Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НИТХ: ТӨСВИЙН ТАЛААРХ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ

НИЙТЛЭСЭН: 2018-12-05 14:35:51
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн 2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой.

Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудлын талаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо. Бүлгийн дарга Р.Дагва дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Бүлэг хуралдаад нийслэлийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгартай гэж дүгнэлээ. Нийслэлийн 2019 оны төсвийн төсөлд төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Орон нутгийн төсвийн 40 хувийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын харилцааг зохицуулах зэрэг ажлын зардлыг 43.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэх зэрэг ажилд оновчтой зардал тусгажээ. 2018 оны газар зохион байгуулалтын төвлөгөө, түүнээс нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн биелэлт давсан байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг МАН-ын бүлэг оновчтой гэж дүгнэлээ. Мөн ирэх оны өмч хувьчлалын төслийг дэмжиж байна” гэсэн юм. Улмаар тус бүлгээс ирэх оны төсөвт нэмэлтээр Эмээлтийн паркийн магадлалын шинжилгээнд 400 сая, Чингэлтэй дүүргийн I хорооны инженерийн шугамыг шинэчлэхэд 1.4 тэрбум, барилга байгууламжийн гамшгийн үнэлгээ хийхэд 200 сая, хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, “Монгол наадам цогцолбор”-ын дэд бүтцийг сайжруулахад 300 сая, “Ус сувгийн удирдах газар”-т шинээр долоон машин нэмж авахад 700 сая, нийтийн эзэмшлийн талбайд явган зам тавихад нэмж тавихад нэг тэрбум төгрөг тусгах санал гаргасан юм. Үүнээс гадна ирэх онд хувьчлах зүйлийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Б” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүргийн дэх хуучин барилгыг нэмж оруулах санал гаргалаа. Мөн концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулах бүтээн байгуулалтын ажлыг нэмэх санал гаргасан.

Харин нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийг дүгнэлийн тус бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. Тэрбээр “2019 оны төсвийн орлогыг 2016 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн орлого жил бүр 150 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй ч иргэдийн амьдрал сайжирсангүй, урсгал зардал л нэмэгджээ. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаад дараах дүгнэлтийг гаргалаа. Хотын захиргааны шинэ байр барих ажлаас 20, Улаанбаатар хотын ойг тэмдэглэхээр тусгасан гурав, шинэ байранд тавилга авахаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасах саналтай байна. Мөн “Орон сууцны хөтөлбөр”-т тусгасан 10 тэрбум төгрөгийг хасах санал гаргалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж буй нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ингээд намын бүлэг ахмадын орон сууцны хөтөлбөрт 10, орон сууцны хуучин барилгын засварт хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэж үзлээ. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 200, хөрсний бохирдлыг бууруулах ажилд 150 сая төгрөг нэмүүлэх санал гаргалаа” гэсэн юм.

Намын бүлгүүд дүгнэлтээ танилцуулж, саналаа хэлсний дараа хороод санал, дүгнэлтээ танилцуулав. “Азжаргалтай хот хороо”-ны гишүүн Б.Сүхбаатар хорооныхоо дүгнэлийг танилцуулж нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дахь камержууулалтыг сайжруулж, автобусны буудлыг засах хөрөнгийг нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргав. “Нийгмийн бодлогын хороо”-ны санал, дүгнэлтийг хорооны дарга Д.Мөнхжаргал танилцуулж, “Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж үзэв. Хорооноос “Уншлагыг дэмжих-2020” хөтөлбөрийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг дэмжиж байна” гэв. “Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо”-ны дүгнэлтийг “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварт хоёр, цахилгаан шатны засварт нэг тэрбус төгрөг нэмж тусгах санал гаргаж байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Харин дэд бүтцийн төв байгуулах ажлаас таван тэрбум төгрөгийг хасах нь зөв гэж дүгнэлээ” хэмээн хорооны дарга Л.Нарантуяа танилцууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.