Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТАРХИНД ЦУС ХАРВАХ ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДОЛООН АРГА

НИЙТЛЭСЭН: 2018-10-29 13:49:36
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр Монгол Улс нэгдүгээр байранд ордог.

Та бүхэнд энэ эмгэгээс хэрхэн сэргийлэх талаар Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллиийн эх сурвалжаас бэлтгэсэн нийтлэлийг танилцуулж байна.

Бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлсийг хянаж чадсанаар уг эмгэгээс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ. Харвардын анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын профессор, Массачусеттын нэгдсэн эмнэлгийн цус харвалтын тасгийн эрхлэгч Доктор Н.Рост хэлэхдээ тархинд цус харвах эмгэгээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол “МЭДЛЭГ” хэмээсэн байдаг. Эрсдэлт хүчин зүйл хэрхэн нөлөөлж цус харвалтыг үүсгэдэг талаар мэддэг бол урьдчилан сэргийлэх аргыг үр дүнтэй болгоно.

Тиймд, цус харвалтаас сэргийлэх үр дүнтэй 7 аргыг хэлье.

1. АРТЕРИЙН ДАРАЛТЫГ БУУРУУЛАХ
Артерийн даралт ихсэх бол цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл, хэрвээ та цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвалт үүсэх эрсдэл 2-4 дахин ихсэнэ. Доктор Н.Рост тархинд цус харвах эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол артерийн даралт ихсэх эмгэг хэмээн зөвлөжээ. Иймд, артерийн даралтыг тогтвортой хянах, ихэсвэл эмчлэх нь маш чухал.

Артерийн даралтын үр дүнтэй хяналт бол даралтыг 135/85 мм.муб доош түвшинд барих юм. Артерийн даралтыг 140/90 мм.муб бага түвшинд хянахын тулд дараах зүйлийг мөрдөх хэрэгтэй.

Хоолны давсыг өдөрт 1.5г-аас бага хэрэглэх
Холестрин ихтэй хоол болох бургер, бяслаг, мөхөөлдөс зэргээс татгалзах
Өдөр бүр үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх
Өдөр бүр хамгийн багадаа 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийх
Хэрвээ тамхи татдаг бол тамхинаас гарах
Хэрвээ шаардлагатай бол артерийн даралт ихсэх эмгэгийг үед эм ууж хянах хэрэгтэй.

2. ЖИНГЭЭ ХАСАХ
Таргалалт ихэвчлэн артерийн даралт ихсэх эмгэг, чихрийн шижинтэй холбогдсон байдаг. Таргалалт нэмэгдэхэд артерийн даралт ихсэх эмгэг үүсэх эрсдэлтэй болж цус харвалтаар өвдөх магадлалыг ихэсгэнэ. Хэрвээ таргалалт эсвэл илүүдэл жинтэй бол хамгийн багадаа 4.5 кг хасахад цус харвалт үүсэх эрсдлийг ач холбогдолтой бууруулдаг. Биеийн жингээ хасахын тулд дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй.

Биеийн жингийн индексээс хамаарч өдөрт 1500-2000 калориас ихгүй хоол идэж занших хэрэгтэй.
Алхах, гольф ба теннис тоглох зэрэг өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзэх ёстой.
3. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ИХ ХИЙХ
Дасгал хөдөлгөөн хийхийг нэмэгдүүлснээр жингээ хасах, артерийн даралтыг бууруулах нөлөө үзүүлж шууд бусаар цус харвах эрсдлийг бууруулна. 7 хоногт хамгийн багадаа 5 удаа дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иймд,

Өглөө бүр цайгаа уусны дараа алхалт хийх
Найзтайгаа фитнесс клубт явж хэвших
Дасгал хөдөлгөөн хийх бүртээ амьсгаадах, хөлс гарах хүртэл эрчимтэй хийх
Цахилгаан лифт биш шатаар алхаж занших
4. АРХИ УУХААР БОЛ ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХ
Архийг хэрэглэхгүй байх эсвэл тохируулж хэрэглэх хэрэгтэй. Архийг хэрэглэхдээ дараах зүйлийг мөрдөнө. Үүнд:

Архийг 100мл-ээс бага хэрэглэх
Архи уухдаа эхэлж улаан вино сонгоно. Яагаад гэвэл улаан вино ресвератрол агуулах учраас тархи, зүрхийг хамгаалах үйлчилгээтэй байдаг.
Гэхдээ архины хэмжээнээс гадна спиртийн агууламжийг магадлах хэрэгтэй.
5. ТОСГУУРЫН ФИБРИЛЯЦИЙГ ЭМЧЛЭХ
Тосгуурын фибриляцийн үед зүрхэнд бүлэн үүсэж улмаар цусны судсаар дамжин тархины шигдээс үүсгэнэ. Доктор Н.Рост хэлэхдээ тосгуурын фибриляци бол цус харвалт үүсэх эрсдэлийг 5 дахин нэмэгдүүлэх учраас эмчлэх шаардлагатай гэсэн байдаг. Ийм учраас тосгуурын фибрилляцийг эмчлэхийн тулд дараах дэглэмийг баримтална.

Хэрвээ зүрх дэлсэх, амьсгал бачуурах шинж илэрвэл зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.
Тосгуурын фибриляциас шалтгаалсан цус харвалт үүсэх хүндрэлээс сэргийлэхийн тулд шууд үйлчилгээтэй антикоагулянт эсвэл варфарин уулгах ёстой.
6. ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ САЙН ХЯНАХ
Цусанд сахар ихсэхэд артерийн судсыг гэмтээж хатуурал үүсгэдэг. Улмаар судасны доторх хөндийд бүлэн хэлбэржих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цусны сахарыг үр дүнтэй хянахын тулд мэргэжлийн эмчийн хяналтад орох ба тухайн эмгэгт тохирсон хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эмчилгээ зөвлөгөөг чанд баримтлах ёстой.

7. ТАМХИНААС ГАРАХ
Тамхи бол судсан дотор бүлэн үүсэх, судас хатуурал үүсэх үйл явцыг эрчимжүүлдэг. Дараа нь артерийн судас нарийсч, бөглөрөл бий болж хүндэрдэг. Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах зэрэг нь эрүүл амьдралын хэв маяг юм. Эрүүл амьдралын хэв маяг бол цус харвалтыг ач холбогдолтой бууруулдаг хэмээн доктор Н.Рост хэлжээ. Тамхинаас гарахын тулд өөрт тохирсон хамгийн боломжтой аргыг сонгох хэрэгтэй.

Тухайлбал, никотинтой үрэл, наалт, соруул зэрэг олон янзын эмчилгээний төрөл байдаг. Тамхинаас гарсан ихэнх тамхичид тамхинаас гарахын тулд хэзээ ч бууж өгөлгүй олон аргыг эрэлхийлсэн байдаг.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.