Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗУУН АЙЛ ОРЧИМД ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМ БАРИНА

НИЙТЛЭСЭН: 2018-11-07 17:26:24
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн  барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө  үзүүлж, үйл ажиллагаа явуулж байсан барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, орчиндоо агаар хөрсний бохирдол учруулдаг барилгын материалын ил задгай худалдааг хориглон, ил задгай хоол хүнс, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгажээ.  

100 айл дах барилгын материалын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн оролцсон бизнес эрхлэгч Д.Цэрэндулам:

Бизнес эрхлэгч бид Зуун айлд дахин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна. Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа" гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Юуны өмнө бид 100 айл орчимд агаар хөрсний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэнэ. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй.  Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ирэх жилээс  100 айл орчмыг  НГА, НХТЕГТ-тай хамтран тохижуулах,  400 автомашины зогсоол, явган хүний зам, дугуйн зам бүхий дөрвөн эгнээ иж бүрэн авто зам барих ажлыг хэрэгжүүлнэ. Авто замын зураг төслийн ажил хийгдэж дууссан. Харин  барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тухайд би Налайх руу нүүлгэх асуудлыг урьдал болгохгүй гэдгийг өмнө нь ч хэлж ярьж ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдаад ажил эхлэхтэй зэрэгцэн дараа дараагийн ажлуудын төлөвлөгөө гарч ажиллана. Иймээс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүйгээр та бүхэн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж байж болно" гэв. Мөн тэрбээр цааш хэлэхдээ "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байгаа" гэдгийг мэдээлэв.

Зуун айлд төвлөрч байсан барилгын материалын захыг нүүлгэхтэй холбогдуулан Налайхад барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр  гарсан.  Уг ажлын хүрээнд төв замаас Налайхын үйлдвэр технологийн парк  хүртэлх 4.6 км хүнд даацын автомашин явахад зориулсан автозамын барилгын зургийн ажлыг дуусгаж, эхний санхүүжилт болох 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэн авто замын барилгын ажлыг эхлүүлжээ. Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр бий болж, барилгын материалын зах, тээвэр ложистик  төв бий болох давуу талтай юм.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"БИДЭНД МОНГОЛ УЛСАА ГЭХ ТОМ ЭРХ АШИГ БИЙ"
7 цаг    

Хятад нүүрсний таталтаа хийж эхэлжээ
8 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧГИЙГ ӨРГӨН БАРИЛАА
12 цаг    

Г.Занданшатар: ЖДҮХС-н ЗЭЭЛТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛНӨ
15 цаг    

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
15 цаг    

ХЯТАД УЛС 2018 ОНЫГ ДУУСТАЛ НҮҮРС ИМПОРТОО ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
16 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА
16 цаг    

Солонгосчуудыг хэн айлгаж, ичээдэг вэ
16 цаг    

“MNTM-2” шоуны оролцогчид Өвөр Монголд…
16 цаг    

Кайли Женнерийн тансаг харшидаа жоомтой цуг амьдардаг
16 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
16 цаг    

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ЭХНЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ
17 цаг    

Д.САРАНГЭРЭЛ САЙД ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
17 цаг    

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ
17 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ОЛОН ЗУУН ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
17 цаг    

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?
18 цаг    

ХЯТАДЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАГЧ 100 НАСАНДАА БЭЭЖИНД НАС БАРЖЭЭ
19 цаг    

ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
19 цаг    

Э.ЭНХРИЙМАА “MISS WORLD”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
20 цаг    

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
20 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
20 цаг    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
21 цаг    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
21 цаг    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
21 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
21 цаг    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
21 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
21 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
21 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
21 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
21 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
1 өдөр    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
1 өдөр    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
1 өдөр    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
1 өдөр    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
1 өдөр    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
1 өдөр    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
1 өдөр    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
1 өдөр    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
1 өдөр    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
1 өдөр    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
1 өдөр    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
1 өдөр    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
1 өдөр    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
1 өдөр    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
1 өдөр    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
1 өдөр    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
1 өдөр    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
1 өдөр    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
1 өдөр    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.