Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 14
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТАХИАЧНЫ “ХОТОНД” ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ

НИЙТЛЭСЭН: 2018-12-06 16:53:32
Эдийн засаг > Аж үйлдвэр | Сэтгэгдэл: 0

Хүн төрөлхтний хүнсэнд юугаар ч орлуулж болдоггүй уургийн хоёр эх үүсвэр байдгийн нэг  нь мах, нөгөө нь өндөг юм.  Монголчууд монгол малын махандаа итгэдэг.

Харин өндгөнд хэр их итгэдэг вэ? Өндгийг бид өөрсдөө “үйлдвэрлэдэг” болсон цагаас хойш л гэж би хэлмээр байна. Өөрөөр хэлбэл бид манай улсад тахианы аж ахуй хөгжсөн цагаас өндгөнд малын мах шигээ итгэдэг болжээ.

Миний бие энэ итгэлээ бататгах гэж тахиачны хотыг зорьсноо эрхэм тантай хуваалцъя. Монголчуд бид нүүрэндээ ямар будаг түрхэх, биедээ ямар гоёл зүүх зэрэгтээ ихэд анхаардаг атлаа амандаа хийж байгаа хүнсэндээ алмай хойрго ханддаг улс даа. Ширхэг өндөг хямдхан болохоор тэгдэг ч байж магадгүй юм.

Гэхдээ над шиг аминдаа хайртай хүн бол өөр л дөө. Яг хаана үйлдвэрлэсэн, хэзээ хэн юугаар авчирсан, тэр үйлдвэрлэгч этгээдийн нас хүйс, төрсөн он сар өдөр, өндөр нам нь байвал бүр сайн энэ тэр гээд...дэлгүүрийн лангууны өмнө тулж очоод мянган асуулт тавьсан ч заримдаа хариултгүй буцах нь ч бий. 

- Энэ хаанахын өндөг вэ?

- Орос ах нарын өндөг өө.

- Өө тэд чинь уже бидний ах байхаа больсон.

Хэзээ, хаанаас гараад ямар халуун хүйтэн, хэцүү бэрхийг даван туулж Монголд “харлахаар” ирсэн өндөг гэдгийг нь хэн мэддэг юм.  

  • Ноолоход ноомой гэгчээр буух эзэн буцах хаягтай Монгол өндөг байна уу? гэх мэт яриа өрнөнө.

Тиймээс би үндэсний үйлдвэрлэгч Түмэн шувуут компанийг зорьсон юм. Манай улсын шувууны аж ахуйн гал голомт анхнаасаа Шувуун фабрик буюу Биокомбинатад ассан.   Түмэн шувуут компанийн өндөглөгч тахианы аж ахуй ч мөн тэнд төвлөрчээ.

 

Би малчны хотонд очиж байснаас тахиачин хамт олны хотонд очиж үзээгүй тул ямар ч төсөөлөл байсангүй. Миний багад хэдэн тахиа, гахайтай, тэр үнэр танараараа хавийнхандаа ад болдог ч баяр болохоор нийслэл салатны өндөг авчих санаатай тал засч зусарддаг айлын хэдэн тахиаг л хашааных нь завсраар сонирхон харж явлаа.

Улаан залаатай улаан, шар, ногоон өд сугсалзуулсан азарган тахиаг л сүргийн манлай өндөгний эцэг гэж боддог байв. Харин өндөглөгч тахианы аж ахуй өндгийг эцэггүйгээр болгочихдог гэхээр сонирхолтой салбар ажээ. Уучлаарай, хатагтай тахиаг би ажилгүй амьтан мэтээр хилс бодож явсан байна. 

Түмэн шувуутын өндөглөгч тахианы аж ахуй 2014 онд 34, 2017 онд 51 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн  нь хачин их тоо санагдлаа. Бид чинь 3 саяулаа , Улаанбаатарт сая гаруй нь байгаа болохоор хэрэгцээг маань хангалттай хангачихдаг байх нь гэсэн чинь, үгүй юм. Зөвхөн Түмэн шувуут л гэхэд  дотоодын хэрэгцээний тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа ч бидний хэрэгцээ өссөөр байгаа юм байна.

 Монголчууд 2017 онд 203 сая ширхэг өндөг хэрэглэснээс харвал хэрэгцээнийхээ дөнгөж 50 хувь нь л хангагдаж. Бид чинь өндгөнд дуртай юм байна. Энэ оноор тооцож бодоход л 220 сая ширхэг өндөгтэй үйлдвэрлэж байж бидний хэрэгцээ ханах юм байна. Даруй 20 сая өндөг хэрэгтэй гэсэн үг.

Өглөө болгон шарсан өндөг, шарсан талх, гахайн утсан мах иддэг дэлхийн нэг хүнд жилд 220 ширхэг өндөг оногддог бол манай Улаанбаатарын нэг хүнд 90-хэн ширхэг оногддог гэнэ.

Жилдээ 220 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болчихвол өдөрт монгол хүн нэг  ширхэг өндөг иддэг болох нь. Тэр үед би жишээ нь нэг өндгөө чанаж идчихээд нэгийг нь нүүрэндээ түрхчих боломжтой болох юм байна л даа. Энэ хэрэгцээг л хангачих санаатай манай үндэсний арваад компани мачийж байгаагийн нэг нь эднийх юм.

Буух эзэн, буцах хаягтай монгол өндөг хэрэглээд байвал аштай юу даа. 

 

ХАТАГТАЙ НАРТ ХҮМҮҮС 24 ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ

Мал сүргээ өсгөхийн тулд төл авах, ахиу гурил будаатай болохын тулд ургуулах, үрслүүлдэг гэдэг. Харин өндгийг үйлдвэрлэх гэж хэлэхээр нүүдэлчин малчны сэтгэлгээтэй миний хувьд нэг л бууж өгөхгүй,  хэл эвлэхгүй байгаа юм.

Өндгийг яг “үйлдвэрлэчихсэн үү” гэхээр үгүй. Тахиа дангаараа төрүүлээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Тахиа бол өндөг төрүүлээд буюу гаргаад байгаа юм. Түмэн шувуутын өөрсдийнх нь үйлдвэрлэдэг амин дэмтэй тахианы тэжээл нь өндөг боловсроход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.  Тэгэхээр Түмэн шувуут тахиа хоёрын хамтын ажиллагааны үр дүн нь өндөг. Тэгээд ямар Түмэн шувуутын тахиа 2017 онд 51 сая өндөг төрүүллээ гэлтэй биш, яах аргагүй л үйлдвэрлэж таараад байна.

Зарим томоохон үйлдвэр цехээс ч илүү дулаан хэмжигч, агааржуулагчтай аятайхан байранд өндөглөгч тахианууд амьдардаг юм байна. Тахиануудад энэ нь гайхамшиг биш ажээ.

 Ер нь энэ тахианууд өөрсдийгөө хүн гэж боддог байхаа. Яг манай муур шиг. Унд хоол нь урсаад ирэх юм, өтгөн шингэн нь бас урсаад явчих юм. Хүн бол хянах шалгах, өндгийг нь савлан авахаар л хатагтай нарын байшинд хамгаалалтын хувцастай нэвтэрдэг юм байна. Хатагтай нар хэзээнээсээ ямбатай л даа, тэр янзаараа л аж.

Нэг байранд 30-40 мянган тахиа амьдардаг. Хажуу хашааны айлынх шиг шоорон шоорон гээд гүйлддэг юм бол уу гэсэн, үгүй юм. Гурван зуун мянган хатагтай нар гүйлдвэл ч сүйд болох байх л даа, мэдээж. Байрны бүх гэрэл, дулаан, агааржуулалт 24 цагаар ажиллан хүнгэнэж, зардлыг ёстой нэг хүүлж байна. Тахиаг бодвол би ч энэ улсад зардал багатай л амьдардаг хүний нэг юм гэдгээ мэдээд авав.

Хэрвээ төвийн цахилгаан тасарвал сэнснүүд нь зогсож тахианууд агааргүйдэж бүтэж үхэх аюултай. 2017 онд төвийн цахилгаан тасарч, нэг хариуцлагагүй эр унтаж таарсны улмаас 18.000 өндөгний ээжийн амийг зольчихжээ.

Энэ эрсдэлээс хамгаалахын тулд Түмэн шувуут бага оврын цахилгаан станц буюу цахилгааны нөөц үүсгэвэр генераторыг ажиллуулж байна. Унтаахай манаачийн оронд  цахилгаан тасарвал байшингийн орой дээрх төмөр тахиа харин ч нэг орилж өгнө дөө. Мөн давхар хариуцлагатай жижүүр хариуцлагатайгаар ажилладаг болгожээ. Яг эмнэлэг шиг. Тахианы байрны ая тух ингэж шийдэгддэг юм байна. 

Хатагтай нар наран талдаа цонхтой байранд амьдрах юмаа. Тэр гэгээвчээр тусах нарыг ажих манатай тэжээлээ тоншоод тун завгүй. Бодвол олон өндөг гаргах үүрэг даалгавартай энэ амьтдыг байр, хоол ундаар ямбалуулж байж л хэрэг бүтдэг биз. 

Тахианаас өндөг авна гэдэг маш нарийн үйлдвэрлэл юм байна. Байр хоол нь ямар байх вэ... гээд бүгд стандартын дагуу 24 цагаар ажиллацгааж байна.

Нялх төлийн дуу хавар л цангинадаг бол нялх өндөгний дуу хэзээ ч хамаагүй “цангинана”.  Тэр цангинасан дууг цоо шинээр хэрэглэгчдэд атгуулах үүргийг компанийхан хүлээнэ. Тиймээс л ТАХИАН ДУУНААР ТАНД ХҮРГЭНЭ гэсэн уриа үгтэй компани юм байна. Компанийн ажил өглөө 05 цагт эхэлчихсэн байдаг. Тахиа донгодох завгүй тул “Тахиачин” биднийг сэрээдгийг бас мэдэж авлаа. Өндөг, талх хоёр өглөө биднийг цоо шинээрээ ингэж л угтдаг юм байна. Уг нь залуу хүнийг зорилго нь сэрээж байвал сайн гэдэг. . Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд өглөөг өндөгнөөс эхлэх нь зөв санагдана.

Image may contain: one or more people and food

Image may contain: bird

Image may contain: food and indoor

Өглөө бүр шинэ өндөгний сайхан үнэр намайг сэрээж байх болтугай.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ТАГНУУЛЫН АЖИЛТАН "ШАНГРИЛЛА" ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДЖЭЭ
10 цаг    

УЛСЫН ХЭМЖЭЭНД 35 МЯНГАН ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭСЭЭ ТУСДАА АМЬДАРЧ БАЙНА
11 цаг    

АЛТАН ШААХАЙ”-ГААР ГАЦУУРАА ЧИМЖЭЭ
11 цаг    

“ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
12 цаг    

"АГЕНТ 007" 2019 ОНД ДЭЛГЭЦНЭЭ ГАРНА
12 цаг    

ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
12 цаг    

ОДДЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТРЭНД ХУВЦАСЛАЛТ
12 цаг    

Ө.ҮЛЭМЖТӨГС: ЦООЖТОЙ ГҮҮР
12 цаг    

МЕССИ, РОНАЛДУ НАР ШИГ НЕЙМАР БАС ТАТВАРЫН АСУУДАЛД ХОЛБОГДОН ШҮҮХЭД ОЧИХ ГЭЖ БАЙНА
12 цаг    

ЯПОН УЛС ИРЭХ IV САРААС ГАДНЫН ОРНУУДААС 300 МЯНГАН АЖИЛЧИН АВНА
12 цаг    

10 АЙМАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА
12 цаг    

УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ ХУУЛЬД ЗААСАН ТАВАН ҮНДЭСЛЭЛ
12 цаг    

СЕКСИ ХӨТЛӨГЧ Б.АРИГУН БУУРЬ СЭЛГЭЛЭЭ
13 цаг    

ОЛИГАРХ БОЛОХ РОМАНТИЗМЫН ЗОЛИОС НЬ СОНГОГЧИД БАЙХ ЁСГҮЙ
14 цаг    

ЕСӨН НАСТАЙ ХҮҮ ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРГАВ
14 цаг    

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛД АНУ-ЫН ИРГЭН НАС БАРЖЭЭ
14 цаг    

АЙЛЧЛАЛ: ТОКИОД МАНАЙ УЛС ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ
16 цаг    

Ж.БАТЗАНДАН: МАНАН-ГИЙН ТОЛГОЙЛОГЧ МАРГААШИЙН ДОТОР АЖЛАА ӨГӨХГҮЙ БОЛ ӨРӨӨНӨӨС НЬ ЧИРЧ ГАРГАНА
16 цаг    

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭД ТУСЛАХ САНГААС ЭНЭ ОНД 185 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛААД БАЙГАА ГЭНЭ
17 цаг    

ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
17 цаг    

ХААН БАНКНЫ АТМ-ЫН АЛДААНААС БОЛЖ ДАХИН НЭГ ХҮН ЯЛТАН БОЛЛОО
17 цаг    

НЭВТРҮҮЛЭГЧ ЗАЛУУ БУСДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ
17 цаг    

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН СҮҮЛЧИЙН ГУЙЛТ
17 цаг    

ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДСЭНГҮЙ
17 цаг    

С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл
17 цаг    

Судлаач Д.Ганхуяг: Нуралт хийгээд боломж
17 цаг    

ЁС ЗҮЙГҮЙ ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО
17 цаг    

TIME сэтгүүлийн 2018 оны онцлох арван хүн
18 цаг    

ЭРХ БАРИГЧДАД АН-ЫН IX-Р ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨӨЛӨГЧДӨӨС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
18 цаг    

ТОКИОД МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ
18 цаг    

“MNET ASIAN MUSIC AWARDS”-ЫН ХӨТЛӨГЧӨӨР С.ГАНТОГОО, Б.ЯНЖИНДУЛАМ НАР АЖИЛЛАНА
18 цаг    

ЧУУЛГАН: САЙДУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
18 цаг    

ХОТЫН ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТБАЯСГАЛАН ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГЧЭЭ
18 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
18 цаг    

АН БҮЛГЭЭ АВЧ ҮЛДЭХЭЭР ШИЙДЖЭЭ
18 цаг    

М.ЭНХ-АМАР: ХӨНГӨН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН 5-6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖТОЙ
18 цаг    

ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ АМБИЦАА ЗАСГИЙН ГАЗАР ЭРГЭН САНАЛАА
18 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
18 цаг    

"ЦАЙНЫ ГАНЦАА" АЛДСАН ХЭНТИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙГ 2020 ОН ХҮРТЭЛ ХЭН Ч ТӨЛӨӨЛӨХГҮЙ
18 цаг    

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ
18 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
18 цаг    

ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД: ИРГЭН ОЮУНЫ БИЕД ХАЛДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ, БҮХ ТАЛААР ТУСАЛЖ ДЭМЖСЭН
1 өдөр    

М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГИШҮҮД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР, М.СОНОМПИЛ, Ц.ОЮУНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

С.АРИУНБОЛД: ЭМЧИЙН БИЕД ХАЛДАХ, ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН
1 өдөр    

“ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО
1 өдөр    

УТААТАЙ МЭДЭЭ - Г.УЯНГА: УТААНААС БОЛЖ ХОЁР Ч ХҮҮХЭД МИНЬ ХЭВЛИЙДЭЭ АМЬГҮЙ БОЛСОН
1 өдөр    

МАНАН-ИЙН ДҮРИЙГ ТОДОТГОСОН 22 ГИШҮҮН
1 өдөр    

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭХ ШИНЭ ОРЧИН ХАЙЖ БАЙНА УУ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.