Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 01-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВШИЛЦӨХ АЛБАН БИЧИГТ УИХ-ЫН ДАРГА ХАРИУ ӨГЛӨӨ

НИЙТЛЭСЭН: 2018-11-07 10:40:20
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө.

Хариунд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.

“Хариу өгөх тухай” албан бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.

Танаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 2016 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ээлжит болон ээлжит бусаар нийт 8 удаа чуулж, Байнгын, дэд, түр хороод 583 удаа 529 орчим цаг, нэгдсэн хуралдаан 152 удаа 648 орчим цаг хуралдаж, улс орны чанартай эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд бие даасан 87 хууль, 549 хуульд өөрчлөлт оруулах тухай, 29 гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, 52 хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Улсын Их Хурлын 248 тогтоол, нийт 965 хууль, тогтоол батлан гаргаад байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэтгэх чиглэлээр батлан гаргасан бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр 2016 оны гуравдугаар улиралд -1.4 хувьд хүртэл буурч байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувьд хүрч өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын эдийн засаг 7.5 хувьд хүрч өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 9 сарын байдлаар 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2018 оны эхний 9 сард 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өмнөх оноос 2.3 дахин өсч, 3.0 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.

Олон Улсын Валютын Сангаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 5 дахь шатны үнэлгээг хийж, эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан төдийгүй, зорилтот бүх тоон үзүүлэлт, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.

Монгол Улсын Их Хурлаас эдийн засаг, банк санхүүгийн салбараас гадна өрхийн орлого, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, 2018 оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135.0 мянга орчим ээжид сар бүр 50 мянган төгрөг, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлсэн.

2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан бол 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 720 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.

2017 оны намрын чуулганаар Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн албанд анх орох болон дэвшин томилогдох шалгуур үзүүлэлтийг өндөр болгож, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг нарийвчлан тогтоон, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгасан. Эдгээр зохицуулалтууд 1 сар гаруйн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Таны саналд дурдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс шийдвэрлэж, улмаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр заасныг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье.

 

ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Д.ДАВААБАЯР: ШИНЭ ТЕХНОЛОГИ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ИЛҮҮ ИХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОДОГ
9 минут    

ТЦА: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
41 минут    

ТЦА: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
41 минут    

МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
53 минут    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
59 минут    

УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 цаг    

ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
1 цаг    

ОНЦГОЙ КОМИСС АМГАЛАН СТАНЦ ОРЧИМД АЖИЛЛАЖ БАЙНА
16 цаг    

ГААЛИЙНХАН 2028 ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ИЛРҮҮЛЖЭЭ
16 цаг    

АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА
16 цаг    

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 2.73 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
16 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН VIII, IX, XXV ХОРООНЫ АХМАДУУД СУВИЛАЛТАЙ БОЛЛОО
16 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН БАРИМТ
18 цаг    

Я.ДОРЖХАНД: МИНИЙ ХАНЬ Л.ГАНЗУЛ БИЧСЭН ШҮЛЭГ БҮРЭЭ УНШИЖ ӨГДӨГ БАЙСАН
18 цаг    

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.ЛХАГВААГ ДАСГАЛЖУУЛЖ БАЙСАН ЖОЕ ГУССЕН Н.ТӨГСЦОГТЫГ СОЙЖ БАЙНА
18 цаг    

ОРОН БАЙРНЫ БОЛОН ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГАХАЙН МАХ ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО
18 цаг    

ТАНИЛЦ: БАНК БУСТАЙ УЛС ТӨРЧИД
18 цаг    

НИТХ-ЫН ДАРГАД Р.ДАГВЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ
19 цаг    

Б.БЯМБАСАЙХАН: АН ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАХЫГ БОЛИУЛАХ ЧИГ БАРЬЖ БАЙНА
19 цаг    

АН-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН НАМААС ГАРАХ ӨРГӨДЛИЙН ХАРИУГ ӨГЧЭЭ
20 цаг    

НИЙСЛЭЛД ГАХАЙН МАХ НИЙЛҮҮЛЖ БУЙ ЦЭГҮҮДИЙН 50 ХУВЬД НЬ МЯЛЗАН ӨВЧИН ИЛЭРЛЭЭ
20 цаг    

Н.ТҮВШИНБАЯР АВАРГА МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЖЭЭ
20 цаг    

ХООРОНДОО ЗОДОЛДСОН ХУРАНДАА НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ
20 цаг    

УЯАЧДЫН ХОЛБООНЫ ДАРААЧИЙН ТЭРГҮҮН ХЭН БЭ?
22 цаг    

ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 180 ӨРХ АЙЛ ОРОН СУУЦАНД ОРЛОО
22 цаг    

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХОТЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЛАА
22 цаг    

АГААРЫН БОХИРДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
22 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАН АЖЛАА ДҮГНЭВ
22 цаг    

С.АМАРСАЙХАН: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ХЭЛБЭР ТӨДИЙ БИШ БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ЗОРИХ БОЛНО
22 цаг    

ГҮТГЭЛЭГТ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН ХҮНИЙГ ОЛУУЛАХААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
22 цаг    

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 28-НЫ ӨДӨР ТОВЛОВ
22 цаг    

ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ХУРАЛДААН БОЛЛОО
22 цаг    

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
22 цаг    

УРЛАГ СОЁЛЫН ЗҮТГЭЛТНҮҮДИЙГ ХАНГАРДИ ОДОНГООР ШАГНАЛАА
22 цаг    

НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 20.9 КМ ЗАМЫГ ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ТАВЬЖ ЭХЭЛНЭ
22 цаг    

"ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" ДЭХ ЗАМ, СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭЛЭЭ
22 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ХОРООД ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ
22 цаг    

УТААГ ЦЭВЭРШҮҮЛЖ УУР БОЛГОДОГ ТӨХӨӨРӨМЖ ТУРШИЖ БАЙНА
23 цаг    

ИРЭХ ОНЫ НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ МАРГААШ БАТАЛНА
23 цаг    

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
23 цаг    

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН БОЛЖ, Р.ДАГВА ТҮҮНИЙ АЛБЫГ АВНА
23 цаг    

ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛДАГ “ГАНВОР СИНГАПУР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ А.ДАМДИНДОРЖ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЛТУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ
23 цаг    

НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ НЭР ХҮНДТЭЙ ЦОЛЫГ ХУРААН АВЧЭЭ
23 цаг    

1 САРЫН 19-НД: ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ДЭЛГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
23 цаг    

БНСУ-ЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ БУУРСААР БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ХЯТАД УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БААСАН ГАРИГТ ШҮҮНЭ
1 өдөр    

ЦАХИЛГААН МАШИНЫ ДУГААР НОГООН ӨНГӨТЭЙ БАЙНА
1 өдөр    

ХУУРАМЧ ЭМ БОРЛУУЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.