Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 14
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХНХЯ-НААС “АХМАД НАСТНЫГ ТЭТГЭВЭРТ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА •

НИЙТЛЭСЭН: 2018-12-06 12:48:26
Нийгэм > Хов жив | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 3.3.22.1-т “…Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ хүрээнд ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь Ахмад настны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн, тэтгэвэр тогтоолгож байгаа ахамад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэж, байгууллага хамт олныхоо дэмжлэгээр ажил хөдөлмөрийн идэвхтэй үеэс амьдралын дараагийн үедээ сэтгэл хангалуун шилжих боломжийг олгоход оршиж байгаа аж.

ХХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийнхэн, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэхэд хэрэгцээт сургалтын модуль, араг зүйн удирдамжийг боловсруулж дуусгажээ.

Энэ сарын 5-наас сургалтууд нь эхэлсэн байна.

Ер нь бол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгчид буюу зорилтот бүлэг, хөтөлбөрт оролцогч бусад талууд нэгдмэл ойлголт, хандлагатай байх явдал гэж ХНХЯ үзэж байгаа юм байна.

Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж,  төр, засгийн бодлого шийдвэр, олон улсын нийтлэг чиг хандлага болон түүнд гарч буй эерэг өөрчлөлт зэргээр оролцогч талууд мэдээлэл солилцох, зөвшилцөх, гарын авлага, арга зүйгээр хангах зэрэг арга хэмжээг байнга авах нь чухал. Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь ахмад настныг нийгмийн идэвхгүй гишүүн, тэжээлгэгч гэсэн үзлээс татгалзаж, нас бол хүний хөдөлмөрлөх, сэтгэж бодох, бүтээх чадварын үзүүлэлт биш гэж үзэх боллоо. Энэ үзлийн үүднээс ажилтныг аль болох удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах, мэргэжил, мэдлэг, чадвар, ажил амьдралын арга туршлагыг нь өвлүүлж үлдээхийг эрмэлзэх болсныг, ажилтныг тэтгэврийн насанд хүрмэгц шууд тэтгэвэр тогтоолгохыг шаардах, ажлаас чөлөөлөх нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал ахуйд сөрөг нөлөөтэй зэргийг сайтар ойлгосон байх ёстой гэж байна.

Мөн тэтгэвэр тогтоолгож буй ахмад настан нь хүний эрхийг бусдын адил эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийг  ажилтан ямар нэгэн хязгаарлалт, хориглолтгүйгээр эдлэх эрхтэй. Үүнийг хөтөлбөрт оролцогч бүх талууд түүний дотор ажилтан, түүний гэр бүлийн гишүүд,  мэдэж байх учиртай. Тиймээс тэдэнд зориулан хууль эрх зүйн сургалт зорион байгуулах, зөвлөгөө өгүүлэх шаардлагатай.

Үүнээс гадна ажилтныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа талуудын оролцоонд түшиглэнэ. Тухайн ажилтны эдийн засгийн, нийгмийн, сэтгэл зүйн хэрэгцээг  өөрөө хэнээс ч илүү мэдэх учраас бүх хэрэгцээг тодорхойлохдоо ажилтныг, шаардлагатай бол гэр бүлийн гишүүдийг оролцуулах хэрэгтэй.

Зарим хүн хэл яриагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай байдаг бол зарим хүнд тийм чадвар дутмаг байдаг учир гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор сайн төлөвлөгөө гаргах боломжтой. Санал хүсэлтийг бичгээр авах нь ажилтан гэр билийн гишүүдтэйгээ зөвлөлдөж хэрэгцээгээ илүү сайн тодорхойлох боломж олгоно.

Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх төлөвлгөөний гол эзэн нь ажилтан өөрөө бөгөөд уг төлөвлөгөөнд тусгагдсан ажил түүний болон гэр бүл, хамт олных нь оролцоотой хийгдэх учиртай гэсэн зарчмыг ХНХЯ, “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй Ажлын хэсгийнхэн барьж байгаа аж.

ХНХЯ, Монголын ахмадын холбоотой хамтран төрийн захиргааны, төрийн үйлчилгээний болон   төрийн өмчит үйлдвэрийн газар, эрүүлийг хамгаалах, урлаг, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, банк, санхүү, даатгал, цэрэг, цагдаа , худалдаа, нийтийн хоол, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын  1130  ажилтан, албан хаагчдыг хамруулан судалгаа хийсэн байна.

Судалгаанд оролцогсдын асуултад хариулсан байдлаас үзвэл тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн хувьд 65,4  хувь нь “…Бэлтгэлтэй”,  34,6 хувь нь “…Бэлтгэлгүй” гэсэн бол 46,2 хувьд нь /522/  “…Тэтгэвэрт гарахад дассан ажил, хамт олонгүй болно, тогтмол орлогогүй болно” гэсэн эмзэглэл байна. Харин  38,3 хувь /436/  “…Эмзэглэх зүйлгүй”, 15,5 хувь нь “…Тэтгэвэртээ хурдан гармаар байна” гэж хариулсан байна.

Тэтгэвэрт гарах шалтгаанаа тодорхойлсон 827 хүний 18,8 хувь нь “…Эрүүл мэндийн”, 7,8 хувь нь “…Хамт ажиллагсад тэтгэвэртээ гарахыг сануулдаг”, 26,6 хувь нь “…Цалин тэтгэврээ аваад үргэлжлүүлэн ажилламаар байна” гэсэн бол   тэтгэвэртээ гараад шинэ  мэргэжил эзэмшин байнгын орлоготой болох  мэргэжлийн сонголт 50 гаруй хүн хийснээ хэлжээ.

“…Та тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах талаар тооцож бодож үзсэн үү” гэсэн асуултад  70,9  хувь нь  “Үзээгүй,  Цагаа болохоор бодно, Чадахгүй”  гэсэн байна.

“…Хэрэв та хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ямар нэг зөрчилтэй бол уг дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаагаа яаж сэргээн тогтоолгохыг мэдэж байна уу” гэсэн асуултад  74,9. хувь нь “…Нийгмийн даатгалд хандана”, үлдэх хэсэг “…Мэдэхгүй” гэж хариулсан байна. “…Та тэтгэвэртээ гарах дөхөөд ирэхээр  байгууллагынхаа зүгээс танд зориулан ямар үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна вэ” гэсэн асуултад 22,6 хувь нь “…Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлж өгөөсэй” гэж хүсдэг байхад 51,4 хувь нь “…Ажиллаж буй байгууллагууд нь  тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төр засгийн дээд шагналд тодорхойлох, хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэж дадлага, туршлагыг нь бусдад танилцуулах ажил зохион байгуулдаг бол сайхан л байна” гэсэн бодолтой байдгаа илэрхийлжээ.

Судалгаанд хамрагсдын  51,5 хувь нь 1-6 жилийн тэтгэвэрт гарах ажилтан албан хаагч  байгаа боловч 82,1 хувь нь “Ахмад настны  хууль”-ийг судлаагүй гэдгээ хэлсэн байна. “…Энэ хуулийн талаар сонссон” гэж хариулсан байна.

Иймээс аж ахуйн нэгж байгууллага  тэтгэвэрт гарах дөхөж буй ажилтнууддаа зориулан  тэтгэвэрт гарахаас өмнө  ахмад настны талаар гарсан хууль болон түүнтэй холбогдон гарсан тогтоол  шийдвэрийг танилцуулах, сурталчлах төрөл бүрийн сургалтыг өргөн хүрээтэй зохион байгуулж байх шаардлагатай байгааг   харуулж байна гэж ажлын хэсгийнхэн онцолсон.

“Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлээд зургаан сарын хугацаанд туршин хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: LEADER.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ТАГНУУЛЫН АЖИЛТАН "ШАНГРИЛЛА" ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДЖЭЭ
11 цаг    

УЛСЫН ХЭМЖЭЭНД 35 МЯНГАН ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭСЭЭ ТУСДАА АМЬДАРЧ БАЙНА
11 цаг    

АЛТАН ШААХАЙ”-ГААР ГАЦУУРАА ЧИМЖЭЭ
11 цаг    

“ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
12 цаг    

"АГЕНТ 007" 2019 ОНД ДЭЛГЭЦНЭЭ ГАРНА
13 цаг    

ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
13 цаг    

ОДДЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТРЭНД ХУВЦАСЛАЛТ
13 цаг    

Ө.ҮЛЭМЖТӨГС: ЦООЖТОЙ ГҮҮР
13 цаг    

МЕССИ, РОНАЛДУ НАР ШИГ НЕЙМАР БАС ТАТВАРЫН АСУУДАЛД ХОЛБОГДОН ШҮҮХЭД ОЧИХ ГЭЖ БАЙНА
13 цаг    

ЯПОН УЛС ИРЭХ IV САРААС ГАДНЫН ОРНУУДААС 300 МЯНГАН АЖИЛЧИН АВНА
13 цаг    

10 АЙМАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА
13 цаг    

УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ ХУУЛЬД ЗААСАН ТАВАН ҮНДЭСЛЭЛ
13 цаг    

СЕКСИ ХӨТЛӨГЧ Б.АРИГУН БУУРЬ СЭЛГЭЛЭЭ
13 цаг    

ОЛИГАРХ БОЛОХ РОМАНТИЗМЫН ЗОЛИОС НЬ СОНГОГЧИД БАЙХ ЁСГҮЙ
14 цаг    

ЕСӨН НАСТАЙ ХҮҮ ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРГАВ
14 цаг    

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛД АНУ-ЫН ИРГЭН НАС БАРЖЭЭ
14 цаг    

АЙЛЧЛАЛ: ТОКИОД МАНАЙ УЛС ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ
16 цаг    

Ж.БАТЗАНДАН: МАНАН-ГИЙН ТОЛГОЙЛОГЧ МАРГААШИЙН ДОТОР АЖЛАА ӨГӨХГҮЙ БОЛ ӨРӨӨНӨӨС НЬ ЧИРЧ ГАРГАНА
16 цаг    

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭД ТУСЛАХ САНГААС ЭНЭ ОНД 185 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛААД БАЙГАА ГЭНЭ
17 цаг    

ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
17 цаг    

ХААН БАНКНЫ АТМ-ЫН АЛДААНААС БОЛЖ ДАХИН НЭГ ХҮН ЯЛТАН БОЛЛОО
17 цаг    

НЭВТРҮҮЛЭГЧ ЗАЛУУ БУСДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ
17 цаг    

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН СҮҮЛЧИЙН ГУЙЛТ
17 цаг    

ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДСЭНГҮЙ
17 цаг    

С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл
17 цаг    

Судлаач Д.Ганхуяг: Нуралт хийгээд боломж
17 цаг    

ЁС ЗҮЙГҮЙ ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО
17 цаг    

TIME сэтгүүлийн 2018 оны онцлох арван хүн
18 цаг    

ЭРХ БАРИГЧДАД АН-ЫН IX-Р ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨӨЛӨГЧДӨӨС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
18 цаг    

ТОКИОД МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ
19 цаг    

“MNET ASIAN MUSIC AWARDS”-ЫН ХӨТЛӨГЧӨӨР С.ГАНТОГОО, Б.ЯНЖИНДУЛАМ НАР АЖИЛЛАНА
19 цаг    

ЧУУЛГАН: САЙДУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
19 цаг    

ХОТЫН ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТБАЯСГАЛАН ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГЧЭЭ
19 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
19 цаг    

АН БҮЛГЭЭ АВЧ ҮЛДЭХЭЭР ШИЙДЖЭЭ
19 цаг    

М.ЭНХ-АМАР: ХӨНГӨН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН 5-6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖТОЙ
19 цаг    

ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ АМБИЦАА ЗАСГИЙН ГАЗАР ЭРГЭН САНАЛАА
19 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
19 цаг    

"ЦАЙНЫ ГАНЦАА" АЛДСАН ХЭНТИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙГ 2020 ОН ХҮРТЭЛ ХЭН Ч ТӨЛӨӨЛӨХГҮЙ
19 цаг    

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ
19 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
19 цаг    

ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД: ИРГЭН ОЮУНЫ БИЕД ХАЛДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ, БҮХ ТАЛААР ТУСАЛЖ ДЭМЖСЭН
1 өдөр    

М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГИШҮҮД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР, М.СОНОМПИЛ, Ц.ОЮУНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
1 өдөр    

С.АРИУНБОЛД: ЭМЧИЙН БИЕД ХАЛДАХ, ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН
1 өдөр    

“ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО
1 өдөр    

УТААТАЙ МЭДЭЭ - Г.УЯНГА: УТААНААС БОЛЖ ХОЁР Ч ХҮҮХЭД МИНЬ ХЭВЛИЙДЭЭ АМЬГҮЙ БОЛСОН
1 өдөр    

МАНАН-ИЙН ДҮРИЙГ ТОДОТГОСОН 22 ГИШҮҮН
1 өдөр    

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭХ ШИНЭ ОРЧИН ХАЙЖ БАЙНА УУ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.