Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.ДАМБА-ОЧИР БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ АВСАН БОЛ Л.ЭНХБОЛД ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР ЗЭЭЛ АВЧЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-01-11 13:24:15
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.

Тэгвэл улсын ерөнхий прокуророос дээрх нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон үндэслэлийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг албан тушаалаа урвуулан ашигласан гэв

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид” төслийг дэмжиж жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг хүргүүлж түүнийг А-88 дугаартай тушаалаар дэмжиж “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргажээ. Энэ нь УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэх ажиллагаанд саад учруулна. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  ЖДҮХС-аас барьцаагүй зээл авсан гэв

 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор зээл авсан гэв

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай басан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа сонгон шалгаруулалтаас хасагдсан компанид зээл авч өгсөн гэв

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь  сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон ь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Э.Сүрэн

sonin.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗУСЛАНГИЙН БОЛОН ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
8 цаг    

АРХАНГАЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
8 цаг    

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ
9 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
10 цаг    

ӨМНӨГОВЬД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
10 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ Д.САРАНГЭРЭЛИЙГ ЭРХЛҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА"
10 цаг    

ЦАГ АГААР: ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЭЭР +37 ХЭМ ХҮРТЭЛ ХАЛНА
10 цаг    

ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ МАНСУУРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
10 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРХОН ГОЛД ХОЁР ИРГЭН ОСОЛДЖЭЭ
10 цаг    

Д.ДАГВАДОРЖ: АРХАНГАЙ АЙМАГ МИНИЙ ЭЭЖИЙН НУТАГ! ЭЭЖИЙНХЭЭ НУТГИЙГ УХАЖ БУСИНУУЛАХ УУ?
11 цаг    

“ЭЕШ-2019” ХИМИ, ГАЗАР ЗҮЙ, АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
11 цаг    

САЙД Ц.НЯМДОРЖИЙГ САН ТАВЬЖ ОГЦРУУЛНА
11 цаг    

Г.БАТХҮҮ АГСНЫГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
12 цаг    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА
13 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
14 цаг    

МОНГОЛ ХЭЛНИЙ ДУУ ЯРИА БОЛОВСРУУЛАХ “ЧИМЭГЭ СИСТЕМ”
14 цаг    

БАЙ ӨНДӨРТЭЙ БАРИЛДААН
14 цаг    

ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БУЙ УЧИР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЖЭЭ
14 цаг    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ОБЕГ-ЫН ТАМИРЧИД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
14 цаг    

“ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-Т ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД
14 цаг    

ЕГИПЕТИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МУХАММЕП МУРСИ ШҮҮХИЙН ТАНХИМД НАС БАРЖЭЭ
14 цаг    

"СОД МОНГОЛ" ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ БУУЛГАЛАА
14 цаг    

Г.ЗАНДАНШАТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА ТОМИЛДОГ БОЛНО
14 цаг    

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
14 цаг    

ОН ГАРСААР 12 ХҮН УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДСАНЫ ГУРАВ НЬ ХҮҮХЭД
14 цаг    

ҮҮЛЭНД ЗОРИУД НӨЛӨӨЛӨХӨӨР 386 ПУУЖИНГ АШИГЛАЖЭЭ
14 цаг    

ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ “ШАР ХАШЛАГА”-НЫ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАЖ БОЛЗОШГҮЙ
15 цаг    

Т.МӨНХЗУЛ АНХ УДААГАА АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
16 цаг    

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД ГУРВАН ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ
16 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
16 цаг    

ЧУУЛГАН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭНЭ
16 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
16 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
17 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
17 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛАВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ОН ГАРСААР 12 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
1 өдөр    

ЧЕХЭЭС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЧ, ХОВДОД НУТАГШУУЛНА
1 өдөр    

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АНХ УДАА ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

ҮЕР УСНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ЗАМ ГҮҮРИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮРГЭТГЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ
1 өдөр    

ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН
1 өдөр    

АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
1 өдөр    

ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
1 өдөр    

НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ
1 өдөр    

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
1 өдөр    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
1 өдөр    

ЦАГ АГААРТ ЗОРИУД НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГААНД 386 ШИРХЭГ ПУУЖИН ЗАРЦУУЛЖЭЭ
1 өдөр    

УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАЖЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.