Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТОМООХОН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭРДЭМТДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-01-11 14:30:08
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Шинжлэх ухааны салбараас томоохон шагнал хүртээд байгаа эрдэмтдийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2019.01.11/ хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд дараах эрдэмтэд шагнал хүртжээ

  • “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд
  • Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо
  •  Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов
  • Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд
  • Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж

ДЭЛХИЙ ДЭЭР УС, ХАЙРГА ХОЁРЫГ ХАМГИЙН ИХЭЭР ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Уулзалтын үеэр эрдэмтдийн сэтгэгдлийг сонслоо.

Академич Р.Барсболд “Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болох юм” гэв.

ҮНДЭСНИЙ АТЛАСЫГ АНГЛИ, МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ГАРГАНА

Академич Д.Доржготовоос одоо төвлөрөн хийж байгаа ажлынх нь талаар тодруулахад “Одоогоор би хоёр ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн байдаг. Үүнийг шинэчлээд англи болон монгол хэл дээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичих гэж байна” гэлээ

ЭРТНИЙ ТУРК ХААНЫ ХӨШӨӨНИЙ БИЧГИЙГ ОРЧУУЛНА

Академич Л.Болдоос судалгааных нь талаар, энэ жил хийх ажлынх нь талаар лавлахад “Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан.  Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх” гэв.

400 ГАРУЙ БҮТЭЭЛ ТУУРВИЖ, 10-ААД ОРОНД ХЭВЛҮҮЛСЭН

Доктор О.Самбуудорж “Миний хувьд 30 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн. Судалгааны маань онцлог, Монгол судлалыг хөгжүүлэх. Сүүлийн таван жилд ихэнхдээ Монголын утга зохиолыг хэлийг боловсронгуй болгох, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монголын ард түмэнд зориулж зөв бичгийн журамласан толь бичгийг боловсруулж, нийтэд хүртээл болголоо” гэсэн юм.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗУСЛАНГИЙН БОЛОН ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
8 цаг    

АРХАНГАЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
8 цаг    

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ
8 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
9 цаг    

ӨМНӨГОВЬД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
10 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ Д.САРАНГЭРЭЛИЙГ ЭРХЛҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА"
10 цаг    

ЦАГ АГААР: ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЭЭР +37 ХЭМ ХҮРТЭЛ ХАЛНА
10 цаг    

ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ МАНСУУРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
10 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРХОН ГОЛД ХОЁР ИРГЭН ОСОЛДЖЭЭ
10 цаг    

Д.ДАГВАДОРЖ: АРХАНГАЙ АЙМАГ МИНИЙ ЭЭЖИЙН НУТАГ! ЭЭЖИЙНХЭЭ НУТГИЙГ УХАЖ БУСИНУУЛАХ УУ?
11 цаг    

“ЭЕШ-2019” ХИМИ, ГАЗАР ЗҮЙ, АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
11 цаг    

САЙД Ц.НЯМДОРЖИЙГ САН ТАВЬЖ ОГЦРУУЛНА
11 цаг    

Г.БАТХҮҮ АГСНЫГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
12 цаг    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА
13 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
13 цаг    

МОНГОЛ ХЭЛНИЙ ДУУ ЯРИА БОЛОВСРУУЛАХ “ЧИМЭГЭ СИСТЕМ”
13 цаг    

БАЙ ӨНДӨРТЭЙ БАРИЛДААН
14 цаг    

ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БУЙ УЧИР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЖЭЭ
14 цаг    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ОБЕГ-ЫН ТАМИРЧИД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
14 цаг    

“ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-Т ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД
14 цаг    

ЕГИПЕТИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МУХАММЕП МУРСИ ШҮҮХИЙН ТАНХИМД НАС БАРЖЭЭ
14 цаг    

"СОД МОНГОЛ" ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ БУУЛГАЛАА
14 цаг    

Г.ЗАНДАНШАТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА ТОМИЛДОГ БОЛНО
14 цаг    

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
14 цаг    

ОН ГАРСААР 12 ХҮН УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДСАНЫ ГУРАВ НЬ ХҮҮХЭД
14 цаг    

ҮҮЛЭНД ЗОРИУД НӨЛӨӨЛӨХӨӨР 386 ПУУЖИНГ АШИГЛАЖЭЭ
14 цаг    

ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ “ШАР ХАШЛАГА”-НЫ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАЖ БОЛЗОШГҮЙ
15 цаг    

Т.МӨНХЗУЛ АНХ УДААГАА АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
16 цаг    

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД ГУРВАН ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ
16 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
16 цаг    

ЧУУЛГАН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭНЭ
16 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
16 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
16 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
16 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛАВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ОН ГАРСААР 12 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
1 өдөр    

ЧЕХЭЭС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЧ, ХОВДОД НУТАГШУУЛНА
1 өдөр    

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АНХ УДАА ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

ҮЕР УСНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ЗАМ ГҮҮРИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮРГЭТГЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ
1 өдөр    

ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН
1 өдөр    

АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
1 өдөр    

ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
1 өдөр    

НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ
1 өдөр    

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
1 өдөр    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
1 өдөр    

ЦАГ АГААРТ ЗОРИУД НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГААНД 386 ШИРХЭГ ПУУЖИН ЗАРЦУУЛЖЭЭ
1 өдөр    

УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАЖЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.