Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар зөвшилцөлд хүрсэнгүй

НИЙТЛЭСЭН: 2018-11-08 12:24:51
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018.10.29-ны өдөр УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналаа хүргүүлсэн. Харин тус албан бичгийн хариуг УИХ-ын дарга М.Энхболд илгээсэн бөгөөд тэрээр энэхүү асуудалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд та бүхэнд "Хариу өгөх тухай" албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Хариу өгөх тухай" албан бичигт: 

Танаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 2016 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа 2016 оны долдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ээлжит болон ээлжит бусаар нийт найман удаа чуулж, Байнгын, дэд, түр хороод 583 удаа 529 орчим цаг, нэгдсэн хуралдаан 152 удаа 648 орчим цаг хуралдаж, улс орны чанартай эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд бие даасан 87 хууль, 549 хуульд өөрчлөлт оруулах тухай, 29 гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, 52 хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Улсын Их Хурлын 248 тогтоол, нийт 965 хууль, тогтоол батлан гаргаад байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэтгэх чиглэлээр батлан гаргасан бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр 2016 оны гуравдугаар улиралд -1.4 хувьд хүртэл буурч байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувьд хүрч өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын эдийн засаг 7.5 хувьд хүрч өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний есдүгээр сарын байдлаар 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2018 оны эхний 9 сард 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өмнөх оноос 2.3 дахин өсч, 3.0 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.

Олон Улсын Валютын Сангаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 5 дахь шатны үнэлгээг хийж, эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан төдийгүй, зорилтот бүх тоон үзүүлэлт, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.

Монгол Улсын Их Хурлаас эдийн засаг, банк санхүүгийн салбараас гадна өрхийн орлого, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, 2018 оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135.0 мянга орчим ээжид сар бүр 50 мянган төгрөг, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлсэн.

2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан бол 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 720 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.

2017 оны намрын чуулганаар Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн албанд анх орох болон дэвшин томилогдох шалгуур үзүүлэлтийг өндөр болгож, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг нарийвчлан тогтоон, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгасан. Эдгээр зохицуулалтууд 1 сар гаруйн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Таны саналд дурдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс шийдвэрлэж, улмаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр заасныг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"БИДЭНД МОНГОЛ УЛСАА ГЭХ ТОМ ЭРХ АШИГ БИЙ"
8 цаг    

Хятад нүүрсний таталтаа хийж эхэлжээ
9 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧГИЙГ ӨРГӨН БАРИЛАА
13 цаг    

Г.Занданшатар: ЖДҮХС-н ЗЭЭЛТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛНӨ
16 цаг    

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
16 цаг    

ХЯТАД УЛС 2018 ОНЫГ ДУУСТАЛ НҮҮРС ИМПОРТОО ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
16 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА
17 цаг    

Солонгосчуудыг хэн айлгаж, ичээдэг вэ
17 цаг    

“MNTM-2” шоуны оролцогчид Өвөр Монголд…
17 цаг    

Кайли Женнерийн тансаг харшидаа жоомтой цуг амьдардаг
17 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цаг    

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ЭХНЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ
17 цаг    

Д.САРАНГЭРЭЛ САЙД ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
17 цаг    

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ
18 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ОЛОН ЗУУН ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
18 цаг    

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?
19 цаг    

ХЯТАДЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАГЧ 100 НАСАНДАА БЭЭЖИНД НАС БАРЖЭЭ
20 цаг    

ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
20 цаг    

Э.ЭНХРИЙМАА “MISS WORLD”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
21 цаг    

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
21 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
21 цаг    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
21 цаг    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
21 цаг    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
21 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
22 цаг    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
22 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
22 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
22 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
22 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
22 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
1 өдөр    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
1 өдөр    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
1 өдөр    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
1 өдөр    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
1 өдөр    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
1 өдөр    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
1 өдөр    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
1 өдөр    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
1 өдөр    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
1 өдөр    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
1 өдөр    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
1 өдөр    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
1 өдөр    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
1 өдөр    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
1 өдөр    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
1 өдөр    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
1 өдөр    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
1 өдөр    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
1 өдөр    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.