Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Я.ДОРЖХАНД: МИНИЙ ХАНЬ Л.ГАНЗУЛ БИЧСЭН ШҮЛЭГ БҮРЭЭ УНШИЖ ӨГДӨГ БАЙСАН

НИЙТЛЭСЭН: 2019-01-15 15:43:25
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Монголын утга зохиолд 1990-ээд оны “Мөнгөн үе”-ийнхний шилийг даран гарч ирсэн “Шинэ мянган”-ыхан гэж авьяаслаг уран бүтээлчид бий. Тэдний нэг нь Монголын Зохиолчдын Эвлэл (МЗЭ)-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Ганзул агсан юм. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан бөгөөд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээжээ. Оргилуун залуу насандаа бурхны орноо одсон түүний хийж бүтээж дуусгаагүй бүхнийг анд нөхөр, хань ижил нь үргэлжүүлэхийг зорьж буй юм. Л.Ганзул агсаны “Марал буусан шөнө” хүндэтгэлийн тоглолтыг түүний гэр бүл, анд нөхөд, төгссөн сургууль, МСНЭ хамтран зохион байгуулах гэж байна. Ингээд Л.Ганзул агсаны гэргий Я.Доржхандтай ярилцсанаа хүргэе.

-Таны хань яруу тансаг шүлгээрээ олны хайр хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч байлаа. Уран бүтээлийнх нь тухай яриагаар эхлэе?

-Анх 19, 20-хон настайдаа утга зохиолын босгоор даваад, "Болор цом" наадамд амжилттай оролцоод, тухайн үеийнхээ оюутны яруу найргийн наадмын тэргүүн болон шагналт байруудыг хүртэж явсан. Хань минь оюутан ахуйдаа “Залуу нас”, Хайрын шүлгийн “Цагаан-Уул”, “Алтан үзэг”, “Янжинлхам” зэрэг 10 гаруй яруу найргийн наадмаас гадна “Хойд бүсийн Болор цом”-ын хошой тэргүүн байрт шалгарч байв. Мөн олон ч яруу найргийн наадмын дэд болон тусгай шагналыг хүртэж байсан. Хамгийн сүүлд, МУГТ, Кёкүшюзан Д.Батбаярын ханьдаа зориулж зарласан хайрын шүлгийн уралдаанд хань минь “Гэргийн гэгээ” гэж сайхан шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн.

“Нэгэн цагийн галбир” анхны номоо 2003 онд хэвлүүлж, МЗЭ-ээс залуу уран бүтээлчдийн шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит “Од” шагналыг хүртсэн юм. Ханийн минь бүтээлүүд МЗЭ-ээс эрхлэн гаргадаг Уран зохиолын 108 боть, “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонин болон өдөр тутмын сонин хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан байдаг. Түүнээс хойш 2014 онд Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт ойн нэрэмжит “Тусгаар тогтнолын цом-2014”, Монголын төмөр зам үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Ган үзэг-2014” яруу найргийн наадмуудын тэргүүн байрыг эзэлж байжээ. "Болор цом" наадамд хэдэнтээ айрагдсан юм. Түүгээрээ ямар чанартай, чансаатай уран бүтээлч вэ гэдэг нь уншигчдын дунд танигдаж ирсэн. Олон сайхан уран бүтээл туурвисан. Хувь хүнийхээ хувьд миний хань зөөлөн хүн байсан. Тийм болохоор өнөөдөр Л.Ганзулын тухай сүүдэртэй ярих, буруу зөрүү хэлэх хүн байхгүй. Уран бүтээлчийн хувьд үеийнхэн дундаасаа цойлж гарч ирсэн уран бүтээлч байлаа. Улаанбаатар төмөр замын чуулгад байхдаа 2006 онд “Хаан зүгийн хүн” уран бүтээлийн тоглолтоо хийж байсан. Тэр үед зэрийтэл дүүрэн тоглолт болж байлаа. Түүнээс хойш уран бүтээлийн сан нь их арвижсан. Тухайн үед гарч ирж байсан уран бүтээлчдийн цөөнгүй нь хамтран ажилласан байдаг. Шүлгийг нь аваад ая хийдэг хөгжмийн зохиолч, шүлгийг нь аваад дуу болгож дуулж байсан олон дуучид бий. Тэгэхээр хань минь богинохон амьдрахдаа олон сайхан уран бүтээл туурвижээ.

-Тэр үед “Хаан зүгийн хүн” шүлгээрээ “од” болж байсан шүү?

-“Хаан зүгийн хүн” шүлэг нь оюутнуудын дунд маш их дэлгэрсэн, уран зохиол сонирхдог залуучууд мэддэг болжээ. Бүтээлүүд нь хөгжимлөг, уянгалаг сайхан. Хүний сэтгэлд хүрсэн уран бүтээл хийдэг. Сүүлийн жилүүдийн “Болор цом” наадамд яруу найраг сонирхогчид ханийг минь түрүүлэх магадлалтай яруу найрагчдын тоонд дандаа оруулдаг байсан. Чанартай сайхан шүлэгтэй болохоор тэгж үнэлэгдэж ирсэн байх гэж боддог. Мөн Б.Баттулга яруу найрагчийг "Болор цом" авна гэсэн хүлээлт их байсан. Энэ жил Б.Баттулга найрагч "Болор цом"-ын эзэн болсонд үнэхээр их баярласан.

-Өөрөө уран бүтээлийнхээ тоглолтыг хийхээр зорьж байсан гэж сонссон?

-Тийм. Сүүлийн гурван жил уран бүтээлийнхээ тоглолтыг хийх гэсэн бодол тээж явсан. Уг нь талийгаач өнгөрсөн 2018 оны хавар тоглолтоо хийе гэсэн бодолтой төлөвлөгөө гаргачихсан байсан. Гэтэл бие нь гэнэт өвдөөд намар хийхээр хойшлуулсан. Гэвч бурхны орныг зорьчихсон нь үнэхээр харамсалтай байна. Энэ хүсэл, зорилгыг нь бүтээх гээд найз нөхөд, уран бүтээлч андууд нь сайхан уран бүтээлээр нь нэрлээд “Марал буусан шөнө” дурсгалын тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтыг анх гэр бүлийнхэн нь санаачлаад хийж байгаа зүйл биш юм. Найз нөхөд нь, уран бүтээлч андууд нь тоглолт хийх нь зүйтэй юм байна гэж ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдсэн. Хамтран ажиллаж байсан, шүлгээр нь дуу хийж уран бүтээлээ туурвисан дуучид, уран бүтээлчидтэй холбогдож уран бүтээлийн тоглолтыг нь хийвэл яах вэ? гэдэг санал тавихад маш сайхан, таатай хүлээж авсан. Магадгүй энэ тоглолт ханийн маань сүүлийнх нь уран бүтээлийн тоглолт байхыг үгүйсгэхгүй.

-Тоглолтод хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Хань минь дууны шүлэг нэлээдгүй бичсэн. Тиймээс манай хүнээс дууны үг авч дуулсан  уран бүтээлчид тоглолтод оролцоно. Тоглолтод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, МУГЖ Х.Үнэнхүү, Г.Түвшинтөгс, Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Н.Энхбат, Д.Сүхбаатар, Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Чинболор, Б.Энхмэнд, Б.Болдбаатар, Ч.Батцэнгэл, Н.Баасандорж, Б.Батболд, Ц.Цэнджав, Т.Наранхүү, Л.Эрдэнэ-Очир, Н.Мөнхсоёл, Б.Мөнхбаяр гээд олон сайхан уран бүтээлчид оролцоно. Мөн залуу дуучид, "Болор цом"-ын эзэн яруу найрагчид урилгаар оролцох юм.

-Л.Ганзул яруу найрагч бие даасан  тоглолт хэдэн удаа хийсэн байдаг бэ?

-Анхны тоглолтоо 2006 онд Монголын Төмөр Замчдын Дуу Бүжгийн Чуулгад “Би хаан зүгийн хүн” нэртэйгээр зохион байгуулж байв. Харин 2012 онд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн анд нөхөдтэйгөө хамтарч “Төгөлдөр гоо” тоглолтоо хийж байсан. Нэршил нь миний ханийн уран бүтээлийн нэрээр “Төгөлдөр гоо” гэж нэрлэснээс бусдаар “Шинэ мянган”-ы уран бүтээлчид бүгдээрээ оролцсон. Харин гуравдахь тоглолтоо энэ онд хийхээр төлөвлөж байгаад  чадалгүй бурхны орныг зорьчихлоо. Тиймээс ханийнхаа  тоглолтыг нь  энэ жилдээ багтааж хийхээр сэтгэл шулуудан эхлүүлээд байна. Уран бүтээлч анд нөхөд, найзууд, гэр бүлээс нь барьж байгаа сэтгэлийн өргөл юм. Энэ дашрамд, тоглолтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж байгаа Монголын Сэтгүүлчидийн Нэгдсэн Эвлэл, Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургууль, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Баян-Агт хөгжил” ТББ болон тоглолтыг зохион байгуулж өгч байгаа яруу найрагч В.Нэргүйд болон чин сэтгэлээсээ дэмжиж байгаа Монгол түмэндээ маш их баярлалаа.

-Та ханийнхаа ямар уран бүтээлийг нь сонсох дуртай вэ?

-Би бүх шүлгийг нь сонсох дуртай. Шинээр бичсэн шүлэг бүрээ надад уншиж өгдөг байсан. “Ханиа ямар болсон байна” гээд шүлгээ уншина. Тэрийг нь би сонсох дуртай. “Сайхан шүлэг болжээ. Гоё болсон байна” гэж хэлдэг. Ер нь манай хүн эгшиглэнтэй, яруу сайхан бичдэг хүн шүү дээ. Би нэг ч удаа шүлгийг нь голж байгаагүй. Бүх шүлгэнд нь дуртай. Нэртэй, төртэй том яруу найрагч, зохиолчид миний ханийн уран бүтээлийг өндөр үнэлдэг. Б.Лхагвасүрэн гуай, Д.Урианхай гуай гээд Монголын сор болсон уран бүтээлчид миний ханийг их тоодог юм билээ. Уран бүтээлийнх нь хувьд, хувь хүнийх нь хувьд ч уран бүтээлчдийнхээ дунд нэр хүндтэй байсан. Зөвхөн уран бүтээл сайтай байгаад хүн чанар тааруу бол олонд тэгж үнэлэгдэхгүй. Маш хүн чанар сайтай хүн байсан. Хүнийг голдоггүй найзалж, нөхөрлөж чаддаг тийм хүн байлаа. Шүлэг яруу найраг бичдэг, утга зохиол сонирхдог хүмүүс бол Лхамсүрэнжавын Ганзул гэж хэн бэ, ямар уран бүтээлч вэ гэдгийг мэднэ. Ханьд минь талархаж явдагаа илэрхийлдэг олон уран бүтээлч байдаг.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн ном туурвисан байдаг вэ?

-Хамгийн анхны уран бүтээлийн ном нь “Нэгэн цагийн галбир” гэж ном бий. Шүлгийн ном. Түүнээс хойш 2012 онд “Сэтгэл бүрдийн тойром” бүтээлээ гаргасан. Энэ номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн. Дараа нь “Улирлын гүн” гэж уран бүтээлийн номоо хэвлүүлсэн. Дөрөв дэх номыг нь бид одоо гаргах гэж байна. Бурхан болооч маань хоёр шинэ ном гаргахаар бэлдэж байсан. Түүнийг нь нэгтгээд “Гүн намар” шүлгийн түүврийг нь хэвлүүлнэ. Сумын нутгийн зөвлөл номон дээр нь дэмжиж ажиллаж байгаа. Нийт 180 гаруй шүлэг нь энэ номонд багтсан.

 

-Олон сайхан дууны шүлэг бичсэн?

-Нийт 20 гаруй шүлэг нь дуу болсон. Монголын өнөө цагийн нийтийн дууны уран бүтээл дунд ханийн минь шүлгээс бүтсэн олон дуу дуулагдаж байна. Тухайлбал, дуучин Д.Ариунбаатарын дуулсан, Д.Батсүхийн хөгжим “Аялгуу шингэсэн нутаг”, Цэн.Эрдэнэбатын хөгжим, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёрын дуулсан “Марал буусан шөнө”, Б.Батхуягийн хөгжим, дуучин Г.Чинболор, Б.Энхмэнд нарын дуулсан “Жиндээх салхигүй хорвоо”, дуучин Ч.Батцэнгэлийн дуулсан “Тоодгор багын нутаг”, Д.Сүхбаатарын хөгжим “Төгөлдөр гоо”, П.Ганбатын хөгжим “Хайрын наран үр минь”, Б.Жамсрангийн хөгжим ”Хайрын дуулал”,  П.Буянжаргалын хөгжим “Үнэнээс яаж нуугдах билээ”, Б.Бямбабаярын хөгжим “Мээмээ жаахан ижий” зэрэг өнөө цагт дуулагдаж буй олон арван дууны шүлгийг зохиосон. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сард “Өөдрөг гэгээ” гэж сайхан шүлэг бичсэн нь дуу болсон. Залуу дуучин Н.Ундрал дуулж байгаа. Мөн Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахын дуулсан  “Би Монгол хүн” хэмээх шинэ дууны шүлгийг бичсэн. Энэ мэт олон сайхан дууны шүлэг, уран бүтээл туурвисан.

-Анх ханьтайгаа хэрхэн танилцаж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ханийгаа 2000 оноос эчнээ мэддэг байсан. Би яруу найраг сонирхдог. Ганзул гэдэг хүний нэр их сонсогдоно. 2012 онд Чулуунцэцэг дуучны тоглолтон дээр танилцсан. Тэгэхэд инээд алдсан, хөөрхөн бор залуу байсан. Түүнээс хойш бие биедээ сайхан уусч амьдарлаа. Хоёр сайхан үртэй боллоо. Даан ч амьдрал хатуу юм. Залуугаараа бурхны орныг зорьсонд үнэхээр харамсдаг.

Анх би ханьтайгаа танилцаад ямар дуу цөөтэй хүн бэ гэж бодож байсан. Ханилаад, ярилцаад ирэхэд маш их юм ярьдаг. Гоё тийм нээлттэй хүн.  Л.Ганзул ямар ч үед, аль ч насныхантай найзалж нөхөрлөж ирсэн. Маш олон сайхан найзтай. “Марал буусан шөнө” тоглолтод ая дуугаа өргөх уран бүтээлчид бүгдээрээ түүний найзууд. Уран бүтээлээс гадна уулзаж, ярилцаж явсан хүн болгонтой найз болж үлддэг тийм хүн байсан.

-Хамгийн сүүлд танд ямар шүлэг уншиж өгсөн бэ?

-“Ханьдаа” гээд шүлэг бичсэнээ дэвтэрийн завсар хавчуулсан байсан. Тэр шүлгээ надад уншиж өгч чадаагүй. Хүү, охин, намайг оруулаад “Ханьдаа” гэдэг шүлэг бичсэн. Намайг олж хараг гээд шүлгийнхээ зургийг миний утсан дээр дарж үлдээсэн байсан. Би тэр үед үзэж амжаагүй. Сүүлд нь мэдсэн. (Уйлав) Тэр үед нь шүлгийг нь олж хараад “Ямар гоё шүлэг вэ. Баярлалаа” гээд хэлчихгүй яавдаа гэж харамсдаг. 

-Хүндэтгэлийн тоглолтод амжилт хүсье.

-Баярлалаа. Сайхан тоглолт болно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Zindaa.mn

 
 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.