Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.ЭРДЭНЭ: БУРУУТАЙ ҮЙЛДЭЛД НЬ ТОХИРСОН ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН

НИЙТЛЭСЭН: 2018-12-04 15:15:15
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

  • УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа.

-АН-аас гаргасан шийдвэр зарчмын хувьд зөрүүтэй байна. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж гурван гишүүн кноп дарсан шүү дээ. Нэгийг нь хөөж, хоёрынх нь эрхийг хасаж байгаа нь хэр шударга шийдвэр вэ?

-УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын хувьд  намын шийдвэрээс зөрж товчлуур дарсан. Харин Ж.Батзандангийн хувьд  намын эв нэгдэл, дотоод асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсрэг ярилцлага өгч, байр суурь илэрхийлсэн. Эсрэг санал өгсөн гэдэг хоёр үйлдлээр нь намын гишүүнчлэлээс хасах шийтгэл ногдуулж байгаа юм.  Харин нөгөө хоёрт нь намын шийдвэрийн эсрэг байр суурь баримталсан гэдгээр нь нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хасаж байна. Гэм буруутай үйлдэлд  нь тохирсон шийтгэл ногдуулж байгаа нь шударга зарчим.

-Н.Алтанхуягийн Засг­ийн газрыг 2014 онд огцруулахад Д.Эрдэнэбат гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед яагаад хариуцлага тооцоогүй юм бэ?

-Үүнийг энд ярих шаардлагагүй. Би Ж.Батзандан гишүүний яриаг үзсэн. Ярилцлагадаа янз бүрийн зүйл  ярьж байна лээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хэн ч оролцоогүй. Ганцхан хүн гарын үсэг зурсан нь Ж.Батзандан өөрөө шүү дээ. Надад баримт нь байна. МАН-ын гишүүдийн дунд ганцхан Ж.Батзандангийн гарын үсэг байсан.  Өөр хүний гарын үсэг байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж улаан цагаан худлаа ярьж болохгүй. Ж.Эрдэнэбатын гарын үсгийг Д.Эрдэнэбат гэж андуурсан байх.

-АН-ын гишүүдийг  кнопоо үнэлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Энэ үнэн эсэх мэдэгдэх нь цаг хугацаа­ны  асуудал. Тухайлбал, Ж.Батзандангийн ах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын зөвлөх хийж байгаа нь үнэн. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад огцорсон. Гэтэл эргээд Засгийн газрын тэргүүнийхээ зөвлөхөөр ажиллаж байх жишээтэй. Ж.Батзандангийн өөр нэг ах нь Хөххотын дэд консулаар саяхан томилогдсон нь бас үнэн. Ж.Батзандангийн эхнэр нь  нүүрсний тээвэр хийдэг нь үнэн шүү дээ. Тээврийн компанитай. Л.Болд гишүүн “Богд” банктай нь үнэн. Энэ  бүгдийг ашиг сонирхлын зөрчилтэй холбож, тохироо хийсэн эсэхийг би мэдэхгүй. Хийсэн байхыг бас үгүйсгэхгүй.

-Үүнээс харахад АН дотор задрал болж, хуваагдаж байна гэж ойлгож болох уу?

-Хуваагдсан зүйл байхгүй. Бидэнд булаацалдах эрх мэдэл байхгүй. Ашиг сонирхол ч алга. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд явж байгаа. Харин хувь хүний ёс зүй, суртахууны асуудал л ярьж байна. Нам дотор ямар ч хагарал байхгүй гэдгийг хэлмээр байна.

-УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нар намаасаа гарвал  АН бүлэггүй болох уу?

-Тэр хоёр гишүүний хувьд нээлттэй. Тухайн хүн хүсэлтээ гаргаад явбал асуудалгүй. АН бүлэггүй болох байсан ч бид байр сууринаасаа ухрахгүй гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.