Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

О.АНУЖИНГААР “ГЭРЭЛТСЭН” ОДЕЛЛИЯ

НИЙТЛЭСЭН: 2019-02-12 11:29:08
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

1877 онд Большой театрын тайзнаа үзэсгэлэнт хунгууд анх чуулсан байдаг. Гэвч үзэгчид төдийлөн сайшаагаагүй гэх юм билээ. Хөгжим дэндүү хүнд, хөдөлгөөнүүд нь уйтгартай гэсэн үнэлгээг П.И.Чайковскийд өгчээ. Харин он цаг өнгөрөх тусам үзэгчид тус бүтээлийн үнэ цэнийг ойлгож, өдгөө дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болсон юм. Үе, үеийн балетын эмэгтэй гоцлоочид тус бүтээлд залуу нас, авьяас билиг, гоо сайхнаа зориулахыг “мөрөөддөг”.  Дурлалдаа шатаж, хун болж хувираад хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэхийг хүсдэг билээ. Харин энэ хувь тохиол ховорхон нэгэнд заяадаг ажээ. Хүссэн бүжигчин бүхэн хар, цагаан хунгаар амьдардаггүй. Цор ганц бүсгүйг л тухайн цаг үе өөрөө сонгодог  гэдэг…

Хунт нуур” балет манай театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд анх “амилсан” байдаг.  Монголын анхны хар, цагаан хун бол Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Тэрээр Монголын сонгодог урлагийн түүхэн дэх хамгийн төгс хун байв. Гарны хөдөлгөөн, нүүрний хувирал зэрэг нь Одеттагийн гэнэн цагаахан сэтгэлийг илэрхийлдэг бол далавчны дэвэлт, шийдэмгий байдал, түрэмгий харц нь яг л Оделлия гэж урлаг судлаачид тэмдэглэн үлдээжээ. УДБЭТ-ын тайзнаа тасралтгүй 40 гаруй жил тоглогдож буй “Хунт нуур” балет сар шинийн өмнөхөн уламжлал ёсоор тайзнаа ирлээ. Театрын улаан хамбан хөшиг алгуурхан нээгдэхэд үзэсгэлэнт төгөлд очсон мэт үлгэрийн ертөнц угтах юм. Тэнд хун болж хувирсан үзэсгэлэнт бүсгүй гуниглан сууна. П.И.Чайковский бүжгэн жүжгээ үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэж бичсэн гэдэг. Балет тэр чигээрээ үзэсгэлэнт хун бүсгүй болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Хорон санаат шидтэн Ротбардын гоо үзэсгэлэнд нь атаархаж хун болгосон бүсгүй гунигт бүжгээ хийж байхыг нь ханхүү хараад дурлачихав. Бүсгүй зөвхөн үүр шөнөөр л хүн төрхөндөө хувирдаг байж.

Шинэ цагийн шинэ хун

Хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг. Нэг биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог билээ. Дэлхийн эмэгтэй балетчин бүхний мөрөөдөл нь хар, цагаан хунд гоцлох. Зөвхөн энэ балетад гоцлохын тулд хэдэн жилээр нуурын эрэг сахиж, хун шувууны хөдөлгөөн, сэтгэлзүйн онцлогийг судалсан бүжигчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг ажээ. Энэ үдэш яг л энэ балетаар “өвчилсөн” шинэ цагийн залуухан хун үзэгчидтэй уулзав. Тэр бол 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндлэлийг хүлээсэн балетын гоцлооч О.Анужин байв. Хэдийгээр 2015 оноос тус балетад гоцолсон ч энэ л бүжгэн жүжгээр тайзнаа гарах бүртээ шинэ мэдрэмж авдаг гэж нэгэн ярилцлагандаа дурьдсан байсныг нь санаж байна. Үнэхээр О.Анужингийн гоцолсон тоглолт бүрийг үзэхэд өмнөх дүрээ давтдаггүй хөдөлмөрч чанар нь ажиглагддаг билээ. Энэ удаад ч тэрээр шинэхэн хун байлаа. Яг л тайзнаа анх удаа гарч буй мэт өөртөө дэндүү итгэлтэй хэрнээ үл ялиг догдолсон харагдана. О.Анужинг бүжигчид техник сайтай гэж үнэлдэг. Ялангуяа цагаан хунгаас илүү хар хунд тэрээр төгс зохицдог гэлтэй. Нүдний харц, хурдан шалмаг хөдөлгөөн нь гайхалтай. Бүжгэн жүжгийн хамгийн оргил хэсэг болох хар хунгийн 32 эргэлтийг хийхдээ ч их цэвэрхэн, төгс гүйцэтгэдэг билээ. Энэ удаад ч тэрээр үзэгчдийг уулга алдаж, суудлаасаа өндөлзтөл бүжиглэсэн юм.

О.Анужин хун болохоор төржээ

Энэ цагийн хун бол Хөгжим бүжгийн консерваторийн төгсөгч. Хэдийгээр урлагийн удамгүй ч өөрийн хүсэл мөрөөдлөөр энэ мэргэжлийг сонгожээ. Түүнээс яагаад бүжигчин тэр тусмаа балетын бүжигчин болохоор шийдэв гэж асуухад “Багадаа орос сургуульд сурдаг байсан юм. Манай сургууль урлагийн хамтлагтай. Тэр хамтлагаас л уран бүтээлч, бүжигчин болох хүсэл минь ундарсан. Мөн найзын маань ээж балетчин байлаа. Нэг удаа тоглолтыг нь үзэхэд их сайхан санагдсан. Тэгээд л бүжигчин болмоор байгаагаа ээждээ хэлэхэд дэмжсэн” хэмээн дурссан юм. Харин “Хунт нуур” балетын тухай асуухад “Анх 2015 онд энэ балетад бүжиглэсэн. Бүжигчний хувьд хоёулаа л ур чадвар, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ цагаан хун илүү хэцүү санагддаг юм. Учир нь хөдөлгөөн бүр нь уян зөөлөн. Харин хар хун илүү техник, хурдан хөдөлгөөн шаарддаг учир надад арай дөхөм” гэв. Үнэхээр энэ цагийн хун О.Анужин хун болохоор төржээ. Түүний уран бүтээл, амьдрал бүх зүйл нь балетын урлагтай салшгүй холбоотой юм байна. Энэ үдшийн “Хунт нуур” балетыг тэр тодоос тод гэрэлтүүлж байсан юм.

Эх сурвалж : NEWS.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.