Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"НОРОВБАНЗАД" САН АЛДАРТ ЛЕНФИЛЬМ СТУДИТЭЙ ХАМТРАН ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ТУХАЙ КИНО БҮТЭЭНЭ

НИЙТЛЭСЭН: 2018-11-07 14:53:01
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол- Оросын найрамдлын 59 дэх сар, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цуврал арга хэмжээ “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр өндөрлөлөө.

Өнгөрөгч 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилсэн Монгол- Оросын найрамдлын 59 дэх сарын хүрээнд ОХУ-ын Гайдарын сантай хамтран “Монгол, ОХУ-ын шинэчлэл өөрчлөлтийн үйл явц” сэдэвт хэлэлцүүлэг, ОХУ-ын Дорно дахины судлалын хүрээлэнгийн 200 жилийн ойн хүрээнд Монгол судлалын салбар хуралдаан, Москва хотод суралцаж буй оюутан залуусын дунд Элчин сайдын нэрэмжит сагсны цомын тэмцээн, Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээн, залуу монголч эрдэмтэн, судлаачдын “Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” сэдэвт дугуй ширээний уулзалт, Нүүдэлчин соёлын музейн аялал зэрэг улс төр, эрдэм шинжилгээ, түүх, соёл, спортын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Түүнчлэн Найрамдлын сарын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын ахмад дипломатч В.В.Кулаков, А.Д.Богословский нарыг “Алтангадас” одонгоор шагнасныг Москва дахь ЭСЯ-нд гардуулсан билээ.

Энэ сарын 5-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олон уламжлал ёсоор Москва хотын Ялалтын парк дахь “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн .


Мөн үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа “Монгол- Оросын Найрамдлын сарын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж байна. Найрамдлын 59 дэх сар амжилттай өндөрлөж уламжлал ёсоор Оросын ард түмний хүндэтгэн дээдэлдэг Ялалтын паркд сүндэрлэн буй “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хөшөөг Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулан дайны хүнд хэцүү цаг үеийг хамт туулсан монголын ард түмнээс оросын ард түмэнд дурсгасан билээ. 97 жилийн түүхэнд манай хоёр орны харилцаанд сэв суусан удаа байсангүй. Энэ сайхан нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг үе үеийн Элчин сайд, ЭСЯ-ны хамт олон хайрлаж, хүндэтгэж яваасай гэж хүсч байна” хэмээсэн юм.


2019 онд Монгол, ОХУ-ын хувьд бас нэгэн чухал тэмдэглэлт ой тохиох нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ой билээ. Энэ хүрээнд маршал Жуковын Гэгээн дурсгалыг хүндэтгэх сантай хамтран Халх голын дайны тухай үзэсгэлэн гаргах, 1940-д онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн хуучны машинын жагсаал зэрэг олон сонирхолтой арга хэмжээг Москва хотод зохион байгуулахаар ажиллаж буйг Элчин сайд Б.Дэлгэрмаа онцолсон юм. Түүнчлэн “Норовбанзад” сан, ОХУ-ын хамгийн анхны төрийн өмчит Ленфильм киностудитэй хамтран Халх голын дайны тухай кино бүтээхээр болжээ.


Энэ тухай тэрбээр ярихдаа “Бидний хувьд Халх голын дайн тусгаар тогтнолоо хадгалсан түүхэн үйл явдал. Халх голынх шиг сүр хүчтэй агаарын тулаан дэлхийн дайны түүхэнд байдаггүй юм билээ. Бараг 1000 орчим онгоц оролцсон гэдэг. Тэр үедээ Оросын тал, Японы ч тал хамгийн шилдэг техник хэрэгслээ туршсан. Монголын, Улаан армийн хамтын хүчээр ялалт байгуулснаар Дэлхийн II дайны зургийг өөрчилсөн гэж үздэг" гэв.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2 цаг    

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛЫГ ҮАБЗ-ИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ГЭВ
7 цаг    

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТТОЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛ ӨНГӨРСӨН БААСАН ГАРАГТ ИРЖЭЭ
7 цаг    

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БОЛОН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
7 цаг    

Е.САГСАЙГ ХУЛГАЙЛСАН НЬ
7 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ТУСГАЙ ОЛИМПЫН ЗУНЫ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН В.ПУТИНГ ДУУРИАГЧ БОЛОХЫГ ИЛТГЭХ 10 ЗУРАГ /ФОТО/
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
8 цаг    

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
8 цаг    

ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬД 60 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
8 цаг    

НАЙМАН ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГЭЖЭЭ
8 цаг    

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

KFC-Д ХОРДСОН ГЭХ ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАН Ч, ХӨСҮТ-ИЙНХӨН МЭДЭЭЛЭХЭЭС ЦААРГАЛСААР БАЙНА
9 цаг    

АН-ЫН "УНААЖУУЛАХ ТӨСӨЛ" ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
9 цаг    

ЖДҮХСАНГ ЦӨЛМӨГСӨД ИЧИГ, ИЧИГ
10 цаг    

АМРАЛТЫН ӨДРӨӨР 92 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
10 цаг    

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ Н.УЛАМБАЯРЫГ МӨНГӨ ТАРААСАН ГЭХ ГОМДОЛ ИРЖЭЭ
10 цаг    

СУРГАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙ ХАМРАГДСАН ЗАЛУУЧУУД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
11 цаг    

МАН: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
11 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМ: ШҮҮХЭД ДҮГНЭЛТ БИЧИН ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА
11 цаг    

ХОРИХ 461-Р АНГИД АМИА АЛДСАН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Л.БЯМБААГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ
12 цаг    

МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
12 цаг    

АН ИРЭХ САРЫН 5-НД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
12 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРГҮҮЛЛЭЭ
12 цаг    

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
12 цаг    

​ "БНСУ"-ААС ОЛГОХ 500 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР 8,000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН
13 цаг    

ХУУЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙ БОЛОХООР ХҮЧИРХИЙЛЭГЧИД ООДРОХ НЬ АРГАГҮЙ
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН "ХҮРЭЭ" АМАРЖИХ ГАЗРЫГ "ХАНГАРДИ" ОДОНГООР ШАГНАЛАА
13 цаг    

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ДЭД БҮТЭЦ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ
13 цаг    

Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ
14 цаг    

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
14 цаг    

ШӨНИЙН ГУДАМЖ ЗАЙСАН РУУ НҮҮЖ ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ҮҮ
14 цаг    

МАН ХЭНТИЙД Н.ГАНБЯМБЫГ БИШ, ГАВЬЯАТ Г.ЭРДЭНЭБАТЫГ ДЭВШҮҮЛЖ МАГАДГҮЙ
14 цаг    

МОНГОЛЫН БАГ ХААЛГАНДАА ДАХИН ГООЛ АЛДАВ
14 цаг    

МОНГОЛЫН ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг    

НУУЦААР ДАГАХ, ДУУ ДҮРСНИЙ БИЧЛЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХИЙХ ЮМ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
14 цаг    

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 76, ЭРЧҮҮДИЙНХ 66 БАЙНА
14 цаг    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫГ ХААЛАА
14 цаг    

АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА
15 цаг    

НООЛУУРЫН ҮНЭ 120 МЯНГААС ЭХЛЭВ
15 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
15 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
15 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 7-9 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА
15 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
15 цаг    

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 42 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

Д.ЗАГДСҮРЭНГИЙН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

“СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЬЕ, ЦАГ НЬ БОЛСОН”
1 өдөр    

АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДАХИН СОНГУУЛЬД МАН ЯЛАВ
1 өдөр    

“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.