Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НОГООН ОЙГ ХАШААНДАА ЦОГЦЛООСОН АЖИЛСАГ БҮСГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2018-11-07 15:45:19
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өдгөө цагт залуус ажил голоод хийдэггүй бол ахмадууд хашаагаа ойд яваа мэт сайхан тохижуулж, үр шимийг нь хүртэж явна. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн ахмад, Хэнтий Ус ХХК-ийн өндөр настан Дармаасэдийн Наранцэцэг юм. Нийгмийн идэвхтэй, хөдөлмөрч түүнтэй хоромхон зуур ярилцав.-Та ногоон ертөнцийг бүтээн байгуулаад хэдэн жил болж байна вэ?

-Ногоо тариад хориод жил, мод бут тариад зургаан жил болж байна. Нохойн хошуу, тэхийн шээг, улаалзгана, монос зэрэг долоон төрлийн жимсний хорь гучаад бут бий. Улаан манжин, байцаа, помидор, шар манжин, төмс, лууван зэрэг бүхий л ногоог тарьдаг.

-Таны тарьсан баялгийг хүмүүс сайн мэддэг юм билээ?

-Би мэргэжлийн ногоочин биш ч энэ бүхнийг тарих тун дуртай. Ойр хавийн хүмүүс маань манай талбайг “ойд яваа юм шиг сайхан” гэж ярьцгаадаг. Хүүхдүүд, найз нөхөд тарьсан ногоо, жимсийг амтархан идэх дуртай. Би ногоо, жимснүүдээ хүүхдүүддээ өгч, заримыг нь үзэсгэлэн худалдаагаар зарж борлуулдаг. Мөн үрсэлгээ хийж, хавар, намартаа худалдаалдаг.

-Таны ногоон байгууламжаас үлгэр жишээ аваад хөршүүд тань жимс ногоо тарьж байна уу?

-Гэр бүлийн найзуудаараа нийлж, бид нөхөрлөл байгуулсан. Нөхөрлөлийнхөн маань нийгэмд тустай зүйлс хийхийг зорьдог. Энэ зун ная гаруй настай ахмад настны гэр орныг засварлаж, янзалж өгсөн. Бид нэг нэгэндээ хийж чадахгүй зүйлийг нь хийж өгнө, өвдөж зовсон нэгэндээ тусална, хуримтлал үүсгэнэ. Их сайхан нөхөрлөл шүү. Нөхөрлөлийнхөн маань ирж төмс, ногоог маань хураалцаж өгсөн. Би энэ зун ногоо тарихыг хэд хэдэн айлд зааж өгсөн. Тэд маань бас мод тарихаар шийдээд байгаа. Нэг шуудай төмс тарихад л тав зургаан шуудай болон үрждэг. Газрын шим баян юм даа.

-Нөхөрлөлийн ажлаас гадна ямар үйл ажиллагаанд оролцдог вэ?

-Саяхан “Хэнтий Ус” ХХК ахмадуудаа хүлээн авсан. Би энэ байгууллагынхаа гутлын тасагт уллагаа хийж ажлынхаа гарааг эхэлж байлаа. Дараа нь гутлын эсгүүрчнээр олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай гуравдугаар багийн ахмадууд “Жавхаат хэмнэл” аэробекийн улсын уралдаанд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль авсан.

Өнгөрөгч хавар бид аймгийн уралдаанд оролцож хоёрдугаар байрт шалгарч байлаа. Цонжин болдог, Мойлтын тохойн сувилалд аймгийн удирдлагуудын дэмжлэгээр энэ жил бид сайхан аялаад, амраад ирсэн.Олон сайхан зүйлс үзэж, сэтгэлээ сэргээсэн дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлсэн.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"БИДЭНД МОНГОЛ УЛСАА ГЭХ ТОМ ЭРХ АШИГ БИЙ"
8 цаг    

Хятад нүүрсний таталтаа хийж эхэлжээ
9 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧГИЙГ ӨРГӨН БАРИЛАА
13 цаг    

Г.Занданшатар: ЖДҮХС-н ЗЭЭЛТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛНӨ
16 цаг    

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
16 цаг    

ХЯТАД УЛС 2018 ОНЫГ ДУУСТАЛ НҮҮРС ИМПОРТОО ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
17 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА
17 цаг    

Солонгосчуудыг хэн айлгаж, ичээдэг вэ
17 цаг    

“MNTM-2” шоуны оролцогчид Өвөр Монголд…
17 цаг    

Кайли Женнерийн тансаг харшидаа жоомтой цуг амьдардаг
17 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цаг    

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ЭХНЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ
17 цаг    

Д.САРАНГЭРЭЛ САЙД ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
17 цаг    

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ
18 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ОЛОН ЗУУН ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
18 цаг    

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?
19 цаг    

ХЯТАДЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАГЧ 100 НАСАНДАА БЭЭЖИНД НАС БАРЖЭЭ
20 цаг    

ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
20 цаг    

Э.ЭНХРИЙМАА “MISS WORLD”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
21 цаг    

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
21 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
21 цаг    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
21 цаг    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
21 цаг    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
22 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
22 цаг    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
22 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
22 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
22 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
22 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
22 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
1 өдөр    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
1 өдөр    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
1 өдөр    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
1 өдөр    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
1 өдөр    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
1 өдөр    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
1 өдөр    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
1 өдөр    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
1 өдөр    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
1 өдөр    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
1 өдөр    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
1 өдөр    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
1 өдөр    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
1 өдөр    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
1 өдөр    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
1 өдөр    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
1 өдөр    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
1 өдөр    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
1 өдөр    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.