“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Тус наадмын үеэр Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах, Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана. Өвлийн наадмын үеэр "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ.
Тэмцээнүүдэд гадаад, дотоодыг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос сур харваачид хүрэлцэн ирнэ.
Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилах аж. Энэхүү наадам нь Монгол Улсын хамгийн том өвлийн спортын арга хэмжээ юм. Та бүхнийг Монгол үндэсний дээл хувцсаараа гоён амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
- Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
- Мөсний шагайн харвааны УАШТ - Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
- Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
- Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн - 70 гаруй тамирчид
- Снөүбоардын УАШТ - 60 гаруй тамирчид
- Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.