Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АМЛАЛТААСАА БУЦСАН АРДЫН НАМ

НИЙТЛЭСЭН: 2019-01-04 13:20:12
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

МАН-д итгэлээ өгсөн Монголчууд махаа барьж дуусах нь ээ. Өнгөрөгч 2016 оны сонгуульд улс даяар бүх шатанд Монголчууд МАН-ыг ялуулсан. Тэр үед бүхий л сайхан амлалтуудын МАНдуулагчид өгч байлаа. Ингээд бүтэн гурван жил орчим болоход тэд ажил хийж, ард түмнээ бодсонгүй. Тэрч байтугай амласан амлалт, гаргасан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч эхэлсэн байна.

Ингээд Ардын намын мөрийн хөтөлбөрийг сануулж, амлалтаасаа буцсан таван баримтыг танилцуулья.

“МЭРГЭЖЛИЙН” БУС МЭРЭГЧДИЙН ЗАСГИЙН ГАЗАР

Тэдний сонгуулийн шоуны хамгийн анхны гол түлхүүр нь өмнөх Засгийн алдааг давтахгүй гэж “Мэргэжлийн Засгийн газар байгуулах байлаа. Хүссэн хэмжээнээсээ илүүдсэн ялалт авсан тэд засаг төрөө эмхлэх гэж хэсэгтээ найрласансан. Хуульт ёсоор тэд “Мэргэжлийн” гэх Засгийн газраа байгуулж Ж.Эрдэнэбат хэмээх Ерөнхий сайдаар удирдуулсан. Гэвч эрх баригчдын ялалтандаа эрдсэн байдлаас улбаалж өнөөх “Мэргэжлийн” Засгийн газар нь “мэрэгчдийн” Засгийн газар болж хувирсан юм. Ингэж МАН жил тойроод засгаа унагах нь тэр. Тэгэж л “Мэргэжлийн” Засгийн газар байгуулах амлалт алдарсан юм. Улмаар "Мэргэжлийн" засгаа унагаасан МАН-ынхан Ардын засаг гэх сүржин Ерөнхий сайдтай Засгийн газар байгуулсан ч өнөөдрийг хүртэл өөр хоорондоо толхилцсоор байна.

ӨРИЙН ДАРАМТ

Тэдний амласан дараагийн том амлалт бол Монгол улсыг өрийн дарамтаас гаргах байлаа. Гэвч тэдний хүсэл бас л бүтэлгүйтэж АН-ын засгаас илүү өрийг МАН-ын засаг тавьсан юм. 2012-2016 онд АН-ын үед тавьсан хоёр том өр бий. Нэг нь 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд. Нөгөөх нь 600 сая ам.долларын “Самурай” бонд. Гэтэл өрийн дарамтаас гаргах амлалт өгөгчид маань өмнөх өр дээрээ нэмээд өчнөөн өрийг тавьсан билээ.  Өрийн хязгаарыг 2015 онд 58.3 хувь болгоход “Монгол Улс өрөндөө баригдлаа” хэмээн шоудаж явсан МАН засгийн эрхийг авсныхаа дараа хязгаарыг огцом нэмэгдүүлсэн байдаг. Сангийн яамнаас хийсэн тооцооллоор 2017 оны эцсийн байдлаар Засгийн газрын  22.7 их наяд төгрөгийн гадаад өрийг 3 сая 182 мянган хүн амд хуваахаар нэг хүнд 7.147.854 төгрөгийн өр ногдож байв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сард ажлаа авах үедээ “Монгол Улсын нэг иргэнд 21 сая төгрөгийн өр ногдож байна” гэж мэдээлж байв. Өрийн дарамтаас гаргах амлалт ингэж л өөрчлөгдсөн юм.

ТАТВАР НЭМЖ ИРГЭДИЙГ СӨХРҮҮЛЭВ

Эрх баригчдийн дараачийн нэг том амлалт бол татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй явдал байлаа. Гэвч тэд ялалт авсныхаа маргааш л  иргэдийг татварын дарамтанд оруулж, амлалтаасаа буцсан юм. Ингэхдээ бүр 7 төрлийн татварыг нэмэх тухай ярьж иргэдийг сөхрүүлсэн билээ. Түүнчлэн энэ оноос эхлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болголоо. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдлээ. Тэд ингэж л ажиллаа.

ДАВХАР ДЭЭЛТЭЙ МАН

Өнгөрсөн сонгуулийн өмнө цөөнх байсан МАН-ынхан “давхар дээл”-ийн асуудлыг ид хөндөж байлаа. Тиймдээ ч тэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “давхар дээл”-тэй ажиллахыг хориглоно, хязгаарлана гэж байв. Гэтэл УИХ-ын гишүүн нь Засгийн Газрын гишүүн, сайдаар ажиллахыг эсэргүүцэн жүжиглэж байсан МАН-ынхан У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газарт УИХ-ын гишүүдийг томилж, 100 хувь "давхар дээл"-тэй Засгийн Газрыг байгуулсан билээ. Түүний үр дүнд өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа таг гацчихаад байна. Харин Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь ч үүнийгээ зөвтгөн "Давхар дээл гэдэг бол улс төрийн шоу" хэмээн тодорхойлсон юм.

ЖДҮ-ИЙН МӨНГИЙГ ЖИРИЙН ИРГЭН БИШ ТӨРИЙН САЙД АВЛАА

МАН-ын бас нэгэн сүржин амлалт бол ЖДҮ эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий "итгэлийн зээл" олгох бодлого барих байлаа. Гэвч тэд жирийн иргэдэд ЖДҮ-ийн зээлээ өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, намаараа нийлэн ЖДҮХСанг тэд цөлмөчихсөн билээ. Ингэхдээ иргэдийн итгэл өвөртөлсөн МАН-ын гишүүд, сайд, дарга нар цөм тус зээлийг өөртөө авсан юм.

МАН-ын амлалтаас сануулбал ийм л дүр зураг бууж байна. Тэд ингэж амлалтаасаа буцаж ард иргэдээр тохуурхсаар байна. Үргэлжлэлтэй...

2016 онд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр

❂ Мэргэжлийн Засгийн газар байгуулна
❂ Монгол улсыг өрийн дарамтаас гаргана
❂ Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.
❂ Оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилд орсныхоо дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ
❂ Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана
❂ Аймаг бүрт үйлдвэр барина
❂ Татвар нэмэхгүй
❂ Шинэ төрлийн татвар бий болгохгүй
❂ Өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ
❂ Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина
❂ Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, очер, дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно.
❂ Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина
❂ Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож зохистой түвшинд хадгална
❂ Гадаадын хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтын урсгалыг буцаан татна
❂ Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно
❂ Улаанбаатарын V дулааны цахилгаан станцийг барина
❂ Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барина
❂ Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтанд оруулна
❂ Олон улсын нислэгийн үнэ тарифыг буулгана
❂ Цагаан суварга зэрэг ордуудыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийг дэмжинэ
❂ Импортын барааны татварыг үе шаттйгаар нэмэгдүүлэх замаар дотоодын үйлвэрлэлээ дэмжинэ
❂ ЖДҮ эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий "итгэлийн зээл" олгох бодлого баримтлана
❂ "Атрын аян"-ыг үргэлжлүүлж, газар тариалангийн эргэлтийн талбайг 2 дахин нэмэгдүүлнэ
❂ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана
❂ Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно
❂ Авилгын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахиж төрийн албанд томилдоггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
❂ Нийслэлийн хэмжээнд 40,000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна
❂ Гэр хорооллын айр өрхүүддээ ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500 м тутамд худаг байгуулна
❂ Нийслэлийн хороо бүрийг хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбайтай болгоно
❂ Нийслэлийн иргэд эмнэлэгт үзүүлэх очер дугаараа интернэт, гар утас, цахим хэлбэрээр авдаг болно

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТАВАН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
9 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
9 цаг    

21 НАСТАЙ ЗАЛУУГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ДЭЭР ХУВИАРЛАСАН НЬ ҮНЭН ГЭВ
9 цаг    

АЛЬ ДҮҮРГҮҮД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭВ?
11 цаг    

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК КАНАДЫН МЭРИТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 цаг    

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
12 цаг    

Н.ЭНХБАЯР: БИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ
12 цаг    

АВРАГЧИД 84 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙВ
12 цаг    

УЕП-ЫН ОРЛОГЧИД Ш.ЭРДЭНЭБИЛЭГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
12 цаг    

СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
12 цаг    

“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
14 цаг    

Ц.НЯМДОРЖ: Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
14 цаг    

“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
14 цаг    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
16 цаг    

ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
16 цаг    

ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
16 цаг    

ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
16 цаг    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
16 цаг    

“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
16 цаг    

ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
17 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
17 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
17 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
17 цаг    

ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
1 өдөр    

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
1 өдөр    

15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
1 өдөр    

“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
1 өдөр    

ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
1 өдөр    

“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
1 өдөр    

“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
1 өдөр    

И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
1 өдөр    

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
1 өдөр    

НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
1 өдөр    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
1 өдөр    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
1 өдөр    

М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
1 өдөр    

УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
1 өдөр    

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ӨРӨӨНӨӨС 1000 ГАРУЙ УРАН ЗУРАГ ХУРААСАН ГЭДЭГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ
1 өдөр    

ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛЧУУД “ӨЛГИЙ”-ТЭЙ БАЙНА
1 өдөр    

НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”
1 өдөр    

ХӨВСГӨЛД НООЛУУР 115 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
1 өдөр    

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
1 өдөр    

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР
1 өдөр    

СИНГАПУРЫН ШИГШЭЭ БАГ МОНГОЛД ИРЭЭД БАЙНА
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЧ ТУС
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.