Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Алтанцэцэг: Өөрийгөө дөвийлгөж, бусдыг дорд үздэг харилцааны эмгэгтэй хүмүүс их байна

НИЙТЛЭСЭН: 2019-01-13 12:46:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй нийгмийн сэтгэлзүй болоод хүмүүсийн зан араншны тогтворгүй байдлын талаар ярилцлаа.

-Өнөө үед дийлэнх хүний зан араншин тогтворгүй, бухимдал ихтэй болсон шалтгааныг сэтгэл судлаач хүний хувьд юутай холбоотой гэж та бодож байгаа вэ?

-Энэ асуудалд нэг биш олон хүчин зүйл нөлөөлж байна. Бүгдийг нь дурдахад амаргүй. Нэг жишээ татъя л даа. Монголчуудын дийлэнх нь мах их иддэг ч барагтай дасгал хөдөлгөөн хийдэггүй. Тийм ч учраас аливаа асуудалд амархан уурлаж бухимддаг. Сэтгэл зүйн байдал чинь тэр чигтээ амьдралын хэв маягтай холбоотой шүү дээ. Бид өнгөрсөн өвөл “Та хүүхдээ утаанаас хамгаалж маск зүүлгэдэг үү” гэсэн асуулга явуулахад ердөө 18 хувь нь “Тийм” гэж хариулсан. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарахгүй байгаа хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах нь юу л бол.

Өөрөөр хэлбэл биеийнхээ эрүүл мэнд, амьдралын хэв маягтаа анхаардаггүй хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, уур бухимдал ихтэй байдаг. Үүний сацуу олон хүн нэг газар төвлөрч ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд байнгын хүн хоорондын харилцааны асуудал үүсдэг. Үл ойлголцол нь сэтгэц мэдрэлийг хамгийн их ядраана. Байнгын харилцааны асуудалтай явснаар сэтгэл түгшүүр, сэтгэл гутралд ч өртөж болно. Харин энэ мэт асуудлыг даамжруулалгүй сэтгэлзүйчид хандсанаар уг сэтгэлзүйн байдлаа олон хүнд “халдаах”-аас сэргийлэх боломжтой. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь амны хөндийн ариун цэвэр сахихтай л адил чухал зүйл шүү дээ.

-Манайд сэтгэл гутрал, айдсыг байх ёстой асуудал мэтээр тоодоггүй шүү дээ?

-Гол асуудал нь хүмүүс сэтгэл гутрал, түгшүүрээ таньж, оношлуулж чадахгүй байгаатай холбоотой. Жил ирэх бүр сэтгэл судлаачид хандах хүмүүсийн тоо өсөж байгаа ч энэ тоо нь нийт хүн амын тоотой харьцуулбал хангалттай биш юм. Манай төвд 15 сэтгэл судлаач ажилладгаас долоо нь зөвлөгөө өгдөг. Гэтэл 2017 онд ердөө 303 цагийн сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. Хүмүүс сэтгэл зүйчтэй уулзах юмсан, та нартай яаж холбогдох вэ гэж асуудаг хэрнээ үйлдэл хийдэг нь цөөн. Хоёрдугаарт, таны хэлснээр гутрал, айдсыг байх л ёстой асуудал мэтээр хүмүүс ойлгодог. Аливаа асуудлаа дотроо хадгалж, өөрөө шийднэ гэж “гүрийж” байгаагаа хүчтэй гэж боддог. Та шүдээ өвдөхөөр ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаг уу, Эсвэл гүрийгээд байвал шүд чинь зүгээр болчихдог уу, үүнтэй л адил шүү дээ.

Сэтгэл зүйн байдал чинь тэр чигтээ амьдралын хэв маягтай холбоотой

-Хүмүүс өөрсдийгөө янз бүрээр тодорхойлдог. Зарим нь “Би угаасаа ийм ааштай” гээд дураараа авирладаг. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Төрөлхийн муухай ааштай, ууртай хүн ховор. Ойролцоогоор 1-5 хувь нь л “төрөлхийн” гэх бүлэгт хамаардаг бол үлдсэн хэсэг нь орчны нөлөөллөөр сурсан, удаан хугацааны амьдралын буруу хэвшлийн үр дүнд бий болсон “олдмол” зан төрхтэй байдаг. Тийм болохоор “угаасаа” гэдэг энэ тодотгол хэзээнээс танд бий болсон бэ гэдгээ бодоод үзээрэй.

Хоёрт, хүмүүс хэвийн болон хэвийн бус харилцааны хэв маяг, зан төрхийг ялгаж чадахгүй байна. Миний ажигласнаар манай нийгэм зөвхөн өөрийгөө дөвийлгөж бусдыг дорд үздэг нарсисист харилцааны эмгэгтэй хүмүүсээр дүүрэн байна. Энэ төрлийн хүмүүс их омогтой. Үүнийх нь цаана би л чухал гэсэн амиа хичээсэн бодол оршдог. Ер нь эго ихтэй, өөрийгөө нэгд тавьсан, эмпати багатай хүмүүс олон нийтийн газар их уурлаж, ялихгүй зүйлээс асуудал үүсгэх нь олон. Мөн бусдыг маш их хардаж, сэрддэг параноид хүмүүс байна. Хүнд итгэдэггүй, хэн нэгэн өөрийг нь мэхэлчих вий, ашиглачих вий гэж байнга айж бас тэрсэлдэж явдаг.

Гол нь эдгээр шинж нь хэвийн бус зан төрх гэдгийг ялгадаг болмоор байна. Эргэн тойрныхон нь сэтгэцийн эмгэг түүн дотроо харилцааны эмгэгтэй (personality disorder) хүнтэй ажиллаж амьдраад байна гэдгээ мэдэхгүй хохирдог. Ямар үед сэтгэцийн эмгэгтэй гэж тодорхойлдог вэ гэхээр аливаа хүний хийж буй үйлдэл, гаргаж буй зан араншин нь өөрт болон бусдад төвөгтэй, аюул занал учруулсан үед, мөн хүн өөрөө үүнийгээ удирдаж өөрчилж чадахгүй байгаа үед юм.    

-Таны ярианаас бид өөрсдийнхөө асуудлыг дотроо түгжиж, шийдэх гэж явсаар хүндрүүлдэг гэж ойлголоо?  

-Ер нь бол тийм. Хүндрүүлэхээс гадна бусаддаа эргэн тойрны хүмүүстээ халдааж байна. Та сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь эргэн тойрныхоо хүмүүст оруулж байгаа үнэтэй хөрөнгө оруулалт юм.

-Уур уцаарыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Хүнд уурлах, баярлах, гомдох зэрэг төрөлх сэтгэл хөдлөлүүд бий. Тэр дотроос хамгийн хурц илэрдэг нь уур юм. Миний туршлагаас харахад ихэнх хүн уур болон түрэмгий үйлдлийг ялгадаггүй. Уур (anger) бол таны дотор төрж байгаа төрөлхийн, хэвийн сэтгэл хөдлөл. Эсрэгээрээ уурлах мэдрэмж огт төрдөггүй, эсвэл түүнийгээ таньж чаддаггүй бол сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэсэн үг. Харин түрэмгий үйлдэл (aggression) нь уурлах мэдрэмжийн гадаад илрэл бөгөөд хүн санаатайгаар хийдэг, бас хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдлүүд юм. Өөрөөр хэлбэл танд уурлах мэдрэмж төрж болно, энэ бол өөрийгөө хамгаалах эрүүл механизм. Харин уурлалаа гээд хүн цохиод байж болохгүй гэсэн үг.

Хүмүүс хэвийн болон хэвийн бус харилцааны хэв маяг, зан төрхийг ялгаж чадахгүй байна.

 -Ер нь биднийг багаас сэтгэл хөдлөл, мэдрэмж юу болох талаар хэн ч зааж өгөөгүйгээс өнөөдрийн өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжгүй хүмүүсийг амьдрал дээр бэлтгэсэн юм болов уу?

-Тийм, яг үнэндээ бидэнд сэтгэл хөдлөл, мэдрэмжийн талаар ойлголт бараг байдаггүй. Юу мэдрэгдэж байна гэхээр бодлоо ярьдаг. Бүр цаад шалтгаан нь гэр бүл дотроо бие биетэйгээ мэдрэмжээ хуваалцдаг соёл манай уламжлагдаагүйтэй холбоотой байж болно. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь баярлаж, гомдож, уурлаж байгаа шалтгааныг нь хэлүүлж сургах хэрэгтэй. Ер нь өөрт ямар мэдрэмж төрж буйгаа үгээрээ илэрхийлж чаддаг хүн сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг.

-Хүмүүсийн ааш араншинд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь архидалт мөн үү?
-Мэдээж.

-Тэгвэл архи хүний зан араншинд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Архи бол депрессэнт буюу намдаагч бодис. Хүний өөрийгөө хянах хяналт, орчноо мэдрэх мэдрэмж, зөв шийдвэр гаргах чадварыг бууруулдаг. Духны урд хэсгийн тархины үйл ажиллагаанд нөлөөлснөөр логиктой зөв сэтгэх чадвар буурч хэт сэтгэл хөөрөлдөө автаж эхэлдэг. Удаан хугацаанд архи уусан хүмүүсийн асуудал шийдвэрлэх, зөв шийдвэр гаргах чадвар алдагддаг. Ингэснээр сэтгэл хөөрлөөрөө аливаад ханддаг, анхаарал төвлөрөх чадвар суларна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТАВАН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
8 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
9 цаг    

21 НАСТАЙ ЗАЛУУГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ДЭЭР ХУВИАРЛАСАН НЬ ҮНЭН ГЭВ
9 цаг    

АЛЬ ДҮҮРГҮҮД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭВ?
11 цаг    

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК КАНАДЫН МЭРИТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 цаг    

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
12 цаг    

Н.ЭНХБАЯР: БИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ
12 цаг    

АВРАГЧИД 84 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙВ
12 цаг    

УЕП-ЫН ОРЛОГЧИД Ш.ЭРДЭНЭБИЛЭГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
12 цаг    

СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
12 цаг    

“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
14 цаг    

Ц.НЯМДОРЖ: Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
14 цаг    

“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
14 цаг    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
16 цаг    

ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
16 цаг    

ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
16 цаг    

ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
16 цаг    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
16 цаг    

“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
16 цаг    

ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
17 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
17 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
17 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
17 цаг    

ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
1 өдөр    

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
1 өдөр    

15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
1 өдөр    

“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
1 өдөр    

ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
1 өдөр    

“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
1 өдөр    

“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
1 өдөр    

И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
1 өдөр    

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
1 өдөр    

НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
1 өдөр    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
1 өдөр    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
1 өдөр    

М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
1 өдөр    

УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
1 өдөр    

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ӨРӨӨНӨӨС 1000 ГАРУЙ УРАН ЗУРАГ ХУРААСАН ГЭДЭГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ
1 өдөр    

ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛЧУУД “ӨЛГИЙ”-ТЭЙ БАЙНА
1 өдөр    

НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”
1 өдөр    

ХӨВСГӨЛД НООЛУУР 115 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
1 өдөр    

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
1 өдөр    

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР
1 өдөр    

СИНГАПУРЫН ШИГШЭЭ БАГ МОНГОЛД ИРЭЭД БАЙНА
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЧ ТУС
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.