Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛДАГ “ГАНВОР СИНГАПУР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ А.ДАМДИНДОРЖ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЛТУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-01-15 10:26:39
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Шатахууны үнэ тэнгэрт хадаж  монголчуудыг олон сарын турш бухимдуулсны эцэст АИ-92 бензиний  үнэ  70-100 төгрөгөөр буурсанч энэ нь өргөн хэрэглээний барааны үнийн шуударсан өсөлтөөс  хоёр дахин бага байгаа нь дэндүү доог тохуутай юм болоод байна.  Өнгөрсөн хавраас хойш  хуурамч шатахуун үйлдвэрлэж нийлүүлдэг бүлэглэлүүд нь ч улам гаарав.  Хүнд даацын машинуудад ашиглаж байгаад сольсон тосыг бөөнтгөж аван химийн олон төрлийн бодистой холиод “Евро-4” стандартын дизель түлш хэмээн бусдыг залилан мэхлэх замаар борлуулж байсан Багахангай дүүргийн “Алтан оршихуй групп”, “Трафигура” зэрэг компанийн  хууль бус үйл ажиллагааг цагдаагийнхан таслан зогсоож, саяхнаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг 22 төрлийн нэмэлт бүтээгдэхүүнээс манай улсад керосин, нафта зэрэг нь хил, гаалийн болон бусад ямарч татваргүй орж ирдэг тул тэдгээр компаниуд хөнгөн аргаар тийнхүү ашиг олж, жолооч нарыг шулж хохироож байжээ.

Тэгвэл цагдаагийнхан дээрх компаниудыг шалгах хооронд бас дахиад яг иймэрхүү хуурамч шатахуун борлуулдаг дараагийн компаниуд нь гарч ирсээр байгаа аж. Тухайлбал, Сингапур улсад бүртгэлтэй “Ганвор Сингапур” хэмээх компанийн хэргийг  эрүүгийн цагдаагийнхан мөрдөж эхэлжээ. “Ганвор Сингапур”  компани нь Монголд шатахуун нийлүүлэх эрхгүй юм билээ. Гэтэл энэ компанийн Монгол талын захирал А.Дамдиндорж гэгч нь эхнэрийнхээ ахын нэр дээр бүртгэлтэй “Петрохаан” компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан ОХУ-аас 3 мянган тонн дизель түлш, 9 мянган тонн керосин оруулж ирээд төмөр замын Дархан, Чойр, Рашаант, Толгойт өртөөний ойролцоох агуулахуудад буулган, урьд нь ашигласан тосыг химийн аргаар дахин боловсруулж гаргаж авсан шингэнтэйгээ хольж найруулаад  зардаг байжээ. Мөн А.Дамдиндорж нь “Ганвор Сингапур” компанийн эздийнхээ Хятадаас авчирсан хуурамч шатахууныг ШТС-уудад маш хямд үнээр шахаж байсан байна. Түүгээр зогсохгүй “Петрохаан” компанийн нэрээр оруулж ирсэн дээрх бүх дизель түлш, керосиныхоо улсад төлөх ёстой татварын 2.3 тэрбум төгрөгийг төлөлгүй бултуулах гэж оролдож байжээ.

Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд ОХУаас нэг тонн дизель түлшийг 650 ам.доллараар авчирдаг байна. Нэг үгээр хэлбэл, энэ нь оросуудтай тохиролцсон хил гаалийн үнэлгээ юм. Харин хуурамч шатахууны гол түүхий эд нь керосин бөгөөд үүнийг тонн тутмыг нь 520 ам.доллараар авдаг юм байна. Манай улс жилд дунджаар 120 мянган тонн керосин оруулж ирдэг бөгөөд үүнээс нь 55 орчим тэрбум төгрөгийн хуурамч шатахуун гардаг гэдгийг шатахуун импорлогч компанийн захирлууд сайн мэддэг хэрнээ ШТС-уудаараа дамжуулан сэмхэн борлуулж ашиг олдог нь нууц биш болжээ.

Хуурамч шатахуун үйлдвэрлэж борлуулдаг компаниуд нь заримдаа керосин, нафта зэрэг нефтийн туслах бүтээгдэхүүнийг 70 хувь, дизель түлшийг 30 хувиар хольж найруулаад зардаг юм байна. Ингэж хийсэн хуурамч шатахуун нь машины моторыг маш амархан эвддэг аж.  Гэтэл МХЕГ болон тагнуулынхан ийм ноцтой хэргийн мөрөөр юу ч хийхгүй ангайж суугаа нь тун гайхалтай. Мөн МХЕГ-ынхан нь хуурамч шатахуун зарагдаад байгаа тухай иргэдийн гомдолын дагуу ажлын хэсэг байгуулан ажилласан нэр зүүгээд тайлангаа Засгийн газарт танилцуулахгүй хав дарж байжээ.

О.Баяр

Шуурхай.мн

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.