Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭНЭ САРЫН 7-НООС АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРНА ГЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-12-05 17:12:21
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнөөдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрсэн тухай Засгийн газрын ХМА мэдээллээ.Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой.

Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ.Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов. НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН БОЛНОМонгол

Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мөн энэ өдөр БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзан Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь

Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан байна.  Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ҮЕ ҮЕИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧИД ЧУУЛЖ БАЙНА
1 минут    

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ ШУУРНА
6 минут    

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН АЗИЙН АШТ: МОНГОЛЫН БАГ ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЛЭЭ
7 минут    

Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ДАРГААР АЖИЛЛАНА
13 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗҮҮН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
15 минут    

АНУ РУУ ТАТВАРГҮЙ ЭКСПОРТЛОХ ХУУЛЬ ОНЫ СҮҮЛЭЭР ХЭРЭГЖИНЭ
17 минут    

МАНАЙ ЭКСПОРТ ХЯТАДЫН ГАНЦ ӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГ Ч ХАНГАХГҮЙ
20 минут    

ГУЧИН ШУУДАЙ МАЛЫН ГҮЗЭЭГ ХИЛЭЭР НУУН ГАРГАХ ГЭЖЭЭ
21 минут    

ГУРВАН ҮЕИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
26 минут    

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
27 минут    

АН-ААС НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ
29 минут    

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ
30 минут    

Д.ДАГВАДОРЖ: ИХ ӨВГӨДИЙН НУТГААСАА АДИС АВААД МОРД ДОО, ХҮҮ МИНЬ
31 минут    

“БОЛОР ЦОМ-37” НААДАМ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛНО
1 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
1 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

ИРЭХ САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
2 цаг    

УЛААНБААТАРТ 12 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

АРДЧИЛСАН НАМ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
17 цаг    

ЭРГЭЭД ХАРТАЛ Д.ДАВААХҮҮ АХ ТОЛГОЙ ДОХИЖ ХАРАГДСАН...
19 цаг    

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ
20 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
20 цаг    

ЖҮЖИГЧИН А.ТУЯАГИЙН "МӨӨМДСӨН" ЗУРГУУД...
20 цаг    

"MOODLE"-ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АРВАН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
20 цаг    

УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
20 цаг    

“ДОБИНО” ХЗХ-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
20 цаг    

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСНЫ АМЬД АХУЙДАА ӨГСӨН СҮҮЛЧИЙН ЯРИА
20 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЭД ОГЦРОХЫГ ШААРДЛАА
21 цаг    

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
21 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭМЦЛИЙГ ДЭМЖИНЭ
21 цаг    

НИЙСЛЭЛИЙН ОЙГООС 2019 ОНД БЭЛТГЭХ МОДНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
21 цаг    

"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
21 цаг    

БНПУ-ЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН АКАДЕМИД АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
22 цаг    

ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН 98 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
22 цаг    

ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО
22 цаг    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ
23 цаг    

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
23 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХ: О.ХАНГАЙ, Э.ОЮУНБОЛД НАР УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

MERRIGE MERRIGE ТӨГС ГОО ЗҮЙ EVOSTUDIO ХАМТДАА ТЭСРЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
1 өдөр    

ХЗБХ: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
1 өдөр    

УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛЫН САГСЧИД БНСУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
1 өдөр    

ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
1 өдөр    

‘’БИ СЭЛЖ ЧАДНА’’ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
1 өдөр    

ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙГ ХАДГАЛДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛОХ УУ
1 өдөр    

ФЭЙСБҮҮКЭЭС 2.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН: М.ЭНХБОЛДЫГ БООРЛОСООР БАЙГААД БИД ОГЦРУУЛСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД УИХ-Д ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ
1 өдөр    

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?
1 өдөр    

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛАА
1 өдөр    

ХӨРВӨХ ЭГНЭЭГ 32-ЫН ТОЙРГООС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМД ТУРШИНА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.