Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Японоос Эвдрэлтэй Машин Оруулж Ирдэг Ченжүүдийн Бичлэг Дэлгэгдлээ

НИЙТЛЭСЭН: 2018-10-18 16:14:13
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

1990 ОНЫ ҮЕД Ч “ТАСАЛСАН” МАШИН ОРУУЛЖ ИРДЭГ БАЙЖЭЭ-

Автомашины худалдаа эрхлэгчид буюу бидний ярьдгаар зарим ченжүүд гадаад улсдаа осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирэн, вьетнам авто засварт өгч зардаг гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг. Үүнтэй холбоотойгоор улсын дугааргүй, дуудлага худалдааны тэмдэгтэй, эвдэрхий автомашины зургууд олон нийтийн сүлжээгээр цацагдаж, иргэдийг бухимдуулсаар байгаа билээ.

 

Авто машин худалдаалдаг зарим ченжүүд Японд осолд орсон машинуудыг нутагтаа сэлбэг нэрээр татваргүй авчирч, вьетнам засвараар засуулж, иргэдэд худалдсаар байдаг нь нууц биш. Гэвч энэ байдал нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй тул төрөөс автомашины ченжүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, асуудлыг шийдэх нь зүйн хэрэг билээ.

 

Иргэн Б хэлэхдээ  “Зарим ченжүүд Японд осолд орж, эмхэрч хэмхэрсэн автомашинуудыг сэлбэг хэмээн татвар төлөлгүй оруулж ирэн, улмаар вьетнам засварчидтай засварын газруудаар засуулж, шинэ мэт болгуулаад, зарж байна. “Harrier р20” гэх мэт дандаа унасан машин байдаг” хэмээн мэдээлсэн юм.

Бид Японоос дуудлага худалдаагаар дамжин манай улсад орж ирсэн эвдрэл гэмтэлтэй олон тооны машин байгаа тухай хил дээрх гаалийн агуулахын бичлэгийг дэлгэж байна. Бичлэгээс үзвэл Японы экспортлогч компаниудаас оруулж ирсэн нь тодорхой харагдаж буй юм. Эдгээр эвдрэл гэмтэлтэй автомашинуудыг худалдан авагч нь татвар төлөгч бус хувь хүмүүс буюу ченжүүд юм.

Тэд Японд мөргөлдсөн, живсэн автомашинуудыг дуудлага худалдаанаас хямд үнээр авдаг бөгөөд Монголд ирээд, вьетнам кузов засварт оруулж, гадна талаасаа өнгө үзэмж сайтай болгож, шаардлагаатай эд ангийг нь сольж, “эвдрэлгүй машин” хэмээн худалдаалдаг байна. Манай улс техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч зарим ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг мэдээлэл бий юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд буюу “Зунжин” дэлгүүрийн баруун талын замд “Subaru” маркийн автомашины жолооч, “Toyoto Allion” маркийн автомашинтай мөргөлдөж, ноцтой осол гарч байв. Ослын улмаас “Subaru” маркийн автомашины жолооч 29 настай Т газар дээрээ амьсгал хурааж, мөргүүлсэн “Toyoto Allion” автомашины жолооч, 31 настай Ө ГССҮТ-д хүргэгдэн очсон ч удалгүй нас барсан. Мөн ослын улмаас хоёр хүн гэмтсэн байдаг. Осолд өртсөн хоёр автомашины жолооч 150 км/цагийн хурдтай явсан бөгөөд цагдаа нарын мэдээлснээр, 60 км-ээс хэтрүүлсэн ослын улмаас автомашин хэдэн хэсэг болон хуваагдсаныг онцолж байв.

Тухайн салсан автомашиныг талийгаач худалдаж аваад нэг сар ч хүрээгүй байсан гэдэг. Тухайн үед иргэд ”Ченжүүд гадны орноос няцарч, эвдэрсэн автомашинууд оруулж ирэн, засварлаж өнгөлөөд, “шинэ машин” хэмээн зардаг” болохыг илчилж байсан юм. Манай улсын авто ослуудын тодорхой хувийг жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаан эзэлдэг. Японоос эвдрэл гэмтэлтэй орж ирсэн автомашинууд ийм осол гаргасан байхыг үгүйсгэхгүй билээ. Тиймээс төр засаг, салбарын яам, холбогдох байгууллагууд уг асуудлыг анхааралдаа авч, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, импортын автомашинуудад өндөр шаардлага тавих ёстой.

Мөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд нэн түрүүнд автомашины татвар, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулах, эс оруулахаас эхэлнэ гэж олон хүн тодорхойлж буй юм. Дашрамд дурдахад, АНУ-аас оруулж ирж буй машин ч Японоос орж ирдэг автомашинуудын адил зам “туулдаг” байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, гаалиар эвдрэлтэй машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг байна. Тээврийн хэрэгслийг аукцион, импортлогч улсын техникийн паспорт, гаалийн албан татвар төлсөн бичгийг үндэслэж үзлэгт оруулдаг. Үзлэгт ороод стандартын шаардлага хангасны дараа тухайн тээврийн хэрэгсэлд гэрчилгээ, дугаар авдаг.

Үзлэгт ороод тэнцээгүй бол дугаар, гэрчилгээ олгодоггүй. Эвдрэлтэй автомашин бүртгүүлэхээр орж ирвэл гэмтлийг нь тодорхойлоод засуулаад ир гэх шаардлага тавьдаг байна. 1990-2000 оны үед ч тасалсан автомашин оруулж ирдэг байжээ. Сүүлийн үед импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэл харьцангуй он залуу болсны учир нь насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд гааль дээр илүү өндөр татвар ногдуулдаг болсонтой холбоотой ажээ.

Д.ТУЯА

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.