Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УОЛЛ СТРИТ ЖОРНЭЛ: А.МЕРКЕЛЬ ЯВСНЫ ДАРААХ ГЕРМАН УЛС

НИЙТЛЭСЭН: 2018-11-07 13:40:33
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Ангела Меркелийн хувьд Германы Канцлерын албыг хаших өдөр хоногууд тоотой цөөхөн үлджээ. Европ болон дэлхийн талаарх түүний улс төрийн олон хандлага нь зөвшилцөлд суурилсан улс төрийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлсэн юм. Намын даргын албан тушаалаасаа огцорно гэсэн Меркелийн шийдвэр нь түүнийг явсны дараа Герман улс ямархуу байх бол хэмээн улстөрчид болон судлаачдыг таамаглахад хүргэлээ.

Ажиглаж байхад нэг зүйл байнга илл тодорхой болж байлаа. Оросын тэлэлт, Грекийн өрийн асуудал, АНУ-тай тогтоосон холбоогоо бэхжүүлэх гэсэн гол асуудлуудаарх Берлиний байр суурь нь хэн канцлерын албыг хашиж байна вэ гэхээсээ илүүтэй Германы ашиг сонирхол ба улс төрийн соёлыг илүүтэй тусгаж байна. Ийм дэг ёс нь ардчилалд суурилсан зөвшилцлийн үед байнга байж байдаг. Гэхдээ Герман бол онцгой тохиолдол бөгөөд Дэлхийн II дайны дараа тус улс дахь улс төрийн дэг журмыг АНУ-ын дэмжлэг оролцоотойгоор боловсруулан тогтоосон билээ. Ингэснээр тус улсад нэг хүн дахин давамгайлах боломжийг хаасан юм.

Энэ нь 2005 оноос хойш Германы улс төр дэх янз бүрийн байр сууриудын хооронд маневрлалт хийхээр оролдсоор ирсэн Меркелийн үйл ажиллагааны үед бүр ч илүү хамаатай. Шүүмжлэгчдийн зүгээс түүнийг манлайлагч гэхээсээ илүүтэй захиргааны удирдах ажилтантай адилтгадаг байлаа. Меркелийн талынхан ч гэсэн түүнийг тэр бүр “алсын хараатай” гэж дүгнэдэггүй байв. Зарим асуудлаар Меркелийн гаргаж байсан шийдвэрүүд, тухайлбал, 2015 онд цагаачдын урсгал орж ирэх үед хилээ хаахгүй гэсэн шийдвэр нь улс төрийн хүрээнийхний дургүйцлийг төрүүлснээр түүний нэр хүнд унаж байсан билээ. Гэхдээ эл үйл явдлын үр дагавар нь Меркель улс төрийн тогтолцоотой тэрсэлдэж байсан тохиолдол ховор байсныг харуулсан юм. Түүнийг залгамжлах гэж буй хүмүүсийн хэн нь ч дээрх шиг үйлдэл хийхгүй болов уу.

“Германы гадаад бодлогын түүх бол Дэлхийн II дайнаас хойших үеийн хамгийн гайхалтай дүр зургуудын нэг юм. Уг бодлогын эх үндэс нь НАТО болон Европын Холбоотой хамтрах явдал бөгөөд энэ нь түүхийн аймшигт үеийг туулсан тус улсын хувьд аюулгүй байдал ба хууль ёсны эрхийг нь хангаж байдаг” гэж Стэнфордын их сургуулийн улс төр судлаач Йозеф Йоффе онцлон тэмдэглэв. Канцлераар хэн ч сонгогдсон байлаа гэсэн Берлин хэзээд Вашингтоны холбоотон байх бөгөөд ингэхдээ батлан хамгаалах болон эдийн засгийн асуудлаар илүү хатуу шаардлага тавих болно. Еврог аврах нь үнэтэй тусах байлаа ч гэсэн Герман улс Европын нэгдмэл байдлын төлөө зогсох болно. Тус улс Москватай найрамдалт харилцаатай байхыг эрмэлздэг ч гэсэн Оросын тэлэх бодлогыг хазаарлан барихыг оролдоно.

Еврогийн бүсэд дэгдсэн өрийн хямрал нь Меркель ид ажиллаж байх үед тохиосон билээ. Тэрбээр өрийг хүчингүй болгох талаар хэлэлцээр байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр баруун Европын улс төр дэх манлайллаа улам бэхжүүлсэн юм. Харин ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар, Германы Канцлераар хэн ч ажиллаж байлаа гэсэн ерөнхийдөө ийм л алхам хийх байсан. Еврогийн бүсийг хадгалж үлдэхийн сацуу хямралд өртсөн улс орнуудад хатуу нөхцлөөр зээл олгосноор Германд учрах санхүүгийн эрсдэлийг хамгийн бага хэмжээнд барих байсан. “Евротой холбоотой хямрал болж байгаа нөхцөлд өөр маягаар ажиллах орон зай түүнд төдийлөн их байгаагүй” гэж Америкийн Маршаллын сангийн ажилтан, Германы гадаад бодлогыг судлагч Ульрих Шпек үзэж байна.

Еврогийн бүсийн удирдлагыг чангатган бэхжүүлэх талаар Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн саналд Меркель болгоомжлонгуй хандаж байсан нь Европын төлөөнөө санхүүгийн нэмэлт эрсдэл үүрэхийг Германы улстөрчид хүсэхгүй байсныг харуулж байна. Холбоотон францчууд болон Германы санхүүгийн салбарын консервативчуудтай хэлэлцээ хийж байх үедээ Меркель алтан дунджийг олохыг хичээдэг байлаа. Хэдийгээр Германы олон нийтийн санаа бодол үл итгэсэн байдалтай байсан ч гэлээ өмнөх удирдагчдын /дэлхийн II дайны дараах үеийн/ нэгэн адилаар Меркель АНУ-тай тогтоосон холбоогоо хадгалан үлдэхийг хичээж ирсэн. Америкийн Ерөнхийлөгчтэй харилцах түүний хувийн харилцааны байдлыг гойд сайн гэж хэлж боломгүй.

“Энэ бүхэнд Германы улс төрийн тогтолцоо маш хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ Меркель бусдын зөвлөгөөг үл хайхран өөрөө бие даан шийдвэр гаргаж байсан онцгой гэмээр тохиолдлууд бий” гэдгийг Олон улсын харилцаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал Фолькер Пертес дурдлаа. Төлөвлөсөн хугацаанаас өмнө Германы атомын цахилгаан станцуудыг хаах тухай түүний шийдвэр нь ийм онцгой тохиолдлуудын нэг юм. Уг алхмын үр дагавар нь өнөөг хүртэл мэдрэгдэж байгаа бөгөөд тодруулбал, Герман улс байгалийн хийн хувьд Оросоос илүү хамааралтай болсон байна.

Владимир Путинтэй харилцах харилцаа бол Германы болон Европын ашиг сонирхлыг тодорхойлоход Меркелийн хувийн харилцааны туршлага ихээхэн чухал байсныг илтгэн харуулах жишээ юм. Сүүлийн 20 жилийн туршид Герман, АНУ хоёр нь Төв болон Дорнод Европт Оросын нөлөөг хязгаарлахад зорилго бүхий “хүйтэн дайн”-ы дараа тогтсон дэг журмыг голлон хамгаалан тэтгэгчид байсан билээ. Энэ нь Зөвлөлтийн эвсэлд байсан улс орнууд Барууны гол байгууллага, бүтцүүдэд нэгдэх боломжийг олгосон ба ингэснээр Москвагийн эрх баригчдыг хилэгнүүлсэн юм. Гэтэл үүний сацуу Германы аж үйлдвэрийн салбарынхан Оростой ажил хэргийн сайн хэлхээ холбоо тогтоохыг хүсч байлаа. Германы олон улстөрчид зөн совиндоо хөтлөгдөн Москватай тогтоосон харилцааг зөөлрүүлэхийг эрхэмлэж байна.

2008 онд Орос улс Гүрж рүү дайран орох үед Меркель эрс хатуу мэдэгдэл хийхээс зайлсхийж байв. Харин 2014 онд оросууд Крымыг өөртөө нэгтгэж, Украины зүүн нутагт нэвтрэн орох үед Меркелийн зүгээс Путиний энэхүү тэлэх бодлогыг Европт учирч буй аюул занал хэмээн үзэх болсон юм. Германы бизнесийн хүрээнийхэн болон Европын зарим орнууд дургүйцэж байсан хэдий ч Канцлер Меркель Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, хоригийг хэвээр байлгахыг санаачлан дэмжиж байв. “Оросын асуудал дээр түүний хувь хүний шиж чанар, мэдлэг, стратегийн хандлага нь маш чухал үүрэгтэй байсан” хэмээн Пертес дүгнэлээ.

Дараагийн Канцлер энэхүү стратегийн хандлагыг үргэлжлүүлэх нь мэдээж. Гэхдээ Меркелийг залгамжлагч нь тамир тэнхээ барсан хүнд хэцүү дипломат уулзалтуудын явцад түүнтэй адил үр бүтээлтэй ажиллаж чадах уу гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. “Өнгөрсөн он жилүүдэд Меркель ийм уулзалтуудын үеэр онцгой ур чадварыг эзэмшиж чадсан” гэж Шпек тэмдэглэн хэлэв.

Маркус Уолкер

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.wsj.com/articles/many-expect-disruption-after-merkel-german-history-says-otherwise-1541167375?mod=searchresults&page=1&pos=2

https://inosmi.ru/politic/20181106/243710584.html

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТУЛАМ БУЛААЛДАХ ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БАГ ҮЛДЭВ
10 цаг    

“ХАЙРХАН ХОРООЛОЛ” СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙШИН РУУ БИЕ ЗАССАН ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЦАМЦААР НЬ ШЭЭСИЙГ АРЧУУЛЖЭЭ
10 цаг    

МАН-ЫНХАН "СТАНДАРТ" БАНКНЫ ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ МӨНГӨ УГААСАН УУ?
11 цаг    

ГУРВАН ӨДӨР АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ
11 цаг    

ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ТӨГСЦОГТ ХУУРАЙ АХДАА “ROLLS ROYCE CULLINAN” МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
11 цаг    

"ГЛОБАЛ ХУРД" ХХК"-ИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС БЕТОН УНАЖ ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРСТЭХ ШАХЖЭЭ
12 цаг    

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТЭР ИРВЭСНИЙ НУТАГ ЧИНЬ ХОЛ БАЙГАА. УУРХАЙГ ЗОГСООХ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ
12 цаг    

ЗАСГИЙН ГАЗРААС ХЯТАДЫН КОМПАНИД "АМЛАСАН" 50 ГА ГАЗРЫН АСУУДЛЫГ ДОТООДЫН ХҮЛЭМЖ ЭРХЛЭГЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ
13 цаг    

МАРГАЛДСАНЫ УЛМААС ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖЭЭ
13 цаг    

НИЙСЛЭЛД ОН ГАРСААР ӨНЖМӨЛ, ШАР ӨВС ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН ДУУДЛАГА 200-Д ХҮРЧЭЭ
13 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
13 цаг    

УЛААНБААТАРТ ШОРООН ШУУРГА БОЛЖ БАЙНА
14 цаг    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
14 цаг    

БОГД УУЛАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 5 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
14 цаг    

МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ГХЯ ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
14 цаг    

МАН-ЫН СҮҮЛЧИЙН “ШАХАА” БУЮУ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО
15 цаг    

ЮМСЫН ИНТЕРНЭТ БА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
15 цаг    

МАРГААШ БОЛОХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХОГ ХАЯГДАЛ ХУДАЛДАЖ АВАХ 30 ЦЭГ
15 цаг    

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН Б.УНДАРМАА ОХИНЫГ 80 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХАЙЖ БАЙНА
15 цаг    

ЯПОНЫ АСО ГАЛТ УУЛ ДАХИН ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ
16 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
16 цаг    

БАЙНГЫН ХОРОО МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
16 цаг    

“ИХ СУРГУУЛИЙН НОМ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
16 цаг    

ГАДААДЫН 4,900 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА
16 цаг    

"THE HU" ХАМТЛАГИЙН ДУУНУУД БИЛЛБОАРДЫН ХАРД РОК ДУУНЫ БОРЛУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
16 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ ХУРАЛДЛАА
17 цаг    

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬД БАЙСАН УНАГАНААС ШИНГЭН ЦУС, ШЭЭС ИЛЭРЧЭЭ
17 цаг    

"КАПИТАЛ" БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
17 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАЯГЛАСАН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ?
17 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, АЯЛАЛ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
17 цаг    

АМИА АЛДСАН ЗАЛУУСЫН АР ГЭРТ ОРОН СУУЦ ӨГӨХИЙГ УРИАЛЛАА
18 цаг    

ӨРИЙГ ҮЛДЭЭХ БУС, ӨӨРСДИЙН ХЭР ЧАДЛААР БАГАССАН
18 цаг    

ГАДААД ОРНУУДАД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОХ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДОРЧЭЭ.
18 цаг    

МОНГОЛЧУУД ЯПОН ХҮНТЭЙ АДИЛ НӨХЦӨЛД, АДИЛ ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
18 цаг    

ТАТВАРЫН БУЦААЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
18 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГ, ТӨВ АЙМАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
18 цаг    

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
19 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
19 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
19 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ӨЛЗИЙТЭЙ САЙН
19 цаг    

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА
19 цаг    

М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
1 өдөр    

ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЖОРЛОН ТОХИЖУУЛСАН ГЭВ ҮҮ?
1 өдөр    

"WENDY BAKERY” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТАД БҮДРЭВ
1 өдөр    

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙНХАН Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ТУШААЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ЭЛДЭВ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН "НАРАН УРГАХУЙ" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
1 өдөр    

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
1 өдөр    

ШУУРХАЙ: БОГД УУЛАНД ДАХИН ТҮЙМЭР ГАРЛАА
1 өдөр    

ТЭРГҮҮН ЗЭРГИЙН МӨНГӨН ДЭВСГЭРТ “ХЭВЛЭГЧ” ГЭГДДЭГ Б.ЭНХХУЯГ МОНГОЛБАНКИНД САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.