ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 180 ӨРХ АЙЛ ОРОН СУУЦАНД ОРЛОО
Өчигдөр /2018.12.27/ нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол орчимд "Пример инвестмент" ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд барьсан "Зургаан талт" компанийн ашиглалтад оруулсан 120 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02, 2014 оны 19/23, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг барилгажуулах төслийг 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амийн есөн хувийг эзэлж байна.
Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр эдгээр байршлуудад 89.968 айлын 961 блок орон сууцны барилга барих юм. Ингэснээр гэр хорооллын өрхийн 41.5 хувь нь орон сууцанд орох боломжтой болно.
Эл төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1.712 нэгж талбайн газрыг чөлөөлж, 7.227 айлыг орон сууцанд оруулж, 5001 айлын янданг буулгаж, агаарын бохирдлыг үүсгэх эх үүсвэрийг мөн хэмжээгээр бууруулсан байна.
Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллын газраа чөлөөлөн орон сууцанд орж байгаа иргэдэд байрны түлхүүрийг гардуулахдаа хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол агаар орчин, хөрсний бохирдлын асуудал юм. Үүнийг шийдвэрлэх гол гарц төдийгүй, хамгийн оновчтой шийдэл бол иргэд Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагууд, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраа чөлөөлүүлэн, амьдрах орчиноо сайжруулж, орон сууцанд орох боломж юм. 2018 оныг НИТХ, НЗДТГ-аас "Иргэдийн оролцоотой амьдрах орчиныг сайжруулах жил" болгон зарласан. Үүний илэрхийлэл болж өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэйгээ хамтран 60 айлын орон сууцыг хүлээн авч байгаа явдал юм. Төсөлд оролцон өөрийн амьдарч байсан газраа төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье" гэв.
Төсөлд хамрагдан газраа орон сууцаар сольж байрны түлхүүрээ гардан авсан иргэдийн төлөөлөл нийслэл хотын удирдлага болон төслийг хэрэгжүүлэгч компаниудад талархалаа илэрхийлж байлаа.
Төслийн нээлтэд оролцсон албаны хүмүүс орон сууцны байртай танилцах үеэр оршин суугаа газраа чөлөөлөн байранд орсон залуу гэр бүлийн төлөөлөл болсон иргэн н.Мөнхбаатар Нийслэлийн удирдлагыг өргөө гэрийнхээ хойморт урьж хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.