Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН

НИЙТЛЭСЭН: 2018-10-21 10:19:50
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нар дагж дулаацсан, насны хярд ганцаардсан хүнд хайр, энэрэл хэрэгтэй. Ахмадын халамж, үйлчилгээний амин сүнс нь өндөр настаны тэтгэвэр. Тэдний 80 хувь нь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 280 мянган төгрөг авдаг. Нийгэмд тэтгэвэрийн хувь хэмжээ бага байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хувь хүн тус бүрт нь бол өөр өөр ойлголт байдаг юм билээ. Тэр гуай нас сүүдэр 90 шүргэж яваа нэгэн. Сар бүрийнхээ 280 мянган төгрөгийг төрийн хишиг хэмээн залбирна. Бага байна гэж хэлсэн хүний өөдөөс” энэ хэмжээний мөнгө сар бүр тушаасан бол мөн ч том тоо гарна” гэж амыг нь таглана. Түүний хувьд тэтгэвэрт гарсан цагаасаа эхэлэн амьдрал ахуйдаа нэмэр болгож, дээл хувьцас гар урлалын зүйл хийж байгаа гэнэ. Тийм болохоор хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ, цэнийг илүү их мэдэрсэн бололтой. Харин 1990 он буюу нийгэм задарсанаас хойш хуучин эдлэл сэлбэж, чанар чансаа, өнгө үзэмжийг дээшлүүлэх болжээ. Энэ давуу талыг нь эрний эдлэл сонихогчид мэдэх болсон тул гэрээр тэдэнд бас иймэрхүү ажил хийдэг аж. Эмгэнийг мэддэг зарим нэг нь” Хөгшин ухааны уртай, харааны уртай, гарын уртай хүн байгаа юм” гэж үнэлж байна билээ. Энэ бол хувь хүн өөрийгөө авч яваа амьдарлын хар ухаан биз. Нэг хүн дээр байгаа бодит жишээ. Төр засаг ахмадуудын талаар юу хийв. Гар хумихаад зүгээр суугаагүй.Зах зухаас нь дурьдвал өндөр настны тэтгэвэрээс гадна “одонтой ээжүүдийн мөнгө”, “насны хишиг” гээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бий.

Мөн малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хууль парламент 2017 онд баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний есөн сард таван мянга 574 малчин өндөр настаны тэтгэвэр тогтоолгосон аж. Мөн 40 мянга 300 малчин сайн дурын нийгмийн даатгалд хамрагджээ. Энэ бол хэрэгжиж эхэлсэн хуулийн эерэг тал. Харин өнгөрсөн он жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж байгаагүй малчдын хувьд нас хүрсэн ч НДШ төлсөн жил нь хүрээгүй тул тэтгэвэр тогтоолгож чадаагүй байгаа юм билээ. Үүнээс гадна ээжүүдийг төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нэмэх, тухайлбал дөрвөн хүүхэдтэй ээжийг улсад зургаан жил ажилласнаар тооцох хууль батласан байдаг. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эх хүнд том тус нэмэр болно гэж олон хүн хүлээж байх магадлалтай. Эдгээр хуулиудтай хамт “Малчин, хувиаараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ нөхөн төлүүлэх тухай” хууль батлагдсан байдаг. Уг хуулийн хэрэгжилт хойшлогдоод байгаа. Ирэх онд хэрэгжиж эхлэх үү, үгүй юу гэдэг талаар УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

УИХ 2012 оны 9 дүгээр сард НДШ нөхөн төлүүлэх тухай хууль баталж, хэрэгжүүлэн иргэдийг хамруулахад нийгмийн даатгалын сан (НДС)-д 37 тэрбум төгрөг төвлөрсөн аж. Тус сангаас 2015 онд 302 тэрбум төгрөг зарцуулснаар тус сангийн алдагдал нь нэмэгдсэн аж. Жишээлбэл НДС-д 37 тэрбум төгрөг нэмэгдээд, 302 тэрбум болоод буцаад гарчээ. Зөрүү НДС-ийн буюу төсвийн алдагдал болон хувирсан байна. Энд бас өөр нэг тоон үзүүлэлтийг авч үзье. Уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө НДС-д төсвөөс 170 тэрбум төгрөгийн тасаас олгодог байжээ. Гэтэл 2018 онд тус санд төсвөөс 605 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Зөрүү нь 435 тэрбум төгрөг болжээ. Цаашдаа зөрүү нэмэгдэнэ. НДС төсвөөс тасаас авдаг сан, нэг үгээр хэлбэл хөл дээрээ зогсож чадаагүй. Тус сангийн тухай олголт 1995 оны нийгмийн даатгалын салбарыг шинэчлэсэн багц хуулийн хүрээнд гарч исэн юм. Гэхдээ НДС-ын анхны хэлбэр өөрчлөгдөн, даатгуулагч бүрийн нэрийн дансанд орох ёстой мөнгийг 2000 оноос эхлэн улсын төсөвт ордог болгосон гэнэ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НДШ нөхөн төлүүлж тэдэнд боломж олговол НДС-ын алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас давах болоод байгаа аж. Тус сангийн алдагдал ийм өндөр байх нь цөөнхөд боломж олгосон ч бусдыгаа аваад “хайлах” аюул ард нь зогсож байна гэж холбогдох албныхан мэдэгдээд байна.

Монгол улсад хөдөлмөрийн насны сая 200 мянган хүн бий. Түүний 45 хувь нь малин, хувиаараа хөдөлмөр эрхлэгч байдаг. Харамсалтай нь тэдний 20 хүрэхгүй хувь нь НДШ төлдөг аж. Тэтгэвэрт гарах нас, НДС-ын талаар авч үзэхэд ийм байна.

Г.Эрдэнэбат

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.