Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.БАТЗОРИГИЙГ ХХААХҮ-ИЙН САЙДЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

НИЙТЛЭСЭН: 2018-11-06 13:06:09
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өчигдөр буюу энэ сарын 05-нд УИХ-ын даргад өргөн барьсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд танилцууллаа.

Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн, “ЖДҮХС болон нийгэмд үүсээд буй бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой алхам хийхгүй байгаа Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ёсзүйн хариуцлага хүлээж, Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн зээл өгснөөс гадна авсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг О.Баасанхүү гишүүн хэллээ. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, дараагийн сайдыг нэн даруй өргөн барих шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдаар ажиллах дараагийн хүн “давхар дээл”-тэй байх эсэхийг тодрууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Миний бие намын даргын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд мөнгөө эгүүлэн төлөх, ард түмнээс уучлалт гуйх чиглэл өгсөн. Хууль зөрчсөн эсэхийг хууль, хяналтын байгууллага шалгаж тогтооно. Харин зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж чадахгүй хүн байвал дахиж МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй шүү гэдгийг мэдэгдмээр байна. Бид ард түмний бидэнд өгсөн итгэл, найдварыг бүрэн даах ёстой. Би тун удахгүй МАН-ынхаа бага хурлыг зохион байгуулж, өөрчлөлт, шинэчлэлийн асуудлуудаа ярилцана” гэсэн хариулт өглөө.

Маргааш буюу энэ сарын 07-нд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагыг саналыг чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэх юм. Тиймээс ЖДҮХС-гаас зээл олгоход хэн нэгний дарамт, шахалт байсан эсэхийг Б.Батзориг сайд өнөөдөр нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй гэдгийг Л.Болд гишүүн дурьдсан юм. Ингэснээр маргааш гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд хялбар байх болно гэсэн юм.

Харин Б.Батзориг сайд “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа салбараа хөгжүүлэх, ард иргэдээ орлоготой, ажилтай байлгах зорилт тавин ажилласан. Энэ зорилтоо биелүүлэх чиглэлд хамтран ажилласан яамны болон салбарынхаа хамт олондоо баярлалаа. Ингээд Ерөнхий сайд болон хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаас уучлалт хүсч байна” гэлээ.

Мөн үеэр Ж.Батзандан, С.Бямбацогт нарын гишүүд зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулаад Монголын төр, нийгэмд тулгамдсан асуудал шийдэгдэхгүй тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулж, засаглалын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэсэн санал хэлсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 76 хувь дэмжиж, тогтоолыг баталснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2 цаг    

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛЫГ ҮАБЗ-ИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ГЭВ
7 цаг    

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТТОЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛ ӨНГӨРСӨН БААСАН ГАРАГТ ИРЖЭЭ
7 цаг    

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БОЛОН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
7 цаг    

Е.САГСАЙГ ХУЛГАЙЛСАН НЬ
7 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ТУСГАЙ ОЛИМПЫН ЗУНЫ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН В.ПУТИНГ ДУУРИАГЧ БОЛОХЫГ ИЛТГЭХ 10 ЗУРАГ /ФОТО/
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
8 цаг    

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
8 цаг    

ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬД 60 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
8 цаг    

НАЙМАН ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГЭЖЭЭ
8 цаг    

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

KFC-Д ХОРДСОН ГЭХ ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАН Ч, ХӨСҮТ-ИЙНХӨН МЭДЭЭЛЭХЭЭС ЦААРГАЛСААР БАЙНА
9 цаг    

АН-ЫН "УНААЖУУЛАХ ТӨСӨЛ" ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
9 цаг    

ЖДҮХСАНГ ЦӨЛМӨГСӨД ИЧИГ, ИЧИГ
10 цаг    

АМРАЛТЫН ӨДРӨӨР 92 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
10 цаг    

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ Н.УЛАМБАЯРЫГ МӨНГӨ ТАРААСАН ГЭХ ГОМДОЛ ИРЖЭЭ
10 цаг    

СУРГАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙ ХАМРАГДСАН ЗАЛУУЧУУД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
11 цаг    

МАН: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
11 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМ: ШҮҮХЭД ДҮГНЭЛТ БИЧИН ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА
11 цаг    

ХОРИХ 461-Р АНГИД АМИА АЛДСАН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Л.БЯМБААГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ
12 цаг    

МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
12 цаг    

АН ИРЭХ САРЫН 5-НД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
12 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРГҮҮЛЛЭЭ
12 цаг    

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
12 цаг    

​ "БНСУ"-ААС ОЛГОХ 500 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР 8,000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН
13 цаг    

ХУУЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙ БОЛОХООР ХҮЧИРХИЙЛЭГЧИД ООДРОХ НЬ АРГАГҮЙ
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН "ХҮРЭЭ" АМАРЖИХ ГАЗРЫГ "ХАНГАРДИ" ОДОНГООР ШАГНАЛАА
13 цаг    

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ДЭД БҮТЭЦ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ
13 цаг    

Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ
14 цаг    

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
14 цаг    

ШӨНИЙН ГУДАМЖ ЗАЙСАН РУУ НҮҮЖ ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ҮҮ
14 цаг    

МАН ХЭНТИЙД Н.ГАНБЯМБЫГ БИШ, ГАВЬЯАТ Г.ЭРДЭНЭБАТЫГ ДЭВШҮҮЛЖ МАГАДГҮЙ
14 цаг    

МОНГОЛЫН БАГ ХААЛГАНДАА ДАХИН ГООЛ АЛДАВ
14 цаг    

МОНГОЛЫН ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг    

НУУЦААР ДАГАХ, ДУУ ДҮРСНИЙ БИЧЛЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХИЙХ ЮМ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
14 цаг    

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 76, ЭРЧҮҮДИЙНХ 66 БАЙНА
14 цаг    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫГ ХААЛАА
14 цаг    

АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА
15 цаг    

НООЛУУРЫН ҮНЭ 120 МЯНГААС ЭХЛЭВ
15 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
15 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
15 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 7-9 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА
15 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
15 цаг    

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 42 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

Д.ЗАГДСҮРЭНГИЙН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

“СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЬЕ, ЦАГ НЬ БОЛСОН”
1 өдөр    

АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДАХИН СОНГУУЛЬД МАН ЯЛАВ
1 өдөр    

“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.