Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 01-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.БАТЗОРИГИЙГ ХХААХҮ-ИЙН САЙДЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

НИЙТЛЭСЭН: 2018-11-06 15:43:17
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өчигдөр буюу энэ сарын 05-нд УИХ-ын даргад өргөн барьсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд танилцууллаа.

Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн, “ЖДҮХС болон нийгэмд үүсээд буй бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой алхам хийхгүй байгаа Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ёсзүйн хариуцлага хүлээж, Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн зээл өгснөөс гадна авсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг О.Баасанхүү гишүүн хэллээ. Мөн зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, дараагийн сайдыг нэн даруй өргөн барих шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдаар ажиллах дараагийн хүн “давхар дээл”-тэй байх эсэхийг тодрууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Миний бие намын даргын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд мөнгөө эгүүлэн төлөх, ард түмнээс уучлалт гуйх чиглэл өгсөн. Хууль зөрчсөн эсэхийг хууль, хяналтын байгууллага шалгаж тогтооно. Харин зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж чадахгүй хүн байвал дахиж МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй шүү гэдгийг мэдэгдье. Бид ард түмний бидэнд өгсөн итгэл, найдварыг бүрэн даах ёстой. Би тун удахгүй МАН-ынхаа бага хурлыг зохион байгуулж, өөрчлөлт, шинэчлэлийн асуудлуудаа ярилцана” гэсэн хариулт өглөө.

Маргааш буюу энэ сарын 07-нд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг чуулган болон холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм. Тиймээс ЖДҮХС-гаас зээл олгоход хэн нэгний дарамт, шахалт байсан эсэхийг Б.Батзориг сайд өнөөдөр нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй гэдгийг Л.Болд гишүүн дурьдсан юм. Ингэснээр маргааш гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд хялбар байх болно гэв.

Харин Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа салбараа хөгжүүлэх, ард иргэдээ орлоготой, ажилтай байлгах зорилт тавин ажилласан. Энэ зорилтоо биелүүлэх чиглэлд хамтран ажилласан яамны болон салбарынхаа хамт олондоо баярлалаа. Ингээд Ерөнхий сайд болон хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаас уучлалт хүсч байна” гэлээ.

Мөн үеэр Ж.Батзандан, С.Бямбацогт нарын гишүүд зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулаад Монголын төр, нийгэмд тулгамдсан асуудал шийдэгдэхгүй тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулж, засаглалын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэсэн санал хэлэв. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 76 хувь дэмжиж, тогтоолыг баталснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Гэрэл зургийг Б.Чадраабал

ЭХ СУРВВАЛЖ : MONTSAME.MN

 

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Д.ДАВААБАЯР: ШИНЭ ТЕХНОЛОГИ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ИЛҮҮ ИХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОДОГ
35 минут    

ТЦА: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 цаг    

МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
1 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 цаг    

ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
1 цаг    

ОНЦГОЙ КОМИСС АМГАЛАН СТАНЦ ОРЧИМД АЖИЛЛАЖ БАЙНА
16 цаг    

ГААЛИЙНХАН 2028 ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ИЛРҮҮЛЖЭЭ
17 цаг    

АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА
17 цаг    

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 2.73 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
17 цаг    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН VIII, IX, XXV ХОРООНЫ АХМАДУУД СУВИЛАЛТАЙ БОЛЛОО
17 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН БАРИМТ
18 цаг    

Я.ДОРЖХАНД: МИНИЙ ХАНЬ Л.ГАНЗУЛ БИЧСЭН ШҮЛЭГ БҮРЭЭ УНШИЖ ӨГДӨГ БАЙСАН
18 цаг    

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.ЛХАГВААГ ДАСГАЛЖУУЛЖ БАЙСАН ЖОЕ ГУССЕН Н.ТӨГСЦОГТЫГ СОЙЖ БАЙНА
18 цаг    

ОРОН БАЙРНЫ БОЛОН ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГАХАЙН МАХ ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО
19 цаг    

ТАНИЛЦ: БАНК БУСТАЙ УЛС ТӨРЧИД
19 цаг    

НИТХ-ЫН ДАРГАД Р.ДАГВЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ
19 цаг    

Б.БЯМБАСАЙХАН: АН ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАХЫГ БОЛИУЛАХ ЧИГ БАРЬЖ БАЙНА
20 цаг    

АН-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН НАМААС ГАРАХ ӨРГӨДЛИЙН ХАРИУГ ӨГЧЭЭ
20 цаг    

НИЙСЛЭЛД ГАХАЙН МАХ НИЙЛҮҮЛЖ БУЙ ЦЭГҮҮДИЙН 50 ХУВЬД НЬ МЯЛЗАН ӨВЧИН ИЛЭРЛЭЭ
20 цаг    

Н.ТҮВШИНБАЯР АВАРГА МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЖЭЭ
21 цаг    

ХООРОНДОО ЗОДОЛДСОН ХУРАНДАА НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ
21 цаг    

УЯАЧДЫН ХОЛБООНЫ ДАРААЧИЙН ТЭРГҮҮН ХЭН БЭ?
22 цаг    

ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 180 ӨРХ АЙЛ ОРОН СУУЦАНД ОРЛОО
22 цаг    

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХОТЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЛАА
22 цаг    

АГААРЫН БОХИРДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
23 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАН АЖЛАА ДҮГНЭВ
23 цаг    

С.АМАРСАЙХАН: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ХЭЛБЭР ТӨДИЙ БИШ БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ЗОРИХ БОЛНО
23 цаг    

ГҮТГЭЛЭГТ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН ХҮНИЙГ ОЛУУЛАХААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
23 цаг    

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 28-НЫ ӨДӨР ТОВЛОВ
23 цаг    

ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ХУРАЛДААН БОЛЛОО
23 цаг    

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
23 цаг    

УРЛАГ СОЁЛЫН ЗҮТГЭЛТНҮҮДИЙГ ХАНГАРДИ ОДОНГООР ШАГНАЛАА
23 цаг    

НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 20.9 КМ ЗАМЫГ ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ТАВЬЖ ЭХЭЛНЭ
23 цаг    

"ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" ДЭХ ЗАМ, СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭЛЭЭ
23 цаг    

НАМЫН БҮЛЭГ, ХОРООД ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ
23 цаг    

УТААГ ЦЭВЭРШҮҮЛЖ УУР БОЛГОДОГ ТӨХӨӨРӨМЖ ТУРШИЖ БАЙНА
23 цаг    

ИРЭХ ОНЫ НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ МАРГААШ БАТАЛНА
23 цаг    

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
23 цаг    

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН БОЛЖ, Р.ДАГВА ТҮҮНИЙ АЛБЫГ АВНА
23 цаг    

ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛДАГ “ГАНВОР СИНГАПУР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ А.ДАМДИНДОРЖ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЛТУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ
1 өдөр    

НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ НЭР ХҮНДТЭЙ ЦОЛЫГ ХУРААН АВЧЭЭ
1 өдөр    

1 САРЫН 19-НД: ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ДЭЛГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
1 өдөр    

БНСУ-ЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ БУУРСААР БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ХЯТАД УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БААСАН ГАРИГТ ШҮҮНЭ
1 өдөр    

ЦАХИЛГААН МАШИНЫ ДУГААР НОГООН ӨНГӨТЭЙ БАЙНА
1 өдөр    

ХУУРАМЧ ЭМ БОРЛУУЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ЦАГААН САРААР ХЭД ХОНОГ АМРАХ ВЭ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.