Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй

НИЙТЛЭСЭН: 2018-10-21 17:04:54
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2018 оны хагас жилийн тайлан эерэг дүнтэй гарсан байдаг. Тус компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон.

Энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” компани ийнхүү ашигтай ажиллаж байгаа тул ард иргэдээ хувьцааны данс нээлгэхийг тус компани уриалж байгаа юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаатай эсэхээ энд шалгах боломжтой.

ХУУРАМЧ ДАНС НЭЭЛГЭХЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүйг тус компанийнхан анхааруулав.

Иймд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

НИЙСЛЭЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БУЙ БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИУД

Хэрэв аль нэг брокер дилерийн компанид дансгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан эрх бүхий брокер дилерийн компаниудад хандаж, дансаа нээлгэх боломжтой юм байна. Албан ёсны эрхтэй нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй брокер дилерийн компаниудын талаарх мэдээлэл.

ГАДААДАД БАЙГАА 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ

“Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцааг нийт 2.897277 иргэн эзэмшиж байгаа юм байна. Хэрэв 1072 хувьцаа эзэмшигч гадаадад оршин сууж байгаа бол өөрийн хүчин төгөлдөр цахим үнэмлэхийг Монгол Улсад оршин суугаа хүнд дамжуулж, данс нээлгэх боломжтой аж. Эсвэл заавал цахим үнэмлэхээ явуулаад байхгүйгээр өөрийн итгэмжлэлийг Монгол Улсад оршин сууж байгаа хүнд явуулснаар данс нээлгэж болох нь.

2012 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС ХОЙШ ТӨРСӨН ИРГЭДЭД ХУВЬЦАА ОЛГОГДОХГҮЙ

Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгогдохгүй. Харин иргэн бүрийн хувьцаа өөр өөр байгаа. Учир нь “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ.

Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

1072 ХУВЬЦААНЫ ДАНСАА ХЭЗЭЭ Ч НЭЭЛГЭЖ БОЛНО

Иргэд 1072 хувьцааг өнөөдөр эсвэл оноос өмнө бүртгүүлэхгүй бол болохгүй нь гэж ойлгож байгаа нь буруу юм. Учир нь дансаа нээлгэхгүй бол болохгүй, хугацаа нь дуусна гэсэн ойлголт байхгүйг холбогдох албаныхан онцолж байна. 1072 хувьцаатай иргэд дансаа нээлгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч бүртгэх аж. Гол нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас сонгох хэрэгтэй. Үүнээс гадна иргэд брокер дилерийн компанид өмнө данс нээлгэж байсан хэрнээ давхар данс нээлгэх тохиолдол гарч байгаа аж. Тиймээс юуны түрүүнд хувьцаагаа шалгах, өөрийн мэдээллээ шалгасны дараа дансгүй бол дансаа нээлгэх ёстойг анхааруулж байна.

1800-1072 ТУСГАЙ ДУГААРААС МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

‘Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө иргэд, олон нийтэд хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор ‘1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна ‘1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж байна. ‘1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу ‘Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

source: news.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.