж, Харанга, Никитон, Хурд зэрэг хамтлагийн ах нараас үлгэр жишээ авч, тэдний хийж буй үйлдэл, ярьж буй яриаг нь даган дуурайдаг байсан. Тэдний зөв үлгэр дуурайлал биднийг зөв чиглүүлсэн гэж боддог. Тэр зөв хандлагаараа бид дараагийн үедээ мөн л зөвөөр үлгэрлэх ёстой. Өгсөөр ч байх болно. Иймээс л манай хамтлаг эргэн нэгдэхдээ “Бид яавал хүүхэд залуучуудад зөв хандлага төрүүлэх вэ?” гэдгийг нэн тэргүүнд бодсон. Одоогоос хэдэн жилийн өмнө “Харанга” хамтлаг “Амьдрал” тоглолтоо хийх гэж байхад тухайн үеийн соёлын хороо зэрэг байгууллагуудын бүх шалгуураар оруулдаг байсан. Ингэхдээ дууны үгийг хүртэл болно, болохгүй гэж шүүдэг байсан юм байна лээ. Энэ нь нэг ёсондоо хүүхэд залуучуудыг хааш нь уриалан, дуудах, хөтлөх гэж байна вэ гэдгээс урьдчилан сэргийлж байсан хэрэг юм байна л даа.
Одоо бол ямар ч хяналт, цензурь гэдэг зүйл байхгүй болчихлоо. Тэр соёлын хороо зэрэг байгууллага л өнөөдөр манай урлагт хэрэгтэй байна даа. Одоо бидний үеийн залуус л зөв хандлага, зөв үйлдэлийг харуулж, үлгэрлэн түүчээлэх хэрэгтэй.   Чоно хамтлаг 20 жил урлагтай холбогдсон. 20 жил бол багагүй урт хугацаа. Тиймээс бид урлагт үүссэн “гажуудал”-ыг засаж, залруулахын төлөө нэгдсэн гэж хэлж болно. Дуу хөгжим хүүхэд залуучуудад ямар ихээр нөлөөлдгийг мэдэрсэн уран бүтээлчдийнхээ хувьд урлагийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, урлагийн соён гэгээрүүлэх үүргийг биелүүлэхийн төлөө нэгдэх ёстой. Тэрнээс биш өнөөдөр хэн нэгнийг шүүмжлэх, хэн нэгнийг доош хийх гэсэн санаа огтхон ч байхгүй юм шүү.

 -Олны танил байх, жинхэнэ урлагийн хүн байх хоёрын зааг ялгаа таныхаар?
-Асар их ялгаатай. Урлагийн хүн гэдэг чинь аливаа юмыг урнаар сэтгэж, хийдэг хүнийг л хэлээд байгаа биз дээ. Бүтээлийг амилуулдаг, амьдруулдаг жинхэнэ уран бүтээлч хүн ковер дуу дуулсан, нэг тэмцээнд ороод гараад ирсэн хүнээс огт өөр. Хийсэн юмтай, хэлэх үгтэй, тодорхой цаг үед ард түмний хүндлэлийг хүлээж чадсан хүнийг уран бүтээлч гэж хэлэх болов уу гэж бодож байна.
Гадны дууг коверлож дуулах, хуучны дууг сэргээж дуулаад өөрийгөө дуучин, уран бүтээлч гэж өнгөцхөн бодох  хүмүүс мэр сэр бий…Эцсийн дүндээ жинхэнэ л уран бүтээл урт замыг туулж, үлддэг шүү дээ.
-Бидэнтэй шинэ уран бүтээл болох “Монгол” дууныхаа талаар, мөн урлагийн талаар ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан таньд их баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Та бүхний амжилт амжилт хүсье. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2 өдөр    

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
2 өдөр    

ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
2 өдөр    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
2 өдөр    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
2 өдөр    

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
2 өдөр    

ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
2 өдөр    

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2 өдөр    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
2 өдөр    

О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
2 өдөр    

ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
2 өдөр    

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
2 өдөр    

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2 өдөр    

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2 өдөр    

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
2 өдөр    

‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
2 өдөр    

Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
2 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
2 өдөр    

АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
2 өдөр    

Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
2 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2 өдөр    

МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
3 өдөр    

"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
3 өдөр    

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
3 өдөр    

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
3 өдөр    

УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
3 өдөр    

ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
3 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
3 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
3 өдөр    

ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
3 өдөр    

ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
3 өдөр    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 өдөр    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
3 өдөр    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
3 өдөр    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
3 өдөр    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
3 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
3 өдөр    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
3 өдөр    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
4 өдөр    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
4 өдөр    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
4 өдөр    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
4 өдөр    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.