Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МАН-ЫН БААСАН ДЭЭР АН ХАЛТИРЛАА

НИЙТЛЭСЭН: 2018-12-04 10:41:56
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 1

Ирэх өдрүүдэд АН-ын IX-р Их Хурал болно. Тус хурлын уур амьсгал нилээд ширүүн өрнөх нь тодорхой болоод байна.

Учир нь өчигдөр АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан шийдвэрээ танилцуулсан юм.

Ингэхдээ тэднийг намын бодлогын эсрэг байж Ерөнхий сайдыг авч үлдэх санал өгч намын дүрмээ зөрчсөн гэж АН-ын удирдлагууд тайлбарлаад байгаа.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "Бий болгосон ардчиллын үнэт зүйл рүү дайрах гэсэн уур амьсгал ноёлох байдалтай болж байна. Тийм учраас бий болсон асуудлыг зөв тийш нь оруулахын тулд тодорхой улс төрийн шийдвэр гаргасан. Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй байдаг. Энэ хүрээнд АН Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлж хууль ёсны улс төрийн намын үйл ажиллагаа явуулж байна.

АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийн намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Энэхүү дүрмээ хүлээн зөвшөөрч, АН-ын үнэт зүйл, үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс АН-д нэгдэж АН-ын гишүүн гишүүний эрх үүргийг хэрэгжүүлэх дүрэм журамтай. Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд намын үндсэн дүрмийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа” гэж онцолсон.

АН-ын зүгээс гаргасан шийдвэртээ адилхан алдаатай гурван гишүүнийхээ зөвхөн нэгийг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Ингэх болсон гол шалтгаан нь УИХ дахь бүлгээ хамгаалж үлдэхийг хичээсэн бололтой.

Гэвч намаасаа сахилгын шийтгэл хүртэж, улмаар нэр дэвших эрхээ хасуулаад буй Л.Болд гишүүний зүгээс "Ардчилсан намын бүлгээс гарна" гэдгээ мэдэгдчихлээ.

Тэрбээр, АН-аас энэ Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Тийм саналд би гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг л санал өгөхийг хориглодог. Хэрвээ Ж.Батзандан, Д.Мурат бид гурав өөрийнхөө Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн бол харин ч буруудах байсан.

Би яг одоо АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна. Би АН-ын бүлгийг тарааж байна. Цаашид АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнд гар бие оролцоно. Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам. Сонгуульд өрсөлдөх хүртэл намын гишүүн байдаг. Өрсөлдөөд сонгогдсон бол УИХ-ын гишүүн, төрийн хүн болдог. Ардчилал бол цөөнхийн хүндэлдэг нийгэм шүү" гэсэн юм.

Ийнхүү эрх баригч МАН-ын тарьсан толхилцооний үр дүнгээр АН-ынхан бүлэггүй болох хэмжээнд тулж ирлээ. Нөгөө холуур явсан гайг өөртөө дуудна гэгч болов бололтой. Түүнчлэн С.Эрдэнийн мэдрэмжгүй, цагаа олоогүй шийдвэрийн балгаар АН-д итгэх иргэдийн итгэл буцаад ёроолдоо тултал уначихлаа.

Гэтэл саяхан булайгаа дэлгэлцсэн эрх баригч МАН, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар АН-ын гурвын буянаар засгаа тогтоон барьж чадлаа. Харин МАН-ын баасан дээр АН халтирчихлаа.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
иииииии   
ОГНОО:2018-12-04 12:21:25 | IP:66.181.187.127   

ШИНЭ МЭДЭЭ
ҮЕ ҮЕИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧИД ЧУУЛЖ БАЙНА
3 минут    

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ ШУУРНА
7 минут    

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН АЗИЙН АШТ: МОНГОЛЫН БАГ ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЛЭЭ
9 минут    

Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ДАРГААР АЖИЛЛАНА
15 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗҮҮН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
17 минут    

АНУ РУУ ТАТВАРГҮЙ ЭКСПОРТЛОХ ХУУЛЬ ОНЫ СҮҮЛЭЭР ХЭРЭГЖИНЭ
19 минут    

МАНАЙ ЭКСПОРТ ХЯТАДЫН ГАНЦ ӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГ Ч ХАНГАХГҮЙ
21 минут    

ГУЧИН ШУУДАЙ МАЛЫН ГҮЗЭЭГ ХИЛЭЭР НУУН ГАРГАХ ГЭЖЭЭ
23 минут    

ГУРВАН ҮЕИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
27 минут    

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
29 минут    

АН-ААС НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ
30 минут    

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ
32 минут    

Д.ДАГВАДОРЖ: ИХ ӨВГӨДИЙН НУТГААСАА АДИС АВААД МОРД ДОО, ХҮҮ МИНЬ
32 минут    

“БОЛОР ЦОМ-37” НААДАМ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛНО
1 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
2 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

ИРЭХ САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
2 цаг    

УЛААНБААТАРТ 12 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

АРДЧИЛСАН НАМ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
17 цаг    

ЭРГЭЭД ХАРТАЛ Д.ДАВААХҮҮ АХ ТОЛГОЙ ДОХИЖ ХАРАГДСАН...
19 цаг    

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ
20 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
20 цаг    

ЖҮЖИГЧИН А.ТУЯАГИЙН "МӨӨМДСӨН" ЗУРГУУД...
20 цаг    

"MOODLE"-ИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АРВАН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
20 цаг    

УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
20 цаг    

“ДОБИНО” ХЗХ-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
20 цаг    

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСНЫ АМЬД АХУЙДАА ӨГСӨН СҮҮЛЧИЙН ЯРИА
20 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЭД ОГЦРОХЫГ ШААРДЛАА
21 цаг    

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
21 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭМЦЛИЙГ ДЭМЖИНЭ
21 цаг    

НИЙСЛЭЛИЙН ОЙГООС 2019 ОНД БЭЛТГЭХ МОДНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
21 цаг    

"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
21 цаг    

БНПУ-ЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН АКАДЕМИД АЛБА ХААГЧДЫГ СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
22 цаг    

ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН 98 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
22 цаг    

ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО
22 цаг    

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ
23 цаг    

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
23 цаг    

ҮНДЭСНИЙ БӨХ: О.ХАНГАЙ, Э.ОЮУНБОЛД НАР УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

MERRIGE MERRIGE ТӨГС ГОО ЗҮЙ EVOSTUDIO ХАМТДАА ТЭСРЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
1 өдөр    

ХЗБХ: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
1 өдөр    

УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛЫН САГСЧИД БНСУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
1 өдөр    

ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
1 өдөр    

‘’БИ СЭЛЖ ЧАДНА’’ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
1 өдөр    

ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙГ ХАДГАЛДАГ БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛОХ УУ
1 өдөр    

ФЭЙСБҮҮКЭЭС 2.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ
1 өдөр    

Ж.БАТЗАНДАН: М.ЭНХБОЛДЫГ БООРЛОСООР БАЙГААД БИД ОГЦРУУЛСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД УИХ-Д ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ
1 өдөр    

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?
1 өдөр    

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛАА
1 өдөр    

ХӨРВӨХ ЭГНЭЭГ 32-ЫН ТОЙРГООС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМД ТУРШИНА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.