Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 01-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН ШҮҮГЧДЭЭ БАЯРЛАЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-01-11 12:24:03
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны хоригдол9 хүүхдийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан юм. Суллагдсан хүүхдүүдийн нэг болох О, түүний аав Б.Жаргалсайхан, эгч Ж.Болор-Од нар шүүхэд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Хугацаанаас өмнө суллагдсан өсвөр насны хоригдол О “...Аав минь миний төлөө ямар их нулимс асгаруулсан билээ, аавдаа намайг өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд тань баярлалаа” гэсэн юм.

О-гийн төрсөн эгч Ж.Болор-Од: -Бид эцэг эхээс гурвуулаа. Дүүг минь хоёрдугаар ангид байхад нь ээж бидэнд хэлэлгүй биднийг орхиод гадаад гараад явсан. Ээжийн ээж болох эмээгийнд дүү минь 8 дугаар анги хүртэл амьдарсан. Аав минь олон сараар  хөдөө ажлаар явчихдаг. Ээж, аав хоёр салаад биднийг өнчрүүлж, орхиж явсанд бид их гомддог. Эцэг, эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидэнд их үгүйлэгддэг байсан. Миний дүү хүний үгэнд их ордог, сайн хүүхэд байсан. Цаашдаа гэмт хэрэгт уруу татсан хүмүүсээс хол байлгаж, анхаарал халамж тавих тал дээр анхаарна. Одоо би гэр бүлтэй тусдаа амьдардаг ч, дүүгээ өөр дээрээ авна гэв.

О-гийн аав Б.Жаргалсайхан: -Хүүхдүүдийн маань ээж намайг хөдөө ажлаар яваад ирэхэд гэр орноо зараад, 3 хүүхдээ орхиод, бидний хэнд ч хэлэлгүй гадаад гараад явсан байсан. Хүү маань эцэг, эхийн хайр халамж дутуу, их зүйл үзэж өссөн дөө. Хүүхдээ буруу хүмүүст уруу татагдаж, шоронд хүртэл оруулж байгаа нь ээж, аав бидний буруу. Одоо би чадлынхаа хэрээр хайрлаж, анхаарал тавьж байгаа. Энэ байдлыг хүү минь ойлгож хорих ангиас зохион байгуулсан “Аавдаа бичих захидал” эссэ бичлэгийн тэмцээнд түрүүлж, уг захидлыг нь би хүлээн авч байсан. Энэ хугацаанд миний хүү олон зүйлийг ойлгож, ухаарч алдаагаа ухамсарлаж гарч ирсэнд туйлын баяртай байна. Хүнд мөнгө олдоно, үр хүүхэд дахин олдохгүй шүү, үр хүүхдүүддээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж нийт эцэг, эхчүүддээ захих байна. Хүүхдээ хорих ангид ял эдэлж байх хугацаанд хоол ч хоолой руу давахгүй, цаг хугацаа ч явж өгөхгүй, хэцүү байлаа. Хүү минь “хоол хийж сурсан, аливаа юмны эв дүйг олж сурсан, та бүхэн намайг дэмжээд өгөөч, би сайн хүн болмоор байна” гэсэн. Үүн дээр нь бид чадах чинээгээрээ дэмжинэ гэж бодож байна. Биднийг нэг цаг, нэг минутын өмнө ч болсон хамт байх боломж олгож, хүүг минь үлдсэн хугацаанаас нь өмнө суллаж өгсөн шүүгч, прокурор, тус ангийн хамт олонд чинь сэтгэлээсээ баярлаж байна. Шүүхийн байгууллага хүнийг хорьж чаддаг, бас суллаж чаддаг юм байна. Чин сэтгэлээсээ та бүхний ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсье гэв.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
14 настай зураач, мисс охин
3 цаг    

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ
3 цаг    

Дарга нартаа хүчирхийлүүлсэн мөрдөн байцаагч эмэгтэйг ажлаас нь халжээ
3 цаг    

Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
4 цаг    

Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүллээ
4 цаг    

М.Энхболд дахин нэр дэвшинэ гэв үү?
4 цаг    

Олны танил эрхмүүд 10 жилийн өмнө ийм байжээ
4 цаг    

Твиттерт хаягтай аварга махчин загас
4 цаг    

Хүн амины хэрэгт холбогдоод буй М.Махбал анх удаа олны өмнө гарлаа
4 цаг    

Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
4 цаг    

Эгшиглэнт яруу найрагч Л.ГАНЗУЛ-ын "МАРАЛ БУУСАН ШӨНӨ" хүндэтгэлийн дурсамж тоглолт болно
6 цаг    

М.ЭНХБОЛДЫН “НОЁРХОЛЫГ УНАГАХ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НИЙСЛЭЛ ДЭХ МАНАН БҮЛЭГЛЭЛ С.АМАРСАЙХАНЫГ УНАГАЛАА
6 цаг    

MOVIE: Хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино
6 цаг    

Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
6 цаг    

Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна.
7 цаг    

Цаг агааp
7 цаг    

УИХ ирэх долоо хоногт...
7 цаг    

ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ СУНГАЛАА
1 өдөр    

ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

МАЛЧНЫ ХОТОНД БАМБАРУУШ ОРЖ ИРЖЭЭ
1 өдөр    

ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ДАРГАА ОГЦРУУЛДАГ БОЛОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХ АЛХАМ УУ
1 өдөр    

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

Ж.МӨНХБАТ: "БОГД БАНК"-НЫ ХАРИЛЦАХ ДАНСАНД 8 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШИЖ БАЙГАА НЬ ҮНЭН
1 өдөр    

Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОГДЛОО
1 өдөр    

Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР НАДАД 30 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОСОН БОЛ НОТОЛ
1 өдөр    

АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
1 өдөр    

ДАРАМТЫН “ГУРВАЛЖИН”
1 өдөр    

ХОТЫН ДАРГАД ДЭМЖИГДСЭН С.МӨНХЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ СОНИРХОЛТОЙ ЮУ?
1 өдөр    

Ж.ЭРДЭНЭБАТ, Г.ТЭМҮҮЛЭН НАР УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ТА МИНИЙ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ РУУ ДЭНДҮҮ ОРЖ БАЙНА ШҮҮ
1 өдөр    

АНХААР: ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЗОРЧИЖ БАЙХДАА ХҮҮХДҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
1 өдөр    

ТЦА: ЭНЭ 7 ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШИНЖТЭЙ 760 ДУУДЛАГА ИРСЭН
1 өдөр    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЛИЙГ 20 ГАРУЙ МЯНГАН МАЛЧИН ГАР УТСААРАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
1 өдөр    

ДАКАР РАЛЛИ: МОНГОЛЫН БАГ БАРИАНД АМЖИЛТТАЙ ОРЛОО
1 өдөр    

НӨАТ-ЫН СУПЕР АЗТАН 225 САЯ ТӨГРӨГ ХОЖИХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
1 өдөр    

Б.МАХБАЛЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
1 өдөр    

ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГ НАЙРУУЛАГЧ Б.ТАМИРТАЙ УЧИР УРГУУЛСАН УУ
1 өдөр    

АСУУДАЛТАЙ НӨХРӨӨ ЯАХ УУ
1 өдөр    

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРЭГ НЭМЭЛТЭЭР ГАРГАЖЭЭ
1 өдөр    

СОЛОНГОСЧУУД КОНСУЛДАА АРГА ХЭМЖЭЭ АВААД ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ДУУЧИН БОЛД: ОДОО БИД НАРЫГ ТАЙВАН ОРХИОД ӨГ ГЭЖ УЙЛАН УЙЛАН ГУЙЛАА
1 өдөр    

ХОЁР ГЭРИЙНХЭН ХООРОНДЫН МАРГААН НӨХӨР БИД ХОЁРТ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА
1 өдөр    

ЧУУЛГАН: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
1 өдөр    

БАРИВЧИЛГАА С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ДАЙРАХ УУ?
1 өдөр    

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА МАНАН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ҮҮ?
1 өдөр    

Б.НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙ НҮДЭНД СОНГОГЧИД “ГӨЛӨГ” БОЛЖ ХАРАГДАВ УУ
1 өдөр    

Н.НОМТОЙБАЯР: НЯМТАЙШИР ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ!
1 өдөр    

ГАВЬЯАТЫН ТЭМДЭГГҮЙ ГАВЬЯАТ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.