Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Мэнд-Ооёо: Нутаг буюу гүйсэн унага

НИЙТЛЭСЭН: 2018-12-28 11:42:31
Чөлөөт цаг > Уран зохиол | Сэтгэгдэл: 0

Хөөрхий нэг өнчин ухаа унага гүвээ даваад урамгүйхэн шогшиж явна. Эхтэйгээ байхад эрх цовоо гэж туйлгүй сэн. Эхээсээ хойш энэлэн шаналах гэж тоймгүй өэ. Өмнүүр нь алтан хараацай ээрэн нисч явна.

Хөөрхий тэр амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг аль нэг тийш нь хөтөлж явна. Эхээсээ хагацсан амьтныг гангийн наран гундаан шарж, эцэнхий муу нуруун дээр нь өлөн тоос дагтаршин шигээд, ялаа батгана нүүр нүдийг нь бүрхээд, зовлон дээр нь зовлон нэмнэ. Хөөрхий амьтан өөрийнхөө тоосонд булуулсаар ус унхиалан нууранд тээрсэн адууны дэргэд ирж хул зүсмийн болгоны зүг шогшин ойртож, айж хулгасаар дөхөж очих боловч аль нь ч эс хавьтуулан, хулмайн дайрах гэнэ. Сүүлээ хавчин адуу тойрох хөөрхийг нэг асман хар үрээ хасан элдэв.
Ганц унага шогшсоор л байлаа. Тэр хөөрхий амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг нэгэн тийш хөтөлсөөр авай. Урт хоногийн тоосонд даруулж усан борооны хураар угаагдаж, хад чулуунд туурайгаа нухуулж, хавсрага салхинд дэлээ хийсгэн явсаар нарийн хөл нь байргашин, намхан бие нь өндөрсөн өссөөр буйг алтан хараацайнаас бишид нь эс анзааравай.

Түүнийг хаана ч явсан хэдэн алтан хараацай өмнүүр хойгуур нь өрөөлдөн ээрэх бөгөөд хурмастын тэр жигүүртнүүд хөөрхий муу амьтныг эс ганцаардуулан, дэл сүүлийг нь шүргэн, гэдсэн доогуур нь шурган, турьхан хөлийг нь солбин нисэлдэж, ээнэгшин ижилсэх нь чухам ямар учир шалтгаантай, урьдын болоод хожмын ереөлтэйг хэн яахин мэднэм билээ.

Хөөрхий өнчин амьтан шогшсоор л байлаа. Халирсаар тэр адуунд дөхөж очсон боловч азарга болоод асман үрээнүүд нь цаанаа л нэг ёозгүй янзтайд холуурхан дөлсөөр чанагш шогшовой. Энэ мэт адуунаас адуу, айлаас айл ухаа гүвээнээс ухаа гүвээг дамжин хэгжсээр гагцхүү чанх хойд зүгийг барин үл мэдэх нэгэн татах үзүүр лүү явсаар л авай.

Тийн гангийн улаан тоосон дундуур ганган эрээн цэцгэн дундуур шогшиж, намрын шар навчсыг сэрчигнүүлэн алхаж, төдөлгүй нэвсийсэн цагаан цас шажигнуулан гэлдэрч явлаа.

Хөөрхий амьтан хаа хол торойн үзэгдэх хэдэн адууг харан гэнэт үүрсэж, тэгснээ салхи сэвэлзүүлэн хангинатал лимбэдэн янцгаагаад сүүлээ хатган давхив. Юуны учир эс танигдах тэр сүргийн зүг сүүл хатган давхиж, мөнөөх хэдэн адуу нь бусадтай адил эс хажиглан, өнчин унаганы дотор өвлөөр боловч өнө дулаан болбай.
Талын таван уулын сугад бэлчих сүргийнхээ захад очиж явсан адуучин эр хүлгийнхээ амыг шороо манаруулан зог тустал татаад мөнөөх ухаа унагыг харахдаа тэнгэрээс бууж ирсэн мэт тэр бяцхан амьтныг гайхахын ихээр гайхан, харьд худалдсан ухаагч гүүнээс нь гарсан хонгор азарганы үр төл гаадаагүй мөн бололтойд оньсого мэт орчлон ээдэрсэн утас шиг хэрээсэнд төөрөн оровой.

Харьд худалдагдсан хээлтэй гүүний унага нутагтаа гүйж ирсэнд эс итгэмээр боловч үзээд бариад ирэхээр үнэмшихээс аргагүй энэ явдлыг адуучин эр нэг бол миний зүүд, эс бол хорвоогийн зүүд гэж бодох авч аандаа байгаль ертөнцийн зөн совин хэмээх нууцлагийн учир начир зүрхэнд нь уусан байвай.
Адуучин эр бүл нэмсэн адуугаа туусаар гэрийн зүг хатируулах мөчид жигүүргүй боловч хомбон дөрвөн туурай нь газар хүрэн алдан цогих тэр дааганы мундаан дээгүүр тэнгэрийн элчүүхэй хоёр хараацай сүлжин ниссээр байвай.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.