Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

PRIUS-тэй хүн заавал унш

НИЙТЛЭСЭН: 2018-11-20 16:58:49
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Приус машиныг Тоёота корпораци 1997 оноос анх үйлдвэрлэсэн. Приус 10 гэж нэрлэдэг анхны загвараа 2001 он хүртэл үйлдвэрлэсэн.

Прис 11-ийг 2001-2003 онуудад, хоёр дахь хувилбар болох Приус 20-ийг 2003-2009 онуудад үйлдвэрлээд. 2009 оноо гурав дахь үеийн Приус 30-ийг үйлдвэрлэж байна. Приус 20 загварыг 2005-2009 онуудад Хятадад үйлдвэрлэсэн байжээ.

Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гражид автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

- HYBRID машины тухай?

- Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

- PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?

- Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

- PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ?

- Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

- PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ?

- Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ? Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri¬us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

- Механик кроптой PRIUS бий юу?

- Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

- Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу?

- Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy¬ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

- PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ?

- Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.

- PRIUS хэдэн жил болох вэ?

- Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

- PRIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ?

- Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. Гуравхан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.

- PRIUS-ээр юм чирж болох уу?

- Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.

- Арын суудлыг эвхэж болох уу?

- Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

- PRIUS-ийг холбож асааж болох уу?

- Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

- LEVs, ULEVs, SU¬LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир?

- LEV гэдэг бол Low Emission Vehicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve¬hicle буюу bаш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol¬ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи ашиглаж бараг л тэг /0/ хорт утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.

- TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?

- Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.

http://news.zone.mn/news/39899.htm Бичээчийн Батмөнх 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТУЛАМ БУЛААЛДАХ ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БАГ ҮЛДЭВ
4 цаг    

“ХАЙРХАН ХОРООЛОЛ” СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙШИН РУУ БИЕ ЗАССАН ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЦАМЦААР НЬ ШЭЭСИЙГ АРЧУУЛЖЭЭ
4 цаг    

МАН-ЫНХАН "СТАНДАРТ" БАНКНЫ ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ МӨНГӨ УГААСАН УУ?
5 цаг    

ГУРВАН ӨДӨР АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ
5 цаг    

ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ТӨГСЦОГТ ХУУРАЙ АХДАА “ROLLS ROYCE CULLINAN” МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
5 цаг    

"ГЛОБАЛ ХУРД" ХХК"-ИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС БЕТОН УНАЖ ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРСТЭХ ШАХЖЭЭ
6 цаг    

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТЭР ИРВЭСНИЙ НУТАГ ЧИНЬ ХОЛ БАЙГАА. УУРХАЙГ ЗОГСООХ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ
6 цаг    

ЗАСГИЙН ГАЗРААС ХЯТАДЫН КОМПАНИД "АМЛАСАН" 50 ГА ГАЗРЫН АСУУДЛЫГ ДОТООДЫН ХҮЛЭМЖ ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ
7 цаг    

МАРГАЛДСАНЫ УЛМААС ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖЭЭ
7 цаг    

НИЙСЛЭЛД ОН ГАРСААР ӨНЖМӨЛ, ШАР ӨВС ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН ДУУДЛАГА 200-Д ХҮРЧЭЭ
7 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
7 цаг    

УЛААНБААТАРТ ШОРООН ШУУРГА БОЛЖ БАЙНА
8 цаг    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
8 цаг    

БОГД УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 5 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
9 цаг    

МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ГХЯ ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
9 цаг    

МАН-ЫН СҮҮЛЧИЙН “ШАХАА” БУЮУ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО
9 цаг    

ЮМСЫН ИНТЕРНЭТ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
9 цаг    

МАРГААШ БОЛОХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХОГ ХАЯГДАЛ ХУДАЛДАЖ АВАХ 30 ЦЭГ
9 цаг    

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН Б.УНДАРМАА ОХИНЫГ 80 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХАЙЖ БАЙНА
9 цаг    

ЯПОНЫ АСО ГАЛТ УУЛ ДАХИН ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ
10 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
10 цаг    

БАЙНГЫН ХОРОО МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
10 цаг    

“ИХ СУРГУУЛИЙН НОМ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
10 цаг    

ГАДААДЫН 4,900 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА
10 цаг    

"THE HU" ХАМТЛАГИЙН ДУУНУУД БИЛЛБОАРДЫН ХАРД РОК ДУУНЫ БОРЛУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
11 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ ХУРАЛДЛАА
11 цаг    

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬД БАЙСАН УНАГАНААС ШИНГЭН ЦУС, ШЭЭС ИЛЭРЧЭЭ
11 цаг    

"КАПИТАЛ" БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
11 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАЯГЛАСАН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ?
11 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, АЯЛАЛ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
11 цаг    

АМИА АЛДСАН ЗАЛУУСЫН АР ГЭРТ ОРОН СУУЦ ӨГӨХИЙГ УРИАЛЛАА
12 цаг    

ӨРИЙГ ҮЛДЭЭХ БУС, ӨӨРСДИЙН ХЭР ЧАДЛААР БАГАССАН
12 цаг    

ГАДААД ОРНУУДАД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОХ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДОРЧЭЭ.
12 цаг    

МОНГОЛЧУУД ЯПОН ХҮНТЭЙ АДИЛ НӨХЦӨЛД, АДИЛ ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
12 цаг    

ТАТВАРЫН БУЦААЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
12 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГ, ТӨВ АЙМАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
12 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
13 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
13 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ӨЛЗИЙТЭЙ САЙН
13 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА
13 цаг    

М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
1 өдөр    

ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЖОРЛОН ТОХИЖУУЛСАН ГЭВ ҮҮ?
1 өдөр    

"WENDY BAKERY” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТАД БҮДРЭВ
1 өдөр    

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙНХАН Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ТУШААЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ЭЛДЭВ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН "НАРАН УРГАХУЙ" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
1 өдөр    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
1 өдөр    

ШУУРХАЙ: БОГД УУЛАНД ДАХИН ТҮЙМЭР ГАРЛАА
1 өдөр    

ТЭРГҮҮН ЗЭРГИЙН МӨНГӨН ДЭВСГЭРТ “ХЭВЛЭГЧ” ГЭГДДЭГ Б.ЭНХХУЯГ МОНГОЛБАНКИНД САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.