Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗУРХАЙН ОРДУУД ХЭДЭН НАСАНДАА ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРДАГ ВЭ?

НИЙТЛЭСЭН: 2018-12-11 12:28:35
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хүн бүр л заяаныхаа ханьтай хэзээ учрах бол хэмээн өөрөө өөрөөсөө асууж, хурдхан шиг л түүнтэйгээ учрах юмсан гэж битүүхэн дотроо хүсч мөрөөддөг шүү дээ. Бид хэн нэгэнд дурлахаараа энэ хүн бол миний заяаны хань хэмээн итгэж найддаг боловч салсаныхаа дараа л буруу бодож явсанаа ухаардаг билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зурхайн орд дээр үндэслэсэн заяаны ханьтайгаа хэзээ учрахыг хэлж өгөх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хонины орд: 21-23 нас

Хонины ордны бүсгүйчүүд өнөөдрөөрөө амьдардаг бөгөөд 20 нас хүрэхдээ эрчүүдийн талаар нэлээдгүй туршлагатай болсон байдаг. Суугаад бодохоосоо илүүтэйгээр яарч сандарч байдаг болохоороо ч тэр юм уу нэг харилцаанаас нөгөө харилцаа руу нэг л мэдэхэд үсрэн ордог нь хэвийн үзэгдэл. Хонины ордны бүсгүйчүүд өөрийн галзуу солиотой амьдралын хэв маяг болон адал явдалд дуртай зангаасаа болж заяаны ханьтайгаа эрт учирдаг бөгөөд гэрлэх тал дээр төдийлөн яараад байдаггүй аж.

Үхэр: 27-29 нас

Зурхайн бүх орднуудаас хамгийн буурь суурьтай нь болох Үхрийн ордны бүсгүйчүүд аюулгүй байдал, удаан хугацааны харилцааг хүсч явдаг ажээ. Зүрх сэтгэлдээ романтик нэгэн бөгөөд толгойг нь эргүүлдэг залууд татагддаг хэдий ч өөрийн зүрх сэтгэлээ зориулахдаа үргэлж эргэлзэж байдаг. “Зөрүүд” үхрийн ордны бүсгүйчүүд үргэлж л өөрийнхөө цорын ганц залууг эрж хайж явдаг бөгөөд дурлалт залуу нь бүхий л шаардлагад нийцээгүй л бол зүрх сэтгэлээ бүрэн дүүрэн зориулдаггүй. Тэд жинхэнэ ханхүүтэйгээ учрахаасаа өмнө цөөнгүй тооны мэлхийг үнсэх хэрэгтэй болдог учраас 27-29 насандаа л заяаны ханьтайгаа учирдаг.

3Ихэр: 30-33 нас

Ааш нь олддоггүй, төвөгтэй зантай ихрийн ордны бүсгүйчүүд амьдралынхаа цорын ганц хайрыг олсон гэдгээ ойлгохын тулд олон жилийг зарцуулна. Хайр дурлал бол үүрэг хариуцлагаа ухамсарлахын нэр гэдгийг сүүлдэж ухаардаг тэд заримдаа хайр дурлалыг гэртээ оруулалгүйгээр хаалганыхаа гадна “хүлээлгэдэг”. Гучаад насандаа заяаны ханьтайгаа учрахыг тэд их удаан хүлээлгэлээ гэж боддоггүй. Ихрийн ордныхон 30 гаруй насандаа хэдийн бие хүн болж  төлөвшсөн байх бөгөөд үүрэг хариуцлагаа сайн ухамсарладаг болсон байдаг.

Мэлхий: 24-26 нас

Мэлхийн ордныхон хайрлаж дурлахдаа амархан байдаг учраас ихэнх нь өсвөр насандаа анхны хайртайгаа учирдаг. Тэд маш романтик, уярамтгай хүмүүс бөгөөд өөрийнхөө амьдралыг эмгэнэлт романтик жүжиг хэмээн төсөөлж явдаг ажээ. Тэд хайраа өгөх хүнээ сонгохдоо нэлээдгүй боддог ба 25 насандаа заяаны ханьтайгаа учирсан байдаг юм.

Арслан: 34-36 нас

Хүн бүрийн хүндэтгэлийг хүлээдэг Арслангийн ордны эмэгтэйчүүдийг та хайраа эрт олдог гэж бодож байгаа бол тийм биш ажээ. Тэд хамгийн халуухан үедээ буюу 20-иод насандаа бусдын магтаалд бялуурч амьдрахыг хүсдэг бөгөөд нас явахын хэрээр илүү ухааждаг учраас 30-аад насандаа энэ амьдралаас юу хүсч байгаагаа бүрэн дүүрэн ойлгодог. Ингээд 35 насандаа эрэгтэйчүүдийг өөрийнхөө “ухааны шүүлтүүр”-ээр шүүж, өөртэй нь хатан хаан мэт харьцаж буй тэр л залуугийн эхнэр нь болдог байна.

6Охин: 19-22 нас

Хэт ёсорхог, хашир охины ордныхон ийм бага залуудаа насны ханиа олно гэж төсөөлдөг ч үгүй. Туйлын голомтгой, уур уцаартай тэд хэзээ өөрийнхөө зөн совинг сонсох хэрэгтэйг сайн мэднэ. Охины ордны бүсгүйчүүдийн дийлэнх нь бага залуудаа гэрлэх хандлагатай байдаг учраас 19-22 насандаа заяаны ханьтайгаа учирдаг. Тэд төрөлхөөсөө л тогтвортой байдал, аюулгүй байдлыг хүсч амьдрах ба бүхнийг ханьтайгаа цуг хийхийг эрхэмлэдэг аж.

Жинлүүр: 25-27 нас

Амьдралынхаа ихэнх цагийг өөрийнхөө “нөгөө хагас”-ыг хайж олохдоо зарцуулдаг ба өөрийгөө бүрэн дүүрэн гэж мэдрэхийн тулд тэдэнд тэнцвэртэй байдал хэрэгтэй. Ихэнх тохиолдолд тэднийг хайраа хайгаагүй байхад хайр өөрөө тэднийг олж очдог гэнэ. Тэд 25 насандаа өөрийн гэсэн карьертай болсон байхаас гадна бүрэн гүйцэд насанд хүрсэн хүн болсон байдаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурладаг бөгөөд өөрсдийн харилцаагаа бушуухан шиг л “албан ёсны” болгохыг хүсдэг байна.

Хилэнц: 28-30 нас

Хилэнцийн ордны бүсгүйчүүд маш хартай байдаг учраас урт удаан хугацааны харилцаа тогтооё гэвэл юуны өмнө түүний итгэлийг заавал олох ёстой. Маш хартай тэдний хувьд 28 нас хүрэхээсээ өмнө заяаны ханьтайгаа учрах магадлал тун бага байдаг гэнэ. Энэ төвөгтэй хардалтаас нь болоод түүнтэй болзож, үерхэх нь эрчүүдэд амаргүй даваа байх нь мэдээж. Харин 30 насандаа тэд ямар байвал харилцаагаа удаан хугацаанд авч явж чадах вэ гэдгийг сайтар мэддэг болсон байдаг учраас заяаны ханьтайгаа учирдаг ажээ.

Нум: 29-31 нас

Хүн бүхэнтэй нээлттэй, илэн далангуй байдаг тэднийг ийм орой гэрлэдэг гэж хэн санах билээ дээ? Адал явдалд дуртай Нумын ордны бүсгүйчүүд олон залуутай үерхдэг ч хэнд нь ч жинхэнээсээ дурладаггүй ажээ. Тэдний хувьд хайр дурлал гэдэг үүрэг хариуцлага гэсэн үг бөгөөд 29-31 насандаа л өөрийнхөө амьдралд хэн нэгнийг “үүрд” оруулж ирэх тухай боддог байна.

Матар: 32-35 нас

Матрын ордны бүсгүйчүүд хүний эхнэр болохоосоо өмнө олон зүйл хийхийг хүсдэг байна. Тэд ямар ч харилцааг урагш нь явуулахын тулд заавал услаж байх шаардлагатай гэдгийг сайн мэддэг бөгөөд 35 наснаасаа эхлээд хэн нэгэнтэй үнэ цэнэтэй харилцаа үүсгэх тухай бодож эхэлдэг ажээ. Уламжлалыг хатуу дагадаг матрын ордныхон өөртэй нь эн зэрэгцэж явах тийм л залууг хайдаг бөгөөд түүнтэйгээ хамт гэр бүлийнхээ суурийг бат бөх тавихыг хүсдэг гэнэ.

Бумба: 36-39 нас

Бумбын ордны бүсгүйчүүд бусадтай адилхан амьдрахыг боддоггүй бөгөөд зүрх сэтгэлээ зөвхөн нэг хүнд зориулахыг хүсдэггүй ажээ. Тэд амьдралынхаа туршид олон найз залуутай байх боловч заяаныхаа ханийг тийм ч амархан олж чаддаггүй. Тэд ойр дотно сэтгэл зүрхний ярианаас эмээдэг учраас хүнд дурлахыг хүсдэггүй аж. Бумбын ордныхон хүнээр хайрлуулж, хүнийг хайрлана гэсэн шийдвэр гаргах гэж нэлээдгүй удах ба бүр 30 нас гарсан хойноо л хэн нэгэнтэй амьдрах тухай бодож эхэлдэг байна.

Загас: 17-19 нас

Загасны ордны охид ганцаараа байх дургүй учраас заяаны ханийнхаа тухай бүр бага байхаасаа л бодож эхэлдэг байна. Тэд сайхан хайрыг мөрөөдөх дуртайгаас гадна хэн нэгэн сайн залууд зүрх сэтгэлээ бэлэглэхийг хүсч явдаг. Тэдний зарим нь хөнгөн хуумгай шийдвэр гаргадаг ч гэлээ тэд ихэнхдээ зөн билигтэй байдаг.

Үхэр, Охин, Матар- Хавар хуримаа хийнэ

Амьдралын бүхий л үзэгдлийг маш бодитойгоор хүлээж авдаг тэд хайр дурлалынхаа төлөө өөрийнхөө тав тухыг золиослодоггүй учраас хаврын улиралд хуримаа хийвэл тун сайн байх болно. Урин дулаан хавар цаг ирэхэд бүх зүйл сэргэж, шинээр бий болдог учраас нэн ялангуяа цэвэр ариун Охины ордныхон хаврын улиралд хуримлавал таатай байх юм. Хавар цаг тийм ч гял цал үзэмжгүй ч гэсэн та бүхэнд гоо сайхан, тав тухыг авчирна.

Хонь, Арслан, Нум – Зун хуримаа хийнэ

Хүн бүхний дуртай, хамгийн их хурим болдог улирал бол мэдээж хэрэг зун байдаг. Үргэлж гялалзаж, эрч хүчээр ундарч байдаг хүмүүс энэ махбодьд харьяалагддаг байна. Тэд хэрхэн яаж баяр зохион байгуулж, бусдыг баярлуулахаа мэддэг учраас тэдэнд зуны улирал яг тохирно. Аагим халуун зуны улирал + Гал мэт цоглог Хонь, Арслан, Нумын ордныхон = Гайхалтай хурим.

Ихэр, Жинлүүр, Бумба – Өвөл хуримаа хийнэ

Хий махбодиор удирдуулдаг эдгээр ордныхон урсгалаар явдаггүй, өөрийнхөө хийх ёстой зүйлийг хариуцлагатай сайн хийж гүйцэтгэдэг боловч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн замаар явдаггүйгээс гадна санаа бодлоо амархан өөрчилдөг. Бодит байдал дээр тэд бусдаас өөрөөр сэтгэх ба уламжлалт хуримын ёслолд таатай ханддаггүй учраас өвлийн улиралд гэрлэвэл зохистой юм. Өвлийн улиралд тийм ч олон хүн хуримаа хийдэггүй боловч мартагдахааргүй олон сайхан үйл явдалтай хуримын ёслолыг зохион байгуулах бүрэн боломжтой.

Мэлхий, Загас, Хилэнц – Намар хуримаа хийнэ

Усан махбодьтой дээрх ордныхон сэтгэл хөдлөл ихтэй, маш эмзэг хүмүүс байдаг. Нэг үгээр хэлэх юм бол тэднийг далайн давалгаатай зүйрлэж болох юм. Навчисын өнгө өөрчлөгдөх үед хуримаа хийж, олон зочид урьчихаад сайхан хоолоор дайлаад л ямар сайхан байх бол оо? Намрын улиралд навчис унаж, ойн амьтад ичээндээ ороод л бүх зүйл өөрчлөгддөг нь яг л усан махбодьтой ордныхныг санагдуулам биш байна гэж үү?

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.