Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НЭН ДАРУЙ ГЭРЭЭСЭЭ ГАРГАЖ ХАЯХ ЁСТОЙ 4 ТӨРЛИЙН ХОРТОЙ САВ СУУЛГА

НИЙТЛЭСЭН: 2018-11-15 21:18:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр бид бүхэн амьдралын эрүүл хэв маягийг баримтлахыг ихэд хичээдэг болжээ. Гэхдээ хоол хийх сав суулгандаа төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байна, энэ нь эрүүл мэндэд мөн ихээр нөлөөлөх зүйл юм. Хэрвээ таны хэрэглэж байгаа сав суулга хортой бол шим тэжээлтэй, эрүүл гэж бодсон хоол хүнс ч гэсэн хор уршигтай болдгийг та анхаарах хэрэгтэй. Та бүхэндээ хамгийн хортой сав суулгыг танилцуулахаар бэлдлээ, мөн хортой сав суулганы оронд хэрэглэх эрүүл сав суулгыг ч мөн танд санал болгоно.

Тефлон сав суулга Тефлон, магадгүй энэ жагсаалтад багтсан хамгийн аюултай “гэмт хэрэгтэн” байх. Наалддаггүй, тос хийх шаардлагагүй гэх тодотголтой уг савыг олон хэрэглэгчид сонгон авдаг, яагаад гэвэл хэрэглэхэд маш эвтэйхэн бөгөөд амар. Тефлон савны түлэгддэггүй, наалддаггүй шинж чанарыг ПТФЭ (политетрафторэтилен) бүрхүүл бий болгож байгаа юм. ПТФЭ – хуванцар полимер бөгөөд Цельсийн 300 хэмээс дээш халах тохиолдолд хорт бодис ялгаруулдаг. Ялгарч байгаа хорт бодис нь полимер, өндөр хэмээр халуурахад хүргэнэ, мөн тефлон томуу гэж нэрлэх нь ч бий. Зөвхөн хүмүүст аюултай төдийгүй, мөн тоть зэрэг гэрийн тэжээвэл шувууны амь насанд ч хүрэх аюултай.

Тефлон сав суулганд явагдах бас нэгэн хортой химийн урвал нь ПФОК (перфтороктаны хүчил ) болно. Уг хортой бодис нь хэд хэдэн төрлийн хавдар үүсгэдэг, жишээ нь, хөхний, өндгөвчний түрүү булчирхайн зэрэг. ПФОК нь тефлон сав суулганд агуулагддаг бөгөөд багахан хэмжээ нь хүний эрүүл мэндэд хор уршиг тарихгүй. Гэсэн хэдий ч бидний өдөр тутам хэрэглэж байгаа бусад эд зүйлүүдэд их бага хэмжээгээр агуулагддаг ажээ. Тийм учраас уг химийн бодис агуулах эд зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Зарим нэг түлэгддэггүй бас наалддаггүй сав суулга нь ПТФЭ болон ПФОК бодис агуулаагүй байдаг, жишээ нь гранит бүрхүүлтэй байж болно. Хэрэглээний явцад амархан мууддаг ч гэлээ эрүүл мэндэд хор хөнөөлгүй сав суулга юм. Бас нэгэн аюулгүй хувилбар: ширмэн сав суулга. Ширмэн сав суулга нь хоол хийхэд аюулгүй бөгөөд хэрэглээ сайн даадаг. Үүнээс гадна уг материал нь жигд бөгөөд хурдан халдаг, харин бэхжүүлсэн ширмэн хайруулын таваг нь түлэгддэггүй бас наалддаггүй сайн талтай. Хийж байгаа хоол хүнсэнд хорт бодис шингээхгүй, бие махбодийн төмрийн хэрэглээг хангаж өгөхөд тусалдаг. Хэрвээ төмрийн хэмжээ хэвэндээ байгаа бол эмальдсан ширмэн сав суулга сонгохыг хичээгээрэй – мөн л хэрэглээ нь аюулгүйд тооцогдох хувилбар юм.  

 

2. Хөнгөн цагаан сав суулга Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Хөнгөн цагаан сав суулга ахуйн хэрэглээнд өргөн тархсанд нь гайхах зүйлгүй. Яагаад гэвэл хамгийн их түгээмэл, олдоц сайтай металл, мөн бат бөхөөрөө шалгарсан, хэрэглээ сайн даана, дахин боловсруулах боломжтой. Гэхдээ таны эрүүл мэндэд хор уршиг учруулна. Хөнгөн цагаан – нейро хорт металл хэмээгддэг. Бие махбодид уг бодисын агууламж ихэдвэл мэдрэлийн системийн өвчлөлд хүргэнэ, үүнд Альцгеймерийн өвчлөл болон бусад төрлийн өвчлөл хамаарна. Хөнгөн цагаан сав суулга нь ихэнх тохиолдолд  хамгаалалтын бүрхүүлтэй байдаг буюу хорт бодис хоол хүнсэнд шингэхээс хамгаалдаг байна. Аюулгүй хувилбар: шилэн сав суулга. Шилэн сав суулга нь халж байхдаа хорт бодис ялгаруулахгүй, бат бөх, экологийн гаралтай бөгөөд элдэв үнэр өөртөө шингээдэггүй. Түүний ганц дутагдалтай тал гэвэл – түлэгдэж, наалддаг. Гэхдээ энэ нь эрүүл мэнддээ аюулгүй сав суулга хэрэглэхгүй байх шалтгаан болохгүй нь мэдээж болов уу.  

3. Зэс сав суулга Дэлгүүрийн лангуун дээр гялалзах зэс сав суулга хараад уулга алдаж байсан удаа танд байгаа л байх. Мөн зэс сав суулга нь халуун дулаан сайн нэвтрүүлдэг буюу хурдан бас жигд халдаг сайн талтай гэдгийг сонсоо биз ээ. Гэхдээ зэс эдлэлийг хоол хийх сав суулга байдлаар ашиглах нь хортой гэдгийг та мэдэх үү? Бусад хүнд металлын адил зэс нь хүний эрүүл мэндэд ямар нэг тодорхой хэмжээгээр хэрэгтэй.

Гэхдээ хүний бие махбодид илүүдээд эхлэхээрээ металлын гүн хордлогод оруулах аюултай юм. Зэсээр бүрсэн эсвэл дан зэс сав суулга ашиглах нь аюулгүй гэж үзнэ. Зэсээр бүрсэн сав суулга нь эслэг хоол хүнстэй нэгдэхээр зэс ялгаруулна. Хоёр дахь хувилбарын хувьд, зэс ялгаруулахаас гадна никель гэх хортой элемент ялгаруулдаг. Аюулгүй хувилбар: зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн сав суулга. Хөнгөхөн, бат бөх, сэв суух нь бага мөн түлэгдэхгүй, наалдахгүй. Мөн хэрэглээ даах сав суулга.  

 

4. Керамик бүрхүүлтэй сав суулга Керамик бүрхүүлтэй сав суулга нь зэрвэс харахад эрүүл мэндэд аюулгүй мэт санагдана. Гэхдээ зөвхөн 100% керамик орц орсон тохиолдолд гэдгийг анхаараарай. Харин гадаргууг нь керамикаар бүрсэн бол орцод нь эрүүл мэндэд хортой бодис агуулагдаж байгаагаараа аюултай юм. Зөөлөн керамик бүрхүүл нь амархан арилдаг буюу хэрэглэснээс хойш хэдхэн сарын дотор хагарч эхэлдэг. Нэгэнт керамик бүрхүүл эвдэгдэж эхэлсэн бол хар тугалга болон кадмий хоол хүнсэнд шингэнэ, дараа нь бие махбодид хоол хүнсээр дамжин шингэнэ.

Хар тугалгаар хордох – металлаар хордох түгээмэл бөгөөд аюултай хордлогод тооцогддог. Гэдэс өвдөх, толгой өвдөх, үргүйдэлд хүргэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүснэ (хамгийн хүнд тохиолдол – ком эсвэл үхэлд хүргэх аюултай). Уг сав суулганд хэдий хар тугалгын орц байхгүй ч гэлээ керамик бүрхүүл гэмтсэн тохиолдолд хөнгөн цагааны хордлогод орох аюултайг мартаж болохгүй. Аюулгүй хувилбар: 100 хувийн орцтой керамик сав суулга. Байгалийн цэвэр гаралтай материалаар хийсэн сав суулгад тооцогддог, хоргүй, хийсэн хоол түлэгдэж, наалдахгүй. Үнэндээ 100 хувийн керамик сав суулга өндөр үнэтэйд тооцогдох хэдий ч таныг нэгээс олон жил баярлуулах болно гэдгийг бодоорой.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.