Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШХАБ-Д ЭЛСВЭЛ МОНГОЛ ЯЛАХ УУ, ЯЛАГДАХ УУ?

НИЙТЛЭСЭН: 2019-02-14 13:05:29
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын анхны ажиглагч орон. 14 жил ажиглагчаар явсан Монголыг жинхэнэ гишүүн болгох яриа 2014 оноос цухалзах болсон. Тэгвэл манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэн орох, эсэх тухай асуудал сүүлийн үед улс төрийн гол сэдэв болоод байна.

Юуны өмнө ШХАБ-ын талаар товч танилцуулъя. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. Шанхай хотноо 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг таван орны тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Уг баримтад тулгуурлан “Шанхай тав” гэсэн улс төрийн нэгдэл анх үүссэн байна. Нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал байлаа. “Шанхайн тавын”-ын хоёр дахь уулзалт 1997 онд болж, хил орчмын бүс нутгууд дахь зэвсэгт хүчний тоог харилцан бууруулах тохиролцоонд хүрч, уг тохиролцоо нь Ази, Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах анхны бодит алхам болсон юм.

Гурав дахь уулзалт 1998 онд болж, Казахстаны санаачилгаар Ази тивд итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт хийх саналыг дэмжсэн төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаар өндөрлөжээ. Тэдний амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагаа нь зөвхөн хил орчимдоо бус, хүрээгээ тэлж, “Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдөв. Уулзалтад Узбекистан ажиглагчаар оролцжээ. Харин 2001 онд Узбекистан нэгдсэний дараа зургаан орны тэргүүн нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тухай тунхагт гарын үсгээ зуржээ.

Шинэ байгууллагын зорилгыг төв Азид тогтвортой байдал бий болгох, оролцогч орнуудын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж тунхаглав. Уулзалтын төгсгөлд тэд терроризм, хэт даврагчид, салан тусгаарлах үйлдэлтэй хийх тэмцлийг тодорхойлсон Шанхайн конвенцод гарын үсэг мөн зурсан байна.

Ерөнхийдөө ШХАБ-ын зорилго нь бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдлыг хангаж, терроризм, хэт даврагчидтай тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчим хүчний түншлэл болон соёлын салбарт хамтран ажиллах явдал гэж үзэж болно. Харин тэргүүлэх чиглэлд нь тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын чиглэлүүд багтжээ. Энэ байгууллагын талаар албан ёсны мэдээлэл ийнхүү хөвөрнө.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцсон. Ингэхдээ тус хуралдаанд манай улс ашиглагчийн байр суурьнаас оролцсон юм. Энэ үеэр болсон өргөтгөсөн хуралдаанд манай Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна.   ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм. Бид Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг” хэмээсэн юм.

Харин тэндээс буцаж ирмэгцээ тэрбээр “ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно” хэмээн ШХАБ-д элсэх санаагаа ил болгосон. Түүний санааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ил, далд дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа билээ.

Гэвч манай улсын томоохон төрийн зүтгэлтнүүд хийгээд улс төрийн хүрээнийхэн, ажиглагчид тус асуудал дээр хоёр хуваагдсан юм. Учир нь Монгол Улс ШХАБ-д элссэнээр хожих зүйл их ч, хожигдох зүйл түүнээс ч ихийг сануулсаар байна.

ШХАБ-ЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ

НИЙТЛЭЛЧ Б.БААБАР:

“Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга байгаа болохоор ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. Дотооддоо шийдчихэж болох, өөрсдөө хөдөлмөрлөөд ядуурлаасаа гарчхаж болох бэрхшээлээ ШХАБ-д нялзааж, түүнд найдлага тавих, асар их тусламжийн мөнгө, хүүгүй зээл ШХАБ-аас орж ирэх мэтээр хий горьдох нь өөрөө өөрийгөө хуурахаас хэтрэхгүй. Бээжинд ШХАБ-ын төв штаб, Шанхайд ШХАБ судлалын хүрээлэн байнга байрлаж байгаагаас гадна ШХАБ-ын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай яригдаж байгаа. Ийм газруудад Монголын орон тоо гарч тэнд очиж ажиллана гэсэн сэдлээр асуудалд хандаж байгаа бол энэ нь бүр ч гэмтэй.

ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгууллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно. Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар гэрээ хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг манайх шиг оронд шийдвэр гаргасан хүмүүсийг авилга хээл хахуулиас өгсүүлээд урвагчаар нь олон жил гүтгэн доромжлох байх. Эцэст нь гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан”

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АСАН Ц.ГОМБОСҮРЭН:

-Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

ШХАБ-д гишүүнээр орчихвол баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг; олон жил гацсан том төслүүд гэнэт хөдлөх ч юм шиг боддог; ярьдаг тал бий. Хэрвээ тэгж сэтгэж байгаа бол эндүүрэл. ШХАБ бол гишүүн болохоор нь хадаг яндар өргөдөг зээл тусламж өгдөг байгууллага биш. Орос, Хятад хоёртой хамтарч ажиллах, эдийн засгийн том төслүүдээ явуулах амин чухал сонирхол бидэнд бий. Энэ сонирхлыг хангах, асуудлыг шийддэг бүтцийг бид санаачилсан. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт гэж.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна.

Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

 УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-ШХАБ-д элсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн дагуу УИХ хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргах цаг нь бол болсон. Ойрын үед энэ асуудлаар тодорхой санаачилгуудыг Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч зэрэг эрх бүхий байгууллагаас гаргана. Гэхдээ Монголын төр ШХАБ-д элсэх эсэхээ бүх талаас нь ёстой хэрэгтэй бол хаалттай хэлэлцээд төрийнхөө бүх бодлоготой маш сайн уялдуулж, нухацтай ярилцаж эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

 НИЙТЛЭЛЧ, ДИПЛОМАТЧ Г.БАЯРХҮҮ:

-Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй. Гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхавтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуудад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэж үзэж байна.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ц.ЦОЛМОН:

-Терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба соёлын салбарт хамтран ажиллахыг эрхэмлэн тунхагласан ШХАБ-аас хол хөндий байвал түүний тэргүүлэх чиглэл болсон тээврийн дэд бүтэц, эрчим хүч, телехолбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын томоохон төслүүдээс Монгол хоцроход хүрч байна.

ШХАБ бол эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд ч, аюулгүй байдал, цэрэг- улс төрийн үүднээс ч Монголд хэрэгтэй байгууллага учраас түүнд нэн даруй элсэх нь үндэсний эрх ашигт нийцтэй байх болно. ШХАБ бол Азийн байгууллага, манай бүс нутгийн аляанс учраас “сайхан болохоор нь очъё” гэлгүй эхнээс нь гишүүнээр идэвхтэй, өөриймсөг  оролцоод явах нь Монголын эрх ашигт л нийцэлтэй. 

 ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал.  Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу эсвэл өөр арга байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентын гишүүдийн байр суурь өөр өөр байгаа тохиолдолд олон төвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.

МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ:

-Эхлээд гар барина. Гар бариад бугуй барина. Бугуй бариад тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Энэ бол Шанхайн ломбард. Боль оо, Баттулга аа, Чи Шанхайн ломбардад Монголыг тавьж болохгүй. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.