Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СУУТ НАЙРАГЧДЫН МЭНДЭЛСЭН ӨДӨР

НИЙТЛЭСЭН: 2019-02-10 16:24:34
Чөлөөт цаг > Уран зохиол | Сэтгэгдэл: 0

Монголын яруу найргийн суут найрагчид болох Рэнчиний Чойном, Очирбатын Дашбалбар нарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

1936 оны энэ өдөр Хэнтий аймгийн Дархан суманд эцэг Рэнчин, ээж Рэгзэнгийн хүү болж нэрт яруу найрагч Чойном мэндэлжээ. Түүнд анх Чойномусурияа гэдэг нэр өгсөн ч хожим 1951 онд нэрээ Чойном болгон товчилсон байна.

Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч 6-р ангиасаа өвчний улмаас суралцаж чадаагүй байна. Тэрбээр өөрийн хичээл зүтгэл, авьяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалсан бичгийн эрдэмтэн байлаа. Мөн монгол бичиг, казах хэлээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн билээ. Р.Чойном нэг биед баймгүй энэ их авьяасаасаа болж олон жил гадуурхагдан амьдарч байсан юм. Харин түүний бичсэн шүлэг бүрт нь улс төрийн хэрэг үүсгэн нийт 22 удаа байцаасны эцэст 1970 оны дөрөвдүгээр  сарын 1-нд яруу найрагчийн дээлийг нь нөмрүүлж, Дорноговь аймгийн Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронд хүргэжээ. Р.Чойном улс төрийн гэмт хэрэгтэн гэсэн нэрийн дор шоронд дөрвөн жилийг өнгөрөөсөн ч 1978 он хүртэл таван жил нутаг заагдан амьдарч байсан юм. Тэрээр 1979 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 43 насандаа нас баржээ.

Түүнд 1990 онд Монгол Улсын төрийн шагналыг нэхэн олгосон.

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны мөн энэ өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд мэндэлжээ. Тэрбээр Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн бөгөөд “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн яруу найрагч байлаа. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн.

Тэрбээр Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байсан бөгөөд төрөлх нутгаасаа УИХ-д сонгогдон эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо илэрхийлж байсан юм. О.Дашбалбар нь 1999 онд зуурдаар нас баржээ.

Ийнхүү монголын сор болсон билэгт хоёр найрагч энэ өдөр мэндэлжээ.

Р. ЧОЙНОМ

ЗАЛУУ НАС

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй…
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

О.ДАШБАЛБАР

АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно

Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла

О.ДАШБАЛБАР

ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ

 Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож

Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү…
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи…

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хотын гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!

"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй…
Алдааг минь та нар бүү давтацгаа!

Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!…
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТУЛАМ БУЛААЛДАХ ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БАГ ҮЛДЭВ
4 цаг    

“ХАЙРХАН ХОРООЛОЛ” СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙШИН РУУ БИЕ ЗАССАН ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЦАМЦААР НЬ ШЭЭСИЙГ АРЧУУЛЖЭЭ
4 цаг    

МАН-ЫНХАН "СТАНДАРТ" БАНКНЫ ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ МӨНГӨ УГААСАН УУ?
5 цаг    

ГУРВАН ӨДӨР АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ
5 цаг    

ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ТӨГСЦОГТ ХУУРАЙ АХДАА “ROLLS ROYCE CULLINAN” МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
5 цаг    

"ГЛОБАЛ ХУРД" ХХК"-ИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС БЕТОН УНАЖ ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРСТЭХ ШАХЖЭЭ
6 цаг    

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТЭР ИРВЭСНИЙ НУТАГ ЧИНЬ ХОЛ БАЙГАА. УУРХАЙГ ЗОГСООХ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ
6 цаг    

ЗАСГИЙН ГАЗРААС ХЯТАДЫН КОМПАНИД "АМЛАСАН" 50 ГА ГАЗРЫН АСУУДЛЫГ ДОТООДЫН ХҮЛЭМЖ ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ
7 цаг    

МАРГАЛДСАНЫ УЛМААС ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖЭЭ
7 цаг    

НИЙСЛЭЛД ОН ГАРСААР ӨНЖМӨЛ, ШАР ӨВС ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН ДУУДЛАГА 200-Д ХҮРЧЭЭ
7 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
7 цаг    

УЛААНБААТАРТ ШОРООН ШУУРГА БОЛЖ БАЙНА
8 цаг    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
8 цаг    

БОГД УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 5 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
8 цаг    

МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ГХЯ ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
9 цаг    

МАН-ЫН СҮҮЛЧИЙН “ШАХАА” БУЮУ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО
9 цаг    

ЮМСЫН ИНТЕРНЭТ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
9 цаг    

МАРГААШ БОЛОХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХОГ ХАЯГДАЛ ХУДАЛДАЖ АВАХ 30 ЦЭГ
9 цаг    

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН Б.УНДАРМАА ОХИНЫГ 80 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХАЙЖ БАЙНА
9 цаг    

ЯПОНЫ АСО ГАЛТ УУЛ ДАХИН ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ
10 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
10 цаг    

БАЙНГЫН ХОРОО МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
10 цаг    

“ИХ СУРГУУЛИЙН НОМ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
10 цаг    

ГАДААДЫН 4,900 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА
10 цаг    

"THE HU" ХАМТЛАГИЙН ДУУНУУД БИЛЛБОАРДЫН ХАРД РОК ДУУНЫ БОРЛУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
10 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ ХУРАЛДЛАА
11 цаг    

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬД БАЙСАН УНАГАНААС ШИНГЭН ЦУС, ШЭЭС ИЛЭРЧЭЭ
11 цаг    

"КАПИТАЛ" БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
11 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАЯГЛАСАН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ?
11 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, АЯЛАЛ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
11 цаг    

АМИА АЛДСАН ЗАЛУУСЫН АР ГЭРТ ОРОН СУУЦ ӨГӨХИЙГ УРИАЛЛАА
12 цаг    

ӨРИЙГ ҮЛДЭЭХ БУС, ӨӨРСДИЙН ХЭР ЧАДЛААР БАГАССАН
12 цаг    

ГАДААД ОРНУУДАД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОХ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДОРЧЭЭ.
12 цаг    

МОНГОЛЧУУД ЯПОН ХҮНТЭЙ АДИЛ НӨХЦӨЛД, АДИЛ ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
12 цаг    

ТАТВАРЫН БУЦААЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
12 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГ, ТӨВ АЙМАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
12 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
13 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
13 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ӨЛЗИЙТЭЙ САЙН
13 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА
13 цаг    

М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
1 өдөр    

ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЖОРЛОН ТОХИЖУУЛСАН ГЭВ ҮҮ?
1 өдөр    

"WENDY BAKERY” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТАД БҮДРЭВ
1 өдөр    

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙНХАН Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ТУШААЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ЭЛДЭВ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН "НАРАН УРГАХУЙ" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
1 өдөр    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
1 өдөр    

ШУУРХАЙ: БОГД УУЛАНД ДАХИН ТҮЙМЭР ГАРЛАА
1 өдөр    

ТЭРГҮҮН ЗЭРГИЙН МӨНГӨН ДЭВСГЭРТ “ХЭВЛЭГЧ” ГЭГДДЭГ Б.ЭНХХУЯГ МОНГОЛБАНКИНД САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.