Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 01-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ӨНӨӨДӨР МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

НИЙТЛЭСЭН: 2018-11-08 10:55:29
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдөр.

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлон баталсан түүхтэй.

Академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд мэндэлсэн хэмээн тогтоосон юм.

Харин УИХ-аас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрахаар хуульчлан баталснаас хойш долоо дахь жилээ үдэх болж байна.

Жил бүрийн энэ өдөр нэг иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Уг шагналыг анх 2005 оноос эхлэн олгож ирсэн түүхтэй ч сүүлийн зургаан жилийн турш тасралтгүй “Чингис хаан” одонг энэ л өдөр Монголын бахархал болсон эрхэмд олгосон. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог юм.

Гэвч энэ жил дээрх шалгуурыг хангасан хүн байгаагүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас үзсэнээр өнжих болж буй.

 Чингис хаан одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшуулал, эрхийг дагалдуулдаг

Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдана. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

“Чингис хаан” одонгоор 10 хүнийг шагнажээ

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2007, 2008 онд олгоогүй, өнжсөн.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр хүртсэн байна.

"Чингис хаан одон хүртэж байсан торгон агшныг гэрэл зургаар хүргэж байна.

Г.ХОРОЛ

ЭХ СУРВАЛЖ :  NEWS.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Д.ДАВААБАЯР: ШИНЭ ТЕХНОЛОГИ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ИЛҮҮ ИХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОДОГ
7 минут    

ТЦА: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
39 минут    

ТЦА: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
39 минут    

МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
51 минут    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
57 минут    

УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
58 минут    

ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
59 минут    

ОНЦГОЙ КОМИСС АМГАЛАН СТАНЦ ОРЧИМД АЖИЛЛАЖ БАЙНА
16 цаг    

ГААЛИЙНХАН 2028 ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ИЛРҮҮЛЖЭЭ
16 цаг    

АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА
16 цаг    

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 2.73 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
16 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН VIII, IX, XXV ХОРООНЫ АХМАДУУД СУВИЛАЛТАЙ БОЛЛОО
16 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН БАРИМТ
18 цаг    

Я.ДОРЖХАНД: МИНИЙ ХАНЬ Л.ГАНЗУЛ БИЧСЭН ШҮЛЭГ БҮРЭЭ УНШИЖ ӨГДӨГ БАЙСАН
18 цаг    

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.ЛХАГВААГ ДАСГАЛЖУУЛЖ БАЙСАН ЖОЕ ГУССЕН Н.ТӨГСЦОГТЫГ СОЙЖ БАЙНА
18 цаг    

ОРОН БАЙРНЫ БОЛОН ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГАХАЙН МАХ ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО
18 цаг    

ТАНИЛЦ: БАНК БУСТАЙ УЛС ТӨРЧИД
18 цаг    

НИТХ-ЫН ДАРГАД Р.ДАГВЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ
19 цаг    

Б.БЯМБАСАЙХАН: АН ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАХЫГ БОЛИУЛАХ ЧИГ БАРЬЖ БАЙНА
19 цаг    

АН-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН НАМААС ГАРАХ ӨРГӨДЛИЙН ХАРИУГ ӨГЧЭЭ
20 цаг    

НИЙСЛЭЛД ГАХАЙН МАХ НИЙЛҮҮЛЖ БУЙ ЦЭГҮҮДИЙН 50 ХУВЬД НЬ МЯЛЗАН ӨВЧИН ИЛЭРЛЭЭ
20 цаг    

Н.ТҮВШИНБАЯР АВАРГА МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЖЭЭ
20 цаг    

ХООРОНДОО ЗОДОЛДСОН ХУРАНДАА НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ
20 цаг    

УЯАЧДЫН ХОЛБООНЫ ДАРААЧИЙН ТЭРГҮҮН ХЭН БЭ?
22 цаг    

ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 180 ӨРХ АЙЛ ОРОН СУУЦАНД ОРЛОО
22 цаг    

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХОТЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЛАА
22 цаг    

АГААРЫН БОХИРДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
22 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАН АЖЛАА ДҮГНЭВ
22 цаг    

С.АМАРСАЙХАН: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ХЭЛБЭР ТӨДИЙ БИШ БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ЗОРИХ БОЛНО
22 цаг    

ГҮТГЭЛЭГТ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН ХҮНИЙГ ОЛУУЛАХААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
22 цаг    

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 28-НЫ ӨДӨР ТОВЛОВ
22 цаг    

ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ХУРАЛДААН БОЛЛОО
22 цаг    

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
22 цаг    

УРЛАГ СОЁЛЫН ЗҮТГЭЛТНҮҮДИЙГ ХАНГАРДИ ОДОНГООР ШАГНАЛАА
22 цаг    

НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 20.9 КМ ЗАМЫГ ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ТАВЬЖ ЭХЭЛНЭ
22 цаг    

"ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" ДЭХ ЗАМ, СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭЛЭЭ
22 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ХОРООД ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ
22 цаг    

УТААГ ЦЭВЭРШҮҮЛЖ УУР БОЛГОДОГ ТӨХӨӨРӨМЖ ТУРШИЖ БАЙНА
23 цаг    

ИРЭХ ОНЫ НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ МАРГААШ БАТАЛНА
23 цаг    

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
23 цаг    

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН БОЛЖ, Р.ДАГВА ТҮҮНИЙ АЛБЫГ АВНА
23 цаг    

ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛДАГ “ГАНВОР СИНГАПУР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ А.ДАМДИНДОРЖ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЛТУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ
23 цаг    

НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ НЭР ХҮНДТЭЙ ЦОЛЫГ ХУРААН АВЧЭЭ
23 цаг    

1 САРЫН 19-НД: ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ДЭЛГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
23 цаг    

БНСУ-ЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ БУУРСААР БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ХЯТАД УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БААСАН ГАРИГТ ШҮҮНЭ
1 өдөр    

ЦАХИЛГААН МАШИНЫ ДУГААР НОГООН ӨНГӨТЭЙ БАЙНА
1 өдөр    

ХУУРАМЧ ЭМ БОРЛУУЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.