Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЖҮРЖИЙН ХАЛЬС ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ? ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИСООС ЭХЛЭЭД БИЕИЙН СКРАБ Ч БОЛГОЖ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

НИЙТЛЭСЭН: 2018-11-15 21:22:26
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Дэлхийн хэдэн сая хүн шинэ өглөөг жүрж эсвэл жүржийн шүүсээр угтдаг, яагаад гэвэл төрөл бүрийн амин дэм, шим тэжээлээр баялаг жимс юм. Жүржийн хальсыг бид элдэв зүйл бодолгүй шууд л хогийн саванд хаядаг. Энэ удаад бид та бүхэндээ мандарин, жүрж, лайм, нимбэгийн хальсыг хэрхэн ашиглаж болохыг танилцуулахаар бэлдлээ.

Цэвэрлэгээний бодисоос эхлээд биеийн скраб хүртэл болгон ашиглах бүрэн боломжтой ажээ.

 

Жүржийн хальс Жүрж болон цитрусын төрлийн бусад жимс D-limonene буюу лимонен бодис ихээр агуулдаг (90 хүртэл хувь нь эфирийн тосонд) – маш таатай үнэртэй бөгөөд цэвэрлэгээнд өргөн ашиглана, жишээ нь тослог гадаргуу цэвэрлэх, төрөл бүрийн гадаргууг нянгүйжүүлж ариутгах үйлчилгээ үзүүлнэ. Цитрусын төрлийн хальс нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Нян болон мөөгөнцөр устгана, савангийн хөөсний өнгөр болон эрдсийн өнгөрийг цэвэрлэдэг.   Цитрусын хальсаар цэвэрлэгээ хийх

 

1 Цитрусын уксус Уксусаар төрөл бүрийн бохирдол цэвэрлэдэг, гэхдээ үнэр нь тэр болгон хүмүүст таалагдаад байдаггүй. Уксусын цэвэрлэх чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнэрийг нь дарахад жүржийн хальс тус болно. Шилэн саванд цитрусын хальсаа хийгээд дээрээс нь уксусаа нэмнэ, таглаад 7 хоног хадгалаарай. Цитрустай уксус бэлэн болонгуут шүршдэг саванд хийгээд л та универсал цэвэрлэгээний бодистой болчих нь тэр.

2. Ямар ч хуримтлагдсан бохир үлдэхгүй Нимбэгийн хальсыг аяга таваг угаагч машиндаа хийгээрэй, савангийн үлдэгдэл таны шилэн хундага, шаазан таваг дээр огт үлдэхгүй.

3. Богино долгион зуухаа цэвэрлэе Саванд жүржийн хальс хийгээд дээрээс нь стакан ус нэмээрэй. Богино долгионы зуухаа хамгийн өндөр хүч дээр нь 7 минут ажиллуулсны дараа ханыг нь чийгтэй алчуураар арчина. Мөн нимбэгийн хальсаар шарах шүүгээг ч цэвэрлэж болно.

4. Эрдсийн хуримтлал Угаалгын өрөөнд хуримтлагдсан эрдсийн хуримтлалыг нимбэгийн хальсаар цэвэрлэнэ. Нимбэгийн хальс дээрээ бага зэрэг давс цацаад хана, шүршүүрийн хаалга зэргээ зүлгэж арчаарай.

5. Махны модоо цэвэрлэе Махны модыг ариутгахын тулд бага зэргийн давс цацаад цитрусын хальсаар арчина. Дараа нь усаар зайлж угаагаад хуурай болтол нь арчаарай.   Цитрусын хальсыг хоол хүнсэнд ашиглах нь Жүрж нь эфирийн тосоор баялаг бөгөөд энэ нь нян болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Жүржийн хальс нь илүүдэл жинтэй хүмүүст ач тустай, яагаад гэвэл цитрусын эфирийн тос нь биеэс илүүдэл холестериныг гадагшлуулах нөлөө үзүүлдэг байна. Аскорбины хүчлийн нөөцийг жүржийн зөөлөн эдээс бус чухам хальснаас нь авдаг. Энэ нь дархлаа бэхжүүлж антиоксидант үйлчилгээ үзүүлдэг байна. Цайндаа жүржийн хальс нэмж уухад зөвхөн дулаацаад зогсохгүй мөн ханиад томуунаас ч сэргийлнэ. 

1 Хальсыг хэрхэн хадгалах вэ? Хальсыг нойтноор нь хадгалахын тулд жимсээ хальслаад мөсний саванд хийж шууд хөлдөөнө. Мөс хөлдөөх савны нэг дөрвөлжинд хоёр цайны халбага хальс байхаар тааруулж хийгээрэй, дараа нь хэрэглэхэд амар. Мөн хальсыг шарах шүүгээнд хатаагаад нунтаг болгон хадгалж болно. Нунтагласан хальсаа шилэн саванд хадгалаад хүссэн үедээ амин дэмээр баялаг ундаа хийж ууна. 2. Цитрус төрлийн амтлагч Нимбэгийн хальсыг хатаагаад нунтаг болгож нүднэ. Давс, перецтэй холиод хоолны амтлагч болгон ашиглаарай. 3. Анхилуун үнэртэй цай Сонгодог байхуу цай гэхэд л жүржийн хальстай нийлээд амттай цай болно. Бага зэргийн хадаасан цэцэг нэмчихвэл бүр ч амттай.   Цитрусын хальсаар гоо сайхны бүтээгдэхүүн бэлдэх нь Хэрвээ та тослог арьстай бол жүржийн хальс танд маш тохиромжтой арчилгаа болно. Цитрусын хальс таны арьсыг зөөлөн жигд болгож тослогийн хэмжээг багасгаж тэнцвэржүүлж өгнө. Жүржийн тос нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул нойргүйдэл, мэдрэлийн ядаргааны үед утлага хийх байдлаар ашиглаж болно. 1. Биеийн скраб Танд ¾ стакан нунтаг сахар, 4 хоолны халбага бүйлсэн самрын тос, 1 ц.х чидун жимсний тос болон нэг жүржийн хальс хэрэгтэй. Жүржийн хальсаа жижиг ширхэгтэй үрүүлээр үрээд сахартайгаа холиод дээрээс нь тосоо нэмээрэй. Зуурмагийг байгалийн цэвэр гаралтай скраб болгон биедээ түрхэнэ. 2. Шүд цэвэрлэх, цайруулах бодис болгон ашиглана Шүдний оондоо нунтагласан жүржийн хальс нэмж шүдээ угаах эсвэл нойтон хальсны дотор талаар шүдээ зүлгэж арчаарай. Шүдийг бэхжүүлж шар өнгөрийг арилгана. Уг аргаар шүдээ арчилдаг хүмүүсийн батлан хэлж байгаагаар ямар ч сөрөг үр дагаваргүй, эмзэг шүдэнд ч тохиромжтой ажээ.   Цитрусын хальсыг гэртээ, гэр бүлдээ

Жүржээр хийсэн лаа Энэ гоёмсог лааг хийхэд танд нэг жүрж, чидун жимсний тос болон хутга хэрэгтэй болно. Жүржээс хальсыг болгоомжтой салгаж авна, жүржийн ёроолтой хальс нь лааны суурь болох юм. Дээрээс нь тосоо хийгээд тос сайн шингээсэн утсаа дунд нь тавина. Лаагаа асаагаарай.

2. Гэрийн агаар цэвэршүүлэх арга Хоёр жүржийн хальс, 1 хоолны халбага ванилийн экстракт, 1 халбага нунтаг хадаасан цэцэг болон 3 савх цинамон бэлдэнэ. Савтай усанд хоёр хоолны халбага уксус хийгээд дээрээс бусад бүх орцуудаа нэмнэ. Орцууд үнэрээ өгтөл буцалгасаар байна. Байгалийн гаралтай энэхүү үнэртүүлэгчийн давуу тал: хямдхан, байгалийн гаралтай бас таатай үнэр гэрээр түгээнэ, бас агаар чийгшүүлдэг байна.  

Зөвлөгөө Жүржийн өнгийг хамгаалахын тулд худалдагч нар химийн гаралтай элдэв бодисоор бүрсэн байдаг. Тийм учраас жүржийн хальсыг хэрэглэхээсээ өмнө сод болон савангаар сайтар угааж цэвэрлээрэй. Зун аль хэдийн ард үлдлээ, тэгэхээр өвөлдөө бэлдэж ногоо цагаагаа дарж, жимсний чанамал, компотоо бэлдэж эхлэх цаг нэгэнт болжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.