Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ “МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ” БҮХ ХУВЬЦААГАА СИНГАПУРЫН КОМПАНИД ЗАРСАН УУ?

НИЙТЛЭСЭН: 2019-01-25 13:35:11
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн 2016 оны сонгуультай зэрэгцэн Монголчууд “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан 49 хувийг худалдан авлаа гэдэг дуулиант мэдээ дэгдсэн. Улмаар тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан, эзэмшигчид “Монголын зэс корпораци” гэдэг компанийг байгуулан 49 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Пүрэвтүвшин гэх залууг тодруулсан.

Түүнээс хойш “Монголын зэс корпорацийн эзэмшилдээ авсан 49 хувийг хууль бусаар авсан хэмээн Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрүүдийн (“Эрдэнэт үйлдвэр” ба “Монголросцветмет”) 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн, 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах санал”-ыг 2017 оны нэгдүгээр сарын 24-нд гаргасан. Гэвч шүүхийн шийдвэр “Монголын зэс корпорац”-ийн талд гарсан байдаг.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал болох “Монголын зэс корпораци” бүх хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй “Эрдэнэт Корп Пти Лтд” компанид худалдсан байх нэгэн баримт гарч иржээ. Тодруулбал, энэ сарын 11-нд хуралдсан "Монголын зэс корпорац"-ийн хувьцаа эзэмшигчийн хурлаар хувьцаа эзэмшигч Ц.Пүрэвтүвшингийн эзэмшлийн компанийн нийт гаргасан 1.120.010  /нэг сая нэг зуун хорин мянга арван/ ширхэг энгийн эрхийн хувьцааг бүхэлд нь нэрлэсэн үнээр буюу нэг бүрийн 100.000.00 төгрөг, нийт 112.001.000.000.00 төгрөгөөр Сингапур улсад бүртгэлтэй /201607637C/ тоот регистрийн дугаартай "Эрдэнэт Корп Пти Лтд" компанид худалдсугай гэсэн шийдвэр гарчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Монголын зэс корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. 

Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Энэ мэдээлэл бидэнд дугтуйтай ирсэн. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа. Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулт тавина. Хариултаа та бүхэнд мэдээлэх болно" гэсэн юм.

Харин энэ тухай "Монголын зэс корпорациас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ГУРВАН ҮЕИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
1 минут    

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
3 минут    

АН-ААС НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ
4 минут    

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ
5 минут    

Д.ДАГВАДОРЖ: ИХ ӨВГӨДИЙН НУТГААСАА АДИС АВААД МОРД ДОО, ХҮҮ МИНЬ
6 минут    

“БОЛОР ЦОМ-37” НААДАМ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛНО
1 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
1 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

ИРЭХ САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
1 цаг    

УЛААНБААТАРТ 12 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

АРДЧИЛСАН НАМ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
16 цаг    

ЭРГЭЭД ХАРТАЛ Д.ДАВААХҮҮ АХ ТОЛГОЙ ДОХИЖ ХАРАГДСАН...
19 цаг    

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ
19 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
19 цаг    

ЖҮЖИГЧИН А.ТУЯАГИЙН "МӨӨМДСӨН" ЗУРГУУД...
20 цаг    

"MOODLE"-ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АРВАН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
20 цаг    

УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
20 цаг    

“ДОБИНО” ХЗХ-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
20 цаг    

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСНЫ АМЬД АХУЙДАА ӨГСӨН СҮҮЛЧИЙН ЯРИА
20 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЭД ОГЦРОХЫГ ШААРДЛАА
20 цаг    

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
21 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭМЦЛИЙГ ДЭМЖИНЭ
21 цаг    

НИЙСЛЭЛИЙН ОЙГООС 2019 ОНД БЭЛТГЭХ МОДНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
21 цаг    

"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
21 цаг    

БНПУ-ЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН АКАДЕМИД АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
21 цаг    

ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН 98 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
21 цаг    

ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО
21 цаг    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ
22 цаг    

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
23 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХ: О.ХАНГАЙ, Э.ОЮУНБОЛД НАР УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

MERRIGE MERRIGE ТӨГС ГОО ЗҮЙ EVOSTUDIO ХАМТДАА ТЭСРЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
23 цаг    

ХЗБХ: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
1 өдөр    

УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛЫН САГСЧИД БНСУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
1 өдөр    

ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
1 өдөр    

‘’БИ СЭЛЖ ЧАДНА’’ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
1 өдөр    

ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙГ ХАДГАЛДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛОХ УУ
1 өдөр    

ФЭЙСБҮҮКЭЭС 2.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН: М.ЭНХБОЛДЫГ БООРЛОСООР БАЙГААД БИД ОГЦРУУЛСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД УИХ-Д ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ
1 өдөр    

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?
1 өдөр    

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛАА
1 өдөр    

ХӨРВӨХ ЭГНЭЭГ 32-ЫН ТОЙРГООС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМД ТУРШИНА
1 өдөр    

ЦЭЦИЙН ХУРАЛДААНААР 42 ДУГААР ТОЙРГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

ИПОТЕКИЙН ШИНЭ БОДЛОГО ХЭЗЭЭ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ВЭ
1 өдөр    

АХМАДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

С.ГАНБААТАР: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БУРХНЫ ЗАРЛИГ БИШ, АРД ТҮМЭНД АШИГТАЙ БОЛГОЖ ЗАСАХ ЁСТОЙ
1 өдөр    

ДОЛООН НАСТАЙ Ч ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ШИГ ӨСӨЛТТЭЙ ӨВЧТЭЙ ХҮҮГЭЭ ӨДӨР ШӨНӨГҮЙ АСАРДАГ ААВ
1 өдөр    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН 75 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
1 өдөр    

Ч.УЛААН: 60 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ
1 өдөр    

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСЛАА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.