Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДУНДАЖ ЦАЛИН НЭГ САЯ 31 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-12-12 12:26:40
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Үндэсний статистикийн хорооноос оны эхний 11 сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. ҮСХ-ны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1,031,800 мянган төгрөг болж, өсчээ. Дундаж сарын цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж боловсруулдаг байна. Энэхүү тайланд 2018 оны гуравдугаар улиралд нийт 40.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 651.1 мянган ажиллагчид хамрагджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын

  • 48.3 (7.4%) мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 138.8 (21.4%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай,
  • 226.5 (34.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай,
  • 116.6 (17.9%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай,
  • 30.5 (4.7%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай,
  • 90.3 (13.9%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.0 мянгаар, 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.9 мянгаар, 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.7 мянгаар тус тус нэмэгджээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл

  • Төвийн бүсэд 861.2 мянган төгрөг,
  • Хангайн бүсэд 851.8 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 764.6 мянган төгрөг,
  • Баруун бүсэд 670.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 170.6-361.1 мянган төгрөгөөр бага байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1156.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 124.4 мянган төгрөгөөр их байна.Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 631.6 мянган төгрөг байна.Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 647.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 816.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 891.4 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байв.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 540.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75.9 (7.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.2 (0.6%) мянган төгрөгөөр нэмэгджээ.Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 75.9 (7.9%) мянган төгрөгөөр өсөхөд цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт ажиллагчдын дундаж цалин 111.3 (8.5%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 124.7 (8.6%) мянган төгрөг, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 70.5 (9.3%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 110.0 (9.4%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 77.2 (9.5%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 135.6 (15.1%) мянган төгрөг, барилгын салбарынх 139.0 (15.9%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 226.0 (26.0%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 140.5-198.4 (13.6%-19.2%) мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 761.3 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 821.1 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 769.3 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 493.5 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 210.7-538.3 (20.4%-52.2%) мянган төгрөгөөр бага байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.