ҮНЭН БА ЗӨВ НАМЫН ДАРГА А.ОТГОНБААТАР: ГАНЦХАН М.ЭНХБОЛДЫГ УНАГАЛАА ГЭЭД МОНГОЛЫН ТӨР ЦЭВЭРШИХГҮЙ
Өнөөдөр Үнэн ба Зөв намаас Монгол улсын Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлж байгаа талаар болон МАНАН-ийн зохион байгуулж байгаа жүжигт тоглохгүй байхыг иргэдээсээ хүсч байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэдний үзэж байгаагаар МАН оролцсон сонгууль бүртээ хэлдэг нөгөө сайхан уриануудынхаа нэгийг нь ч биелүүлээгүй бөгөөд өөрсдийн бохир нэрийг цайруулахын тулд зохиолтой жүжиг тавьж байна гэсэн юм. Тэдний үзэж байгаагаар энэ сарын 10нд Сүхбаатарын талбайд болох МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ-ыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн захиалгаар HERO-гийн Б.Баатарын найруулсан нарийн зохион байгуулалт бүхий дэглэлттэй жүжиг бөгөөд тус жүжгийг үзэж түүнд оролцон тоглохгүй байхыг уриаллаа.
Угтаа бол ард иргэдийн хулхин дээр цэцэг ургуулсан олон сайхан мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас шударга ёс гэх шоуг хиймэр аядаж байна. Тэдний шоуны гол агуулага нь бүгдээрээ унаж байснаас нэгнийгээ золионд гаргаж бусад нь амьд үлдэх явдал. Ингэснээр тэд 2020 оны сонгуулиар иргэдэд бид нам цаашлаад төрдөө их цэвэрлэгээ хийсэн гэж хэлэх тайлбараа бий болгож байна гэсэн юм.
Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар: 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн үхэн хатан үзэн ядаад байгаа М.Энхболдыг дарга минь гээд л долоох нь холгүй явж байсан. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мөн ялгаагүй пялдагдаад зогсож байсан нь үнэн. Тийм хүмүүс өнөөдөр шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь зүгээр л тохиролцоо. Хэрэв МАН энэ чигээрээ явсаар байх юм бол 2020 оны бүх шатны сонгуульд тэдний төлөөлөл оролцоод унах нь тодорхой. Тиймээс МАН-ын өөрсдийгөө аврах ганц гарц нь одоогийн ярьж байгаа шударга ёс нь болж байгаа юм. Гэхдээ МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш, мянга мянган муу хүн байгаа. Тэднийг бүгдийг нь унагах юм уу МАН-ыг бүхэлд нь татах буулгахгүй бол Монголын төрд хэзээ ч цэвэршилт явагдахгүй.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн болон нэр бүхий бусад хүмүүс МАН-ыг бүхэлд нь татан буулгаж төрийг цэвэрлэх юм бол тэдний хөлийг долоох нь байтугай өөрсдөн дээрээ гишгүүлээд өргөөд явахад бэлэн байна. Гэхдээ М.Энхболд болон түүнтэй адил бүх хүмүүсийг унагаж чадахгүй.
Тийм учраас бид мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй байх хуулийн төсөл санаачлахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байгаа юм. Хэрвээ ийм хуулийн заалт бий болбол 2012-2016 онд төрийг удирдсан АН, МАХН мөн МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Монголын төр жинхэнэ утгаараа цэвэршинэ гэлээ.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.