Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

САЙН УУ? ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БАЯРТАЙ! ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

НИЙТЛЭСЭН: 2018-11-07 17:40:20
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Улсын их хурал, хууль санаачлагчид 1994 оны Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ид ярьж байгаа. Энэ хуулийн төсөлд валютын зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн ч алдаа дутагдалтай зүйл нэлээд байна. Хэрэв хууль санаачлагчдын боловсруулсан төсөл энэ хэвээрээ, мэргэжлийн оролцогчид, эдийн засагчид, хуульчдын санал, дүгнэлтийг харгалзахгүйгээр батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэж СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан үзэж байгаа юм. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд орж байгаа өөрчлөлтүүдийг эдийн засагчийн байр сууринаас та юу гэж харж байна вэ?

Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлага байгаа юу гэвэл байна. Уг хуулийн төслийн ерөнхий санаа нь зөв. Хуульд 1994 оноос хойш олон нэмэлт, өөрчлөлт орсон ч өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын зах зээлийн тэлэлт, өөрчлөлтөд нийцэхгүй, зарим харилцааг зохицуулж чадахгүй байдал үүсэх болсон. Хууль санаачлагчдын зүгээс зохицуулалтыг нэлээн өргөн цар хүрээтэй авч үзсэн нь өнөөг хүртэл маргаантай байгаа улстөржилтийн үндсэн шалтгаан болоод буй валютын ханшийг хэн зохицуулах ёстой вэ гэдэг дээр тодорхой дэвшил гаргасан. Засгийн газрын үүрэг оролцоог илүү тодорхой болгох, төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгахаас гадна валютын ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр засгийн газар илүү санаачилга гаргаж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэж харж байна.

Хуульд өөрчлөлт орсноор гарч болох эрсдэл бий юу?

Хуулийн төсөл шинэчлэн батлагдсанаар валютын орох, гарах урсгалыг дэмжих замаар ханшийн тогтвортой байдал үүсэх нөхцөл бүрдэх учиртай. Гэхдээ анхаарал татах зүйлс байгаа юм. Тухайлбал одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд валютын захын зохицуулалтад төрийн байгууллагуудын оролцоо хэтийдсэн байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх алхам болохоор байна. Жишээ нь стратегийн орд газрууд төлбөр тооцоогоо Монголбанктай харилцан зөвшилцөх замаар төв банкинд дансаа байршуулах, гүйлгээ хийх заалт байгаа нь арилжааны банкуудын төлбөр тооцоог хянах ёстой төрийн байгууллага-Төв банк өөрөө төлбөр тооцоо хийдэг банк болж болзошгүй хувилбар харагдаж байгаа юм. Тэгэхээр төрийн зохицуулалт гэж юу вэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Төрийн зохицуулалт гэхээр зээлийн хүүг хүчээр тогтоох, валютын ханшийг хүчээр зохицуулах гэж ойлгоод байна. Минийхээр төр бодлогоор валютын урсгалыг тэнцвэржүүлэх, зээлийн хүүг тогтвортой бууруулах нөхцөл бүрдүүлэхийг төрийн оролцоо, төрийн хяналт зохицуулалт гэж ойлгодог. Харамсалтай нь манай зарим хууль батлагдахдаа төрийн оролцоог шууд арга хэрэгслээр ойлгож, албадлагын арга хэмжээг чангатгах байдлаар гардаг. Валютын зохицуулалт дээр энэ асуудал гарч байна, үүнийг зогсоож, хууль санаачлагчид зөв ойлголттой болж, мэргэжлийн оролцогчдын саналыг тусгах ёстой. Стратегийн ордод хөрөнгө оруулагчдын гүйлгээг Монголбанкаар дамжуулах, төв банк нь арилжааны банкны үүрэг гүйцэтгэх мэтээр яригдаж байна. Үүнийг хуулийн төслийн шүүмжлэлтэй тал гэж харж байна.

Хуулийн төслийн 16 дугаар зүйлд Төв банк тодорхой нөхцөлд валютын орох гарах  урсгалыг хязгаарлах боломжтой байхаар зохицуулсан байна. Энэ заалт манай улсын хувьд хэр зохимжтой вэ?  

Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “ ... холбогдох журмыг Монгол банк гаргана.” гэж заасан нь маш тодорхойгүй заалт. Ер нь энэ журам ямар ч байдлаар гарсан Монгол улс дахь мөнгөө чөлөөтэй гадагшлуулж, оруулах боломжгүй болох нь гэсэн дүгнэлтэд хөрөнгө оруулагчдыг хүргэж мэдэхээр байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын эрхийг боомилсон үйлдэл гэж гадаад зах зээлд харагдана. Мөн валют болон үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухайд санхүүгийн зохицуулах хороо хязгаар тогтоож болохуйц заалт хуулийн төсөлд тусгагдсан нь мөн л чөлөөт эдийн засгийн механизмыг хязгаарлаж буй хэрэг. Хуулийн төсөл сайн шүүгдэж батлагдвал улсын эдийн засагт хэрэгтэй ч дээрх сөрөг заалтууд чөдөр тушаа болохоор байна. Валютын зохицуулалтын тухай хууль энэ хэвээрээ батлагдвал бид шинэ хуулиа сайн уу гээд хүлээж авах ч, гадаад хөрөнгө оруулагчдаа баяртай гээд хаалгаа  хаасантай адил зүйл болно. Ингэвэл харамсалтай.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"БИДЭНД МОНГОЛ УЛСАА ГЭХ ТОМ ЭРХ АШИГ БИЙ"
8 цаг    

Хятад нүүрсний таталтаа хийж эхэлжээ
9 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧГИЙГ ӨРГӨН БАРИЛАА
13 цаг    

Г.Занданшатар: ЖДҮХС-н ЗЭЭЛТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛНӨ
16 цаг    

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
16 цаг    

ХЯТАД УЛС 2018 ОНЫГ ДУУСТАЛ НҮҮРС ИМПОРТОО ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
16 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА
17 цаг    

Солонгосчуудыг хэн айлгаж, ичээдэг вэ
17 цаг    

“MNTM-2” шоуны оролцогчид Өвөр Монголд…
17 цаг    

Кайли Женнерийн тансаг харшидаа жоомтой цуг амьдардаг
17 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цаг    

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ЭХНЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ
17 цаг    

Д.САРАНГЭРЭЛ САЙД ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
17 цаг    

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ
18 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ОЛОН ЗУУН ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
18 цаг    

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?
19 цаг    

ХЯТАДЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАГЧ 100 НАСАНДАА БЭЭЖИНД НАС БАРЖЭЭ
20 цаг    

ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
20 цаг    

Э.ЭНХРИЙМАА “MISS WORLD”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
21 цаг    

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
21 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
21 цаг    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
21 цаг    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
21 цаг    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
21 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
22 цаг    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
22 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
22 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
22 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
22 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
22 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
1 өдөр    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
1 өдөр    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
1 өдөр    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
1 өдөр    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
1 өдөр    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
1 өдөр    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
1 өдөр    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
1 өдөр    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
1 өдөр    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
1 өдөр    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
1 өдөр    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
1 өдөр    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
1 өдөр    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
1 өдөр    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
1 өдөр    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
1 өдөр    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
1 өдөр    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
1 өдөр    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
1 өдөр    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.